Ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргах шинэ төхөөрөмж

0

Өөрийгөө зогсоолд тавих чадвартай, өөрөө өөрийгөө жолооддог машины тухай бид бүгд мэднэ. Гэхдээ өнөөгийн машин ердийн зүйл болсон шиг өөрийгөө жолооддог машин ч бас өдөр тутмын эгэл хэрэглэгдэхүүн болох цаг хэр ойрхон байгаа бол? Олон автомашин үйлдвэрлэгчид 2020 оныг тэр үе гэж үзэж байгаа. Тэд үүнийг хэцүү боловч хийж болох зүйл гэж үзэж байна. Энэ цаг үеийг ойртуулахын тулд Cruise Automation компани ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргадаг шинэ төхөөрөмжийг бүтээжээ.

Ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргах шинэ төхөөрөмж 1
Энэхүү төхөөрөмж нь үндсэндээ зарим хязгаарлалттайгаар [tweetable]машины жолооны хүрд, хурдасгуур, хийн гишгүүрийг машиндаа хүлээлгэн өгөх боломжийг жолоочид олгож байгаа[/tweetable] аж. Cruise RP-1 хэмээн нэрлэгдсэн мэдрэгч нь сэлбэг хэрэгслийн зах зээл дээр 10,000 доллараар худалдаалагдах юм байна. Уг мэдрэгч нь машиныг бүрэн өөрийгөө жолоодогч тээврийн хэрэгсэл болгож хувиргахгүй ч хурдны зам дээр хийдэг залхуутай ажлуудаас жолоочийг чөлөөлнө. Тодруулбал энэ нь зарим нэг нэмэлт онцлогуудыг шингээж өгсөн cruise control-ын сайжруулсан хувилбар юм байна.

Ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргах шинэ төхөөрөмж 2
Компаний зүгээс мэдээлж байгаагаар RP-1 нь мэдрэгчүүд, радар, камернуудын нэгдэл бөгөөд дэвшилтэт компьютерын хараа, бартаа саад илрүүлэгчтэй гэнэ. [tweetable]Төхөөрөмж нь замын хажуугийн шугам болон урд яваа машинаас аюулгүй хэмжээний зай баримтлан явах чадвартай[/tweetable] аж.

Ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргах шинэ төхөөрөмж 3
RP-1 бүхий машиныг Калифорни мужид хууль ёсоор зөвшөөрөөд байгаа ч жолооч RP-1-ийг ашиглаж байх үедээ гар утас ашиглах, мессеж бичихийг хориглосон байгаа юм байна.

Ердийн машиныг өөрийгөө жолооддог болгож хувиргах шинэ төхөөрөмж 4
Одоогоор эхний 50 машины захиалгаа аваад байгаа тус компани 2015 онд захиалагчиддаа бүтээгдэхүүнийг хүргэх гэнэ. Audi-гийн мэдрэгч бүхий машинд суулгахад тохиромжтойгоор бүтээгдэж байгаа уг төхөөрөмжийг үйлдвэрлэгч бусад машинуудад ч тохирох мэдрэгчүүдийг бүтээх ажилдаа аль хэдийнээ орчихсон гэдгээ мэдэгджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Батаа Батаа

    2014/07/01 at 09:28

  2. Зочин

    2014/07/01 at 14:01

    mongold haramsaltai hezee ch iim saihan tehnologiud ajillah bolomjgui. er n gants amidrah amidralaa gadaad yavj saihan amidarch bgaad duusgay doo. end unendee buteh zuil gants ch alga. hamgiin hogiin novshiin buhen l bna.

  3. Зочин

    2014/07/01 at 14:03

    тэр дээд талын камер нь эвдэрч хагарчихгүй л бол яамай даа

  4. Haku

    2014/07/01 at 14:05

    zovhon avtomat joloodlogotoi mashin uildverlegdej tuuniig n humuus hudaldan avah bus harin durtai mashinaa avtomat joloodlogotoi bolgoh sanaa n iluu goy yum bna shuu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *