Тэрбумтнуудын хувийн нисэх онгоц дахь тансаглал

0

65 сая долларын үнэтэй Gulfstream G650 гэх мэтчилэн тэнгэрт нисэх гэсэн баячуудын хүсэл сонирхолд нийцүүлэн зах зээлд гарсан олон хувийн тийрэлтэт онгоцнууд байдаг ч заримдаа энэ нь тэдний хувьд хангалтгүй санагдах болжээ. Чамгүй хөрөнгө хүчээр босдог Boeing эсвэл Airbus зэрэг нисэх онгоцнууд тэдний анхаарлыг татах болсон бөгөөд аварга том тийрэлтэт онгоцнуудыг өөрийн хүссэн загвар тоноглолтойгоор хийж гүйцэлдүүлэхэд сая саяар нь зарцуулах болсон байна.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 1
Хэдэн зуун хүн тээвэрлэх зориулалт бүхий Airbus эсвэл Boeing зэрэг аварга том нисэх онгоцыг тусгайлан тоноглож тохижуулахад үнэ ханшийн хувьд үнэхээр өндөр байх нь гарцаагүй.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 2
Арилжааны онгоц бүтээгчид нисэх онгоцны экономи ангиллын суудлын эгнээнүүдийн оронд тансаг буйдан, энтертайнмент төв зэргийг дуртайяа байрлуулах болсон байна. Саяхнаас [tweetable]энэ бизнесийн талбар дахь Ойрхи Дорнод, Орос, Хятад орнуудын тэрбумтнуудын шаардлага улам ихэсч, улам өндөрсөх болжээ[/tweetable]. Airbus компани 1977 онд хувийн тийрэлтэт онгоцны салбараа байгуулсан нь 170 гаруй нисэх онгоц худалдаалсан. Харин 1996 онд энэ ажлыг эхлүүлсэн Boeing-ийн хувьд 217 захиалга авснаас 195-ыг нь захиалагчдын гарт хүргэчихээд байгаа.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 3
Мэдээж хэрэг Airbus, Boeing нар энэ салбарт байгаа хоёрхон өрсөлдөгчид биш боловч тэд яагаад Bombardier эсвэл Gulfstream-ээс илүү алдартай байна вэ? Airbus-ын хийсэн судалгаа хариултыг өгч байгаа аж. Чинээлэг хүмүүс өөрсдийн энэ сонирхолд гэр бүл, найз нөхөд, бизнесийн хамтрагчдыгаа ч нэгтгэдэг. Ойрхи Дорнодын газрын тосны магнатуудтай энэ тухай ярилцахад л мэдэгдэнэ. Тэдгээр тэрбумтнуудын хувьд голчлон илүү тансаг байх тусмаа сайн гэдгээс гадна том байх тусмаа л сайн гэдэг уриаг хэлдэг. Энэ нь л тэдний Gulfstream-ийн жижиг онгоцноос илүүтэй Boeing 747 эсвэл Airbus A380-ыг сонгож байгаагийнх нь үндсэн шалтгаан юм.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 4
Airbus нь зөвхөн хувийн хэрэглээнд нисэх онгоц санал болгоод зогсохгүй бүх тал дээр захиалагчийн яг юу хүсэж байгааг харгалзаж үзэж, өөрчлөн шинэчилдэг. Boeing, Airbus компаниуд нисэх онгоц дахин бүтээх үнэ ханшийг ил тод хэлж байгаа ч том хэмжээний тийрэлтэт онгоцыг өөрчлөн шинэчлэх нийт үнийн талаар тодорхой баримт байдаггүй. Гэхдээ [tweetable]өөрийн гэсэн Boeing 737 онгоцтой болохыг хүсвэл 80 сая доллар[/tweetable], [tweetable]Boeing 747-8 онгоцтой болмоор байгаа бол 280 сая орчим доллар магадгүй түүнээс ч их[/tweetable], цаашлаад [tweetable]A380-д бол бүр 300 сая доллар зарцуулах ёстой болно[/tweetable] гэдэг нь захиалгаар өөрчлөн шинэчилж хийлгэсэн [tweetable]хувийн тийрэлтэт онгоцтой болох гэсэн тэрбумтнууд[/tweetable]ын хувьд сонин биш аж.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 5
Мэдээж хэрэг энэ их мөнгийг төлсөн шинэ тийрэлтэт онгоцны эзэмшигч хүссэнээрээ тоноглосон онгоцондоо бүхэл бүтэн гэр бүлээсээ гадна бүх найз нөхөдтэйгээ ч хангалттай багтах юм. Ингээд тэдний дээд зэргийн тансаг, тав тухтай аялал эхэлнэ.

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 6

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 7

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 8

Хөх тэнгэрийг ч эзэгнэх тэрбумтнуудын тансаглал 9

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/01 at 14:10

    yoooooo baychuud zail zail. hen n ingej amidraad hen n end ingej amidardiin be

  2. Зочин

    2014/07/01 at 14:12

    huvi zaya chi yund bidniig ingej alagchlan uzne beee geech haha

  3. Зочин

    2014/07/01 at 14:12

    Манай гэрээс хэд дахин гоё шаацц

  4. Зочин

    2014/07/01 at 14:14

    oros hyatadiin terbumtnuudiin shaardlaga ihsej bna gene dee 2 talaasaa havchigdaad mod duusah yum bn l daa. odoo bgaa gishuudiinh n ihenh huvi n hujaagiin erliiz tegeed hyatadad l ezlegdej uusah bh daa hoorhiis

  5. хулан

    2014/07/01 at 14:15

    гэртээ байгаа юм шиг л тухтай сайхан нисдэг юм байна шдээ, атаархаад байнаа кк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *