Эх болохоор өөрийгөө бэлдэж байгаа эмэгтэй хүн болгон л хүүхэд нь эрүүл саруул байгаасай гэж залбирдаг. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан үнэхээр өндөр хөгжиж байна. Жирэмслэлтийн үед л ямар нэгэн генийн болон өөр бусад төрлийн асуудлууд байгаа эсэхийг бүрэн тодорхойлох боломжтой болжээ. Ямар ч хүнд нөхцөл байдалтай тулгарсан бай хамаагүй, олон эмэгтэйчүүд үр хөндүүлэхээс татгалздаг, тэдгээрийн нэг бол бяцхан Батьягийн түүх юм.
Тархины саажилт – эцэг эхийн хувьд хүндээр тусах аймшигтай оношуудын нэг юм. Ийм оноштой хүүхдүүдэд онцгой халамж, дэмжлэг хэрэгтэй. Үнэндээ өвчний хүнд, хөнгөн байдал юуг ч өөрчилж чадахгүй. Ийм оноштой хүүхдүүд бидний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж чадна, үүнийг хайр татам Биркли баталж чадсан юм.
Үүнээс гадна янз бүрийн шалтгаанаар өвчтэй хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаас татгалзах эмэгтэйчүүд ч цөөнгүй. Ийм хүүхдүүд ихэвчлэн хүүхдийн асрамжийн газар ирнэ эсвэл бүр гудамжинд хаягддаг нь харамсалтай. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээсээ татгалзах боломжтой гэсэн эмч нарын зөвлөгөөг үл тоон насан туршдаа хүүхдээ асран халамжилж байгаа олон ээж нар ч бий. Өнөөдрийн бидний нийтлэлийн эзэн Цзоу Хонгян яг л тийм эмэгтэй: энэ хятад бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ орхисонгүй.
Дин Дин 1988 онд мэндэлжээ, төрсөн эцэг нь хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг харангуутаа л шууд татгалзсан байна. Ганцхан эх нь л хүүгээрээ нэг л өдөр бахархах болно гэдэгт итгэж явсан юм.
“I didn’t want him to feel ashamed about these physical problems,” Zou Hongyan . https://t.co/1NzfsmGeBK
— John Matet (@JohnMatet) January 6, 2019
Нөхөр нь хаяж явснаас хойш Цзоугийн амьдрал нөхөн сэргээх эмчилгээ, төрөл бүрийн иллэг, хүүхэд хөгжлийн аргуудад суралцах сургалтуудаар тасрахаа больжээ. Хүү нь дөнгөж 2,5 нас хүрсний дараа л алхаж сурчээ, ингээд хэдэн жилийн дараа бие даан ганцаараа явж чаддаг болсон төдийгүй шатаар ч гарч чаддаг болжээ. Хүүгийн бие чангарч, үе тэнгийнхэнийгээ нөхөж эхэлсэн буюу 7 настайдаа энгийн сургуульд элсэн орсон юм. Мэдээж хүүгийн хувьд хүнд ачаа болно, бас хүүхдүүд шоглож дооглох нь ч бий. Гэхдээ энэ бүх саад бэрхшээл тавьсан зорилгоосоо ухрах шалтгаан болоогүй юм. Тэрээр өөрийн хичээл зүтгэлийнхээ ачаар ангийнхандаа үлгэр дуурайлал болж чадсан төдийгүй боловсрол эзэмшиж чаджээ.
Zou Hongyan'ın 1988 yılında "serebral palsili", yani beyin felçli doğdu. Annesi sayesinde hayata tutunmayı başaran Ding, 2011 yılında Pekin Üniversitesi'nden mezun oldu. Hemen ardından aynı üniversitede Hukuk Master'ı yaptı. 2 yıl çalıştıktan sonra ise, Harvard'ı kazandı. pic.twitter.com/0eskLStdUo
— gzt Hayat (@gztHayat) April 17, 2018
2007 онд Дин Дин Бээжингийн их сургуульд элсэн орж экологийн шинжлэх ухаан судлах болов, дараа нь хуулийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцсан юм. Залуу хархүү хятад, америкийн эрх зүйг судлаж байгаад 2016 онд Харвардад суралцах эрх авчээ.
Энэ хугацаанд хүүг тусалж дэмжих, урам зориг өгөх цорын ганц хүн л байлаа, тэр бол түүний ээж. Ээж нь хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан, хүүгээ чадалтай, боловсролтой болохыг хариуд нь шаардана. Хүүг нь оюуны хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй гэж хүмүүс шоглож байхад хөөрхий Цзоу юу бодож явдаг байсан бол? Гэхдээ тэр өөрийнхөө итгэл найдвараас ухраагүй юм, зорилгодоо ч хүрч чадсан. Дин Дин өнөөдөр – итгэл найдвар хүлээсэн залуу хуульч болж, хэн ч харсан сайхан бие бялдартай залуу харагдана.
Single Mother Raises Her Son To Become A Harvard Student Despite His Cerebral Palsy: Zou Hongyan from Jingzhou,… https://t.co/z2f4FjTE4l pic.twitter.com/tN1xiHpWw9
— GiveawayNaija (@GiveawayNAlJA) May 17, 2017
Тархины саажилт нь түгээмэл онош бөгөөд хүүхдэд татгалзах шалтгаан огт болохгүй. Цзоу болон Дин Дин хоёрын түүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа олон зуун гэр бүлийн хувьд үлгэр дуурайлал болж чадлаа. Эдгээр хүүхдүүд бидний төсөөлж байснаас ч илүү ихийг хийж бүтээх чадалтай гэдгийг дахин хэлмээр байгааг хүлээн авна уу.
Nina Damdin
2020/11/13 at 13:20
Mundag huchirheg tsutsashgui hudolmorch itgemjtei daichin saihan eej bnaa Ta 2 t eruul enh az jargal hamgiin sain saihniig husiye Olon eejuuded huch chadal uram zorig ugoh ulger duurial boloh boltugai
Охин Тэнгэр
2020/11/13 at 19:56
mundag eej bn👌👌👌
Tsetsegmaa Chimed
2020/11/13 at 23:35
Ok