Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин

0

Ирэх жил худалдаанд гаргах S ангиллынхаа суудлын машины илүү урт хувилбар дээр ажиллаж байгаа Mercedes-Benz авто брэндийн шинэ загварыг Pullman тэмдэгтэй байх болов уу гэсэн хүлээлт байгаа ч Maybach нэртэй ч байж болох юм гэсэн яриа ч чих дэлсэж байгаа аж. Mercedes-ийн өнгөрсөн хугацаанд санал болгосон S ангиллын Pullman хувилбарууд нь гурван тусдаа зорчигчийн хэсэг бүхий урт загварууд байсан. Харин хамгийн сүүлийн загварыг Maybach 57 болон Maybach 62 суудлын машинуудыг халах хэмжээний өндөр түвшинд хийгдсэн байх бизээ хэмээн хүлээж буй хүмүүс олон байгаа ажээ.

Энэ шинэ машин нь лимузин хөлслөх компаниуд болон баян бизнесмэнүүдэд чиглэсэн байх юм байна. Энэ загварыг хамгийн их хүлээж байгаа худалдан авагчид нь ихэвчлэн хувийн жолоочтой байдаг Хятадын бийлэгжүү бизнесмэнүүд гэнэ. Борчуудад зориулагдсан болхи ‘ах дүүс’-ээсээ гэрэл, дугуй, машины нүүр зэрэгт шингээсэн онцгой загварлаг хэсгүүдээрээ ялгарсан байна гэсэн горьдлогыг тэд тээж байгаа юм байна. S600 Pullman нь 5,5 литрийн V12 хос турбо хөдөлгүүртэй бол S550 загвар болон түүнтэй зэрэгцэн гарах холимог хөдөлгүүрт загвар нь 455 морины хүчтэй V8 хөдөлгүүрээр тоноглогджээ.

Хүчирхэг хөдөлгүүрээс гадна [tweetable]шинэ S-Class Pullman нь хамгийн сүүлийн үеийн S ангиллын бүхий л шинэ технологиудыг агуулсан[/tweetable] байна.

Үнийн хувьд мэдээж шинэ S ангилалдаа хамгийн үнэтэй нь байна гэдэгт эргэлзэх хэрэггүй юм байна. Хуягласан загвар нь [tweetable]1 сая долларын үнэтэй байж магадгүй хэмээгдэж буй энэ машины гол өрсөлдөгчид нь Bentley Flying Spur, Rolls-Royce Ghost[/tweetable] зэрэг төмөр хөлгүүд аж.

S-Class Pullman нь анх өнгөрөгч 4-р сард болсон 2014 оны Бээжингийн авто шоун дээр олон нийтийн нүдний өмнө гарч ирсэн юм байна.

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 1

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 2

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 3

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 4

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 5

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 6

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 7

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 8

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 9

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 10

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 11

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 12

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 13

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 14

Rolls-Royce-оос ч үнэтэй 2015 оны Mercedes-Benz S-Class Pullman машин 15

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/01 at 09:43

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *