Орчин цагт хүмүүс амьдралаас хэрхэн сайн сайхныг мэдэрч, сэтгэл ханамж авахаа мэдэхээ больсон гэдгийг илтгэх 11 баримт

4

Сүүлийн үеийн судалгаагаар хүмүүсийн амьдралаас мэдрэх аз жаргалын түвшин тогтмол буурсаар байгаа нь ажиглагдсан байна. Үүний гол шалтгаан нь ээдрээтэй хувийн амьдрал бус, хүмүүс амьдралыг хэрхэн мэдэрч, сэтгэл ханамж авах ёстой гэдгээ мэдэхгүй болсонтой холбоотой гэж үзжээ.

Технологид хэт их цаг зарцуулж, шувууд хэрхэн жиргэж, цэцэгс ямар сайхан үнэртэй байдгийг бид мартжээ

 

Бид цагийг юу ч хийлгүйгээр амьдралыг таашааж өнгөрүүлж чадахаа больжээ. Та аялалаар явах үедээ очих ёстой газруудаа дуусгаж чадахгүй ядарч цуцаж байсан үе бий юу?

 

Орчин цагт хүмүүс дуусч дундрашгүй их ажилд дарагдаж, бидэнд аз жаргал мэдрүүлэх жижигхэн зүйлсийг умартан өнгөрүүлэх болжээ. Хамгийн харамсалтай нь бидний үр хүүхэд ч бидний амьдралын уйтгартай, баригдмал хэв маягт дасч эхэлжээ.

 

Хүүхэд байхдаа бид бүгд л хэдэн сарын турш ганц л тоглоомыг өөрийн болгох юмсан гэж хүсдэг байсан. Гэвч одоо хүүхдүүд аливааг тэгж их тэмүүлж хүсдэггүй, хооронд нь харьцуулж, авсан тоглоомондоо сэтгэл дундуур байх нь элбэг болжээ.

 

Кино үзэхээр гэр бүлээрээ дэлгэцийн өмнө суудаг байсан үеэ та санаж байна уу? Өдгөө ийм гэр бүл тун ховор болсон нь харамсалтай.

 

Өмнө нь бид хэзээ, хаана уулзах тухайгаа ярилцаж тохироод догдлон байж уулздаг байсан бол одоо бидэнд найзуудтайгаа уулзах ч биш утсаар ярих ч завгүй байх болжээ.

 

Эцэг эхийн маань залуу цагт зураг даруулна гэдэг баярын өдөр мэт байдаг байсан бол одоо энгийн л нэг дижитал зүйл болон хувирчээ.

 

Өмнө нь бид ил захидал бичиж илгээгээд, хариуг нь хэдэн долоо хоногийн турш хүлээдэг байсан бол одоо бид захидал бичихээ больж, хэн нэгнээс мессеж ирэх үед ундууцах нь элбэг болжээ.

 

Дээр үед хүмүүс ажлаа тараад гэр лүүгээ яарч, оройн хоол идэх үедээ гэрийнхэндээ өдөр нь болсон зүйлсээ ярихыг хүсдэг байсан бол одоо бид дуусгаагүй байгаа ажлаа хийхээр л улайрах болжээ.

 

Кофе ууна гэдэг зүгээр л алхах зууртаа л хийдэг зүйл болжээ.

 

Өөрөө өөрийгөө хөгжүүлж, төгс байхыг хүсэх явдал түгээмэл болж бид сонирхолтой ном уншихаас илүүтэйгээр амжилттай нэгэн болохын төлөө л амьдрах болжээ.

Таны бодлоор аз жаргалтай амьдрахад юу хамгийн их дутагдаж байна вэ?

150
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
15
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *