Та бэлэн гоймонгийн фен үү? Бэлэн гоймонгийн ерөнхий нэршил бол “Рамен” – хурдан, хялбар бас амттай, гэхдээ бидний эрүүл мэндэд хэр зэрэг аюултай бол?
Цаг давчуу үед бид хоолны чанарт төдийлөн анхааралгүй, аль болон хурдан хугацаанд болох хоолыг сонгодог. Гэхдээ Массачусетсын төв эмнэлийн доктор Braden Kuo бэлэн гоймонгийн туршилтыг энэ хоолонд дурлагсдыг хамруулан хийжээ.
Тэрээр маш жижигхэн камер зохион бүтээж, туршилтад оролцогсдын гоймонтой тавганд суурилуулсан байна. Камер туршилтад оролцогсдын ходоодонд нэвтэрч, гоймонг хэрхэн боловсруулж байгааг бичиж авчээ.
Та энэ хоолонд дуртай байж магадгүй, гэхдээ таны бодол үүнээс хойш эрс өөрчлөгдөнө – камер гоймонг идсэнээс хойш 2 цагийн дараа ходоодонд шингэхгүй байсаар байгааг харуулна. Зүгээр л харьцуулахад, боловсруулсан гоймон аль хэдийнээ шингэх бол бэлэн гоймон шингэхгүй үлддэг.
Энэ туршилт олон хүнийг гайхшруулсан ба бичлэг тэр дорхноо олны анхаарлыг татсан байна. Үр дүнгээс харахад, бэлэн гоймон тэгтлээ бие организмд гэмтэл учруулахгүй боловч, эмч нарын дүгнэж байгаагаар бэлэн гоймон ходоодонд дарамт учруулж, урт хугацааны дараа ходоодонд шингэдэг болох нь батлагджээ.
Бэлэн гоймон биед удаан хугацаагаар байснаар илүү хор хөнөөл учруулж болно. Үүний нэг жишээ бол удаан хугацаагаар гоймонг хадгалахын тулд хэрэглэдэг “бутил гидрохинон” гэх бодис биеийг хордуулах эрсдэлтэй юм.
Энэ бол хиймэл антиоксидант бөгөөд хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүний найрлаганд байдаг ба гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг уртасгах зорилгоор ашигладаг юм байна.
2014 онд хийсэн судалгаагаар тогтмол бэлэн гоймон идэх нь бие махбодь бодисын солилцооны хам шинж тусахад хүргэдэг болохыг тогтоожээ. Үр дүнд нь хэт таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, цусны даралт өндөрсөх, триглицерид хурдацтай өсөх болон сайн холестерин буурахад хүргэдэг байна.
Эдгээр шинж тэмдгүүд нь бүгд аюултай бөгөөд чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дээрээс нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг ихэсгэдэг байна.
Түүнээс гадна бэлэн гоймонд маш бага хэмжээтэй шим тэжээл байдаг, эсрэгээрээ их хэмжээний сод болон эрүүл бус тос найрлаганд нь агуулагддаг! Сөрөг нөлөө нь насанд хүрэгчдэд ийм их байхад, хүүхдэд хэр зэрэг нөлөөлөх нь бүр ч илүү ойлгомжтой биз ээ.
Үүнийг уншсаны дараа ч гэсэн та бэлэн гоймон идсээр л байх уу?
Bhagavad gita
2019/10/15 at 13:28
Belen goimon biyend muu gedgiig medehgui humuus baigaa you
ダイヤモンド
2019/10/15 at 14:03
Гоймонгийн сөрөг талаар бичсэн байж болно гэхдээ идмээр санагдтал зураг тавьсан байхын?
Ивээл Д.
2019/10/15 at 15:45
Sayantsetseg
Mandah Dashdendev
2019/10/15 at 16:20
Zolboo Tulgaa
Jambal Munkh
2019/10/15 at 21:00
Zoz
Janimkhan Marjangul
2019/10/17 at 10:56
Айбикенің Әкесі
Ма. Н.
2019/10/17 at 14:54
~*~ tegwel unshixgv e ???
Батбаяр Чимэг
2019/10/17 at 23:36
Энэрэлийн Тэмүүлэн
Зочин
2019/11/17 at 13:50
amtlagchiin ashiglaad goimongiin haytsaaj
Anon
2022/01/27 at 14:38
Hanaas eh surwalj awsan n medegdehgv soliorood bhiin