Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл

0

Хальт харахад энд хоёр өөр газар байна гэж бодогдмоор. Гэвч сайтар харах юм бол нэг л өрөө гэдгийг нь ойлгох болно. Киев-д амьдардаг интерьер дизайнер Павел Ветров минималист, максималист үзлийг холин өрөөгөө ийнхүү гайхалтай болгожээ. Өрөөний тэн хагас нь өнгөлөг графит дүрслэлтэй байхад үлдсэн хэсэг нь бараг л цулгуй цагаан байна. Энэ өрөөнд орж үзэх нь ховор боломж байхаас өөр аргагүй юм. Ор дэвсгэр, геометрийн дүрс бүхий чийдэнгийн бүрхүүлээс авахуулаад юм бүхэн үнэхээр төгс хосолж бүхэлдээ 2 өөр мэдрэмжийг буй болгож байна.

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 1

Графит зурагтай хэсэг нь асар олон мэдрэмжийг өгч байгаагийн зэрэгцээ сантиметр болгон нь асар олон тооны дүрслэл, санаанаас бүрдэж байгааг мэдэрч болох бол яг хажуу талаас нь та тайвшралыг мэдрэн, гүн бодолд орж болох юм. Хэдэн жилийн өмнө зураач Тилт зочид буудлын нэг өрөөг “Айдсын өрөө” болгон бүтээж байсан юм. Тэр өрөө мөн л энэ зургийн нэгэн адил нэг хэсэг нь нөгөө хэсгээсээ өөр, үнэхээр биширмээр санагдаж байсан. Ветров өөрийнхөө хуудсандаа “Надад Тилтийн бүтээл урам зориг өгсөн. Цаашдаа ижил төрлийн бүтээлүүдийг хиймээр байна” гэжээ.

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 2

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 3

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 4

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 5

Таллаж хуваасан интерьерийн өвөрмөц шийдэл 6

 

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/18 at 23:40

    yadarmaar yma :)) iim uruund bval nre yadrah ym shg bn a, ooh ch bish bulchirhai ch bish 2iin hoorond haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *