Байрныхаа зам талбай, орчин тойрныг оршин суугчид нийлж байгаад маш бага зардлаар, ямар гайхалтай тохижуулж болдгийг бодитоор харуулах 17 жишээ

0

Хүн болгон орон гэрээ өөртөө хамгийн тав тухтай байдлаар тохижуулдаг. Энэ бол түүний орон зай, тайван, өөртөө итгэлтэй байхад туслах газар юм. Мөн хүмүүст цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж ч сайхан санагддаг. Зарим нэг өөдрөг сэтгэлтнүүд өөрийн орон гэрээс хальж байрныхаа эргэн тойрны талбайг өөрчилж байна. Тэдний бүтээснийг зөвхөн тэд өөрсдөө хараад баясахгүй мөн эргэн тойрны оршин суугчид нь ч харж сэтгэлээ баясгана. Хажуугаар өнгөрөх өөр байрны оршин суугчид ч тэднээс санаа авч энэхүү өөрчлөлт цааш улам бүр цэцэглэх ажээ.

Хүүхдүүдэд гэрийн хана хангалтгүй байна уу? Тэгвэл орцоо ч бас тэдний мэдэлд өг

©Giedrius Poska

 

Хэрэгтэй орцоо олоход сайхан баримжаа байна шүү

©Laiptinių puošimo grupė

 

Машины хэрэггүй дугуйг яаж ашиглахыг бид бүгд сайн мэднэ. Харин энэ байрны оршин суугчид энэ бүхнийг өөрсдийн гараар бүтээжээ

©Kristina Šeniauskienė

 

Оршин суугчид нь өөрсдөө машины зогсоолоо тохижуулсан юм, бас гоёмсог байдлаар чимжээ

©alexxela24 / Pikabu

 

Орцныхоо хүүхдийн түрдэг тэрэг тавьдаг хэсгийг сансар огторгуйн сэдвээр гоёжээ

©Skyfox91 / Pikabu

 

Зочдоо орцноосоо эхлээд найрсаг угтацгаая

©Ieva Nakvišėlė

 

Ширээ, сармагчны зөөлөн тоглоом бас цэцэг энэ бүгд орцыг давтагдашгүй болгож чаджээ

©Ignas Avižinis

 

Энэ алдартай гурвалыг нэгэн бүсгүй орцынхоо хананд зурсан гэнэ

©Officina / Pikabu

 

Дайчин нугаснууд бас хөөрхөн байгаа биз дээ?

©LXA751 / Pikabu

 

Айлын том өрөөний гэрэл зураг биш ээ, харин шатны дэргэд байдаг хүлээлгийн танхим. Үнэндээ элит байрных л даа, гэхдээ оршин суугчид нь өөрсдөө ингэж тохижуулж цэвэр цэмцгэр байлгадаг юм

©StatemPochenko / Pikabu

 

Шинэ жилийн баярыг угтаж бас уур амьсгал оруулах хэрэгтэй

©59Block / Pikabu

 

Үнэхээр хэмнэлттэй оршин суугчидтай байж болно, гэхдээ л орон зайгаа тохижуулах ямар нэгэн арга олдож л таараа

©Laiptinių puošimo grupė

 

Үеэ өнгөрөөсөн цайны данхыг хүмүүс гаргаад л хаячихдаг. Гэхдээ үүний эзэн нь орцоо чимэглэхээр шийджээ

©Nematytas Žvėrynas

 

Шатны хонгил ургамлаар амь оржээ. Арчилгаа нэг их шаарддаггүй цэцэгнүүд шүү

©Rita Kardonaitė

 

Байдаг л нэг орцны хаалга, гэхдээ тэс өөр өнгө зүстэй болжээ

©nikom1 / Pikabu
©nikom1 / Pikabu

 

Зөвлөлтийн үеийн өвөрмөц хэв маяг

©Laiptinių puošimo grupė

 

Ногоон байгууламжийн мэргэжилтэн ажилласан юм шиг л сэтгэгдэл төрж байна

©Laiptinių puošimo grupė

Амьдралыг өнгөлөг, сайхан болгох хүмүүс олон байгаад баярлаж явах юм. Бусад нь энэ гоо сайхныг  эвдэхгүй байх нь бас чухал юм шүү дээ.

5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *