
Сарнайгаар чимэглэсэн үлгэрийн ертөнц бол хайрын нэг дүрслэл юм. Ийм учраас бид хүүхдүүддээ жинхэнэ хайрын талаар зааж, сургах нь зүй ёсны хэрэг билээ. Учир нь хүүхдүүд тэр бүр хайр гэдэг бол шөнө чамайг гэрэлтүүлэх хамгаалагч, аз жаргал бэлэглэгч гэдгийг мэдэхгүй. Мөн тэдэнд хүнийг хайрлана гэдэг ичгэвтэр зүйл биш гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй.
Бид та бүхэнд хайрын тухай хүүхдүүдэд заавал хэлж ойлгуулах ёстой зарим нэг чухал ойлголтуудыг хүргэж байна.
Доромжлол бол хайр биш
Таны хүүхэд гэртээ бусад хүүхдүүдээр доромжлуулж, уйлж ирэхэд нь хүүхдэдээ тэдгээр хүүхдүүд чамд сайн учраас тэгж байгаа юм гэж худал хэлэх хэрэггүй. Харин эсрэгээрээ хүүхдэдээ доромжлол гэдэг хайр биш болохыг ойлгуулж, ийм харилцаа эрүүл биш гэдгийг хэлж ойлгуулаарай.

Хайранд өгөх болон авах үе гэж бий
Хүүхдийнхээ хүслийг биелүүлэх амархан бөгөөд тэднийг хайрлаж халамжлах нь бидний үүрэг. Гэхдээ тэдний толгойд хайр зөвхөн авдаг гэж буруу бодол үлдээж болохгүй. Бусдаар хайрлуулахын тулд бусдад бас өгөх хэрэгтэй үе гэж байдаг болохыг хэлээрэй.
Бие биедээ хайртай байна гэдэг нь өөрийгөө бага хайрлах ёстой гэсэн үг биш
Таны хүүхэд хэн нэгнийг хайрлах болсноо мэдэх үе гэж бий. Тэр үед нь та хүүхдэдээ хэн нэгэнд хайртай боллоо гээд өөрийгөө мартаж болохгүй гэдгийг хэлж өгөөрэй. Буулт хийх нь ямар ч харилцаанд чухал байж болох ч, үргэлж өөрийнхөө үнэ цэнийг унагах нь зөв үйлдэл биш юм. Хүүхдүүд үүнийг голчлон эцэг эхээсээ үлгэрлэдэг.

Хайранд хүндлэл маш чухал
Хүүхдүүд хайрласан бол давхар хүндэтгэл байх ёстойг мэдэж байх хэрэгтэй. Тэд бусдыг хүндэтгэж, бусдаар хүндлүүлэх ухаанд суралцах нь маргашгүй зөв үйлдэл. Мөн та тэдэнд хүндлэл хүртэх эрхтэй байхуйц нэр хүндтэй байх ёстойг сануулаарай. Хүндэтгэлгүй хайр жинхэнэ хайр биш.

Өөрийгөө хайрлана гэдэг хайрын дотроос хамгийн чухал нь
Бяцхан хүүхдүүд хувиа хичээх болон өөрийгөө хайрлах хоёрын ялгааг мэддэг байх хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийн төлөө хувиа хичээх болон өөрийнхөөрөө байх хоёрын хооронд асар том зөрүү бий. Өөрийгөө хайрлаж сураагүй хүн бусдыг хайрлаж чадахгүй.

Заримдаа хайр мөнхийн үргэлжилдэггүй
Романтик кинонууд хүүхдүүдэд хайр мөнхийн үргэлжилдэг юм шиг ойлголт төрүүлдэг. Гэхдээ бодит үнэнд энэ нийцэхгүй. Учир нь зарим хосууд харилцаагаа эрт дуусгавар болгож, зам замаа хөөх тохиолдол олон гардаг. Хамтдаа байхыг үнэхээр хүсэж байна уу эсвэл хэн нэгнийхээ цагийг хий дэмий үрж байна уу гэдгээ хосууд ойлгох ёстой. Ийм нөхцөл байдалтай таны хүүхэд эрт оройгүй учрах тул, эртхэн хэлж өгөөрэй.

Удаан үргэлжлэх хайранд халамж анхаарал хэрэгтэй
Залуу үеийнхэн хайрыг удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд, эмзэгхэн зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш их анхаарал халамж хэрэг болно. Хэрэв хэн нэгэн чин сэтгэлээсээ таныг гэж байвал, энэ хайр удаан үргэлжлэхгүй гэх газар байхгүй.

Заримдаа хайрласан хүн чинь таныг эргээд хайрлахгүй байж болно
Эцэг эхийн хувьд мэдээж хэрэг, та хүүхдэдээ түүний хүсэж буй хамгийн сайн сайхан зүйлсийг цогцлоож, өгөхийг хичээнэ. Гэхдээ заримдаа хүн хүнээ хянаж, удирдах боломжгүй гэдгийг түүнд заавал ойлгуулаарай. Нэг талын хайр зүрхийг шархлуулдаг учир, тавьж явуулах ёстой хүнээ хорих хэрэггүйг хэлж өгөөрэй. Энэ нь илүү дээр сонголт болохыг таны хүүхэд эрт оройгүй ойлгоно.

Хайр таныг илүү дээр нэгэн болгоно
Олон төрлийн хайр гэж бий. Гэхдээ жинхэнэ хайр хүнийг өмнөхөөс нь илүү дээр нэгэн болгодог гэдгийг хүүхдэдээ сануулаарай. Хайр хүний ирээдүйг гэрэлтүүлж, хүн болж төрснийх нь утга учрыг мэдрүүлдэг.

Хайр солонго шиг бас эрвээхэй шиг биш
Хүүхдүүд ихэвчлэн үлгэрийн ертөнцөөр бүгдийг төсөөлдөг. Тэгвэл хайр тийм ч сайхан зүйл биш. Хүүхдүүд хайрын цаана хариуцлага, нулимс, итгэл, зүтгэл, баяр хөөр, уйтгар гуниг байдгийг эртнээс ойлгож, мэдэж авах хэрэгтэй. Ихэнх хайр бодит амьдрал дээр үлгэрт гардаг шиг байдаггүй.

Та хайрын тухай хүүхдүүд эртнээс мэдэж байх ёстой гэдэгтэй санал нийлэх үү? Эдгээрээс өөр хүүхдүүд хайрын тухай юу мэдэж байх ёстой вэ?








Amraa Amarjargal
2019/10/15 at 14:03
Otgontamir tamiraa