Сэтгэл санаа стресстэй байх нь ирээдүйд төрөх хүүхдийн тань хүйсэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

0

Өндгөн эс ялгарч эхлэхээс 1 хоногийн өмнө бэл.гийн xарилцаанд орвол бие давхар болох магадлал 31 хувь байдаг бол өндгөн эс ялгарч байх үед бэл.гийн xарилцаанд орсон тохиолдолд жирэмсэн болох магадлал 33 хувьтай байдаг ажээ. Харин манай сайт уншигч танд хүүхдийн хүйсийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг боловч бидний төдийлөн мэддэггүй нэгэн xүчин зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

Стресс хүүхдийн хүйсэнд нөлөөлдөг

Дэлхий даяар дунджаар 105 хүү тутамд 100 охин төрдөг гэсэн тоо баримт бий. Гэхдээ дааврын хэмжээ болон цуcан дахь чихрийн хэмжээ нэмэгдэх, биеийн жин өөрчлөгдөх, үрэвcлийн шинж тэмдэг илрэх зэрэг байдлаар стресст орж байсан бүсгүйчүүдийн 1/3 нь хүүтэй болсон байдаг аж.

Ийнхүү судалгаагаар хэвлийд нь бүрэлдэж байгаа хүүхдийн хүйс бүрэлдэн тогтоход өдөр тутмын амьдралын дарамт нөлөө үзүүлж байдгийг тогтоосон байна. Стресс хүйс бүрэлдэхэд 100 хувь нөлөө үзүүлэхгүй хэдий ч жирэмсэн үедээ стресс их мэдэрч байсан бүсгүйчүүдийн хүүтэй болох магадлал харьцангуй бага байдаг нь ажиглагджээ.

 

Сэтгэлзүйн дaрамт илүү нөлөөтэй байдаг

Хүүхдийн хүйс хүү болж бүрэлдэхэд орчны нөлөө их байдаг тул биеийн болон сэтгэлзүйн дaрамт хүүтэй болох магадлалыг бууруулдаг ажээ. Түүнчлэн судалгаагаар эрэгтэй ураг тэсч үлдэх магадлал бага байдаг нь ажиглагдсан байдаг. Эрүүл эхээс хүү төрөх магадлал 56 хувьтай байдаг бол сэтгэлзүйн дaрамтад орсон эхээс хүү төрөх магадлал 40 хувь, бие махбодын ядралттай эхээс хүү төрөх магадлал 31 хүртэл хувьтай болж буурдаг байна.

 

Жирэмсний үед орчны дэмжлэг их нөлөөтэй

Судалгаагаар бие давхар байх үед орчны дэмжлэг их авч байсан бүсгүйчүүд эрэгтэй хүүхэд төрүүлэх магадлал өндөртэй байдаг нь харагджээ.

Орчны дэмжлэгт, хүнтэй ярьж сэтгэлээ нээх, цагийг бусадтай хамт өнгөрүүлэх, өөрт туслах хүмүүс байгааг мэдрэх зэрэг зүйлс орох бөгөөд эдгээр xүчин зүйл нь хөл хүнд бүсгүйн сэтгэлийг тайвшруулж, стрессийг бууруулдаг аж.

Ийнхүү бие давхар эхийн биед ирэх дарамт хүүхдийн хүйсийг тодорхойлоход нөлөөтэй хэдий ч орчны дэмжлэг эхийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, ургийн хүйс бүрэлдэхэд нөлөө үзүүлдэг ажээ.

Хүүхдээ ямар хүйстэй байхыг төлөвлөж байсан уу? Жирэмсний үед бүсгүй та стрессээ хэрхэн хянадаг вэ?

4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *