Хүмүүс хортой харилцаанаасаа салж чадахгүй, таагүй байдлаа хүлээн зөвшөөрсөөр байдаг 5 шалтгаан

3

Сэтгэл засалч Жинни Л. Томпсоны үзэж буйгаар бүх л хосуудын дунд тодорхой хэмжээний хортой харилцаа байдаг гэжээ. Аливаа харилцаанд инээх, гуниглах үе олон тохиодог ч хэзээ харилцаагаа дуусгах цаг болсныг мэдэж байх нь чухал. Гэвч зарим хүмүүсийн хувьд хортой харилцаагаа дуусгавар болгож чадахгүй, аз жаргалгүй харилцаандаа үлдэх сонголт хийх нь олон. Манай сайт уншигч танд чухам ямар учраас хүмүүс ийм харилцаагаа тасалж чаддаггүй талаар бэлдлээ.

1. Ганцаардлаас айдаг

Судалгаагаар ганцаардлаас айх айдас хүмүүсийг хортой харилцаагаа дуусгавар болгохгүй авч үлдэх шалтгаан болдог нь харагджээ. Тэд ганц бие байснаас төгс биш ч гэсэн хостой байх нь илүү дээр гэж үздэг аж. Нийгэм ганц бие байх нь, ганцаардах нь сөрөг зүйл гэж үзэх болсон ч үнэн хэрэгтээ ийм байлаа гээд болохгүй зүйл огтхон ч үгүй билээ.

 

2. Өөртөө итгэх итгэлгүй байх

Түүнчлэн өөртөө итгэх итгэл султай хүмүүс хортой, таагүй харилцаагаа хадгалж үлдэх сонголт хийх хандлагатай байдаг нь ажиглагджээ. Дарамттай, хортой харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн үед хүмүүс энэ бүхэн өөрийнх нь буруугаас болж байна гэдэгт итгэж эхлэх магадлал их байдаг аж. Мөн өөртөө итгэх итгэл муутай байх нь харилцааны үнэ цэнийн тухай эргэлзэхэд хүргэдэг байна.

 

3. Хайртынхаа үйл хөдлөл бүхнийг өөртэйгөө холбож үзэх

Таарамжгүй нөхцөл байдал, хэрүүл маргааны дараа хосуудын аль нэг нь бурууг өөрөөсөө хайх, буруугүй байсан ч өөрийгөө буруутай мэтээр мэдрэх зэрэг түгээмэл мэдрэмжийг мэдэрдэг. Энэ байдал нь чухам юу болж байгааг ухаарахад хүндрэл үүсгэдэг бөгөөд сэтгэлзүйн хувьд бусдаас хамааралтай болж байгаа нь эргэлзээ ихсэх, бухимдал төрөх, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

 

4. Бүх зүйл сайхан болно гэдэгт хоосон итгэх

Хортой харилцаанд орсон олон хүмүүс тэдний харилцаа сайжирна, хайртай нэгэн нь өөрчлөгдөнө гэдэгт хоосон итгэж явдаг. Тэд мөн хайртай хүнийх нь гаргаж байгаа таагүй ааш, авир хүнд нөхцөл байдалд байгаатай нь холбоотой гэж бодох хандлагатай байдаг ажээ. Гэвч үнэн хэрэгтээ энэ бодол нь аливаа харилцааг улам бүр ээдрээтэй болгодог.

 

5. Хаягдахаас айх

Хортой харилцаанд байсаар байх бас нэгэн шалтгаан бол хаягдах, бусдын өмнө үнэ цэнээ алдах айх айдас байдаг ажээ. Ийм айдастай хүмүүс ихэвчлэн өөрийгөө илэрхийлэх чадамж муутай, өөрийнхөө төлөө дуугарах, тэмцэх чадвар сул байдаг байна.

Таны хувьд дээрх мэдрэмжүүдийг мэдэрч байсан уу?

6
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *