IKEA болон LEGO брендүүд хамтран LEGO тоглоом хадгалах зориулалттай тусгай савыг бүтээжээ. Уг саваар өөрөөр нь тоглож болох давуу талтай гэнэ

0

Ирэх аравдугаар сард IKEA болон LEGO брендүүдийн хамтарсан the BYGGLEK нэртэй цуглуулга бүх дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх гэнэ. 1930-аад оны эхэн үеэс LEGO бренд өөрийн бүтээлүүдээрээ хүүхэд болон насанд хүрэгчдийн амьдралд өнгө нэмж, бүтээлч сэтгэхүйг нь дэмжиж ирсэн билээ. Тэгвэл энэ удаад тэд Шведийн алдарат IKEA брендтэй хамтарсан анхны багцаа энэ намар олны хүртээл болгох гэнэ.

LEGO болон IKEA брендүүд хамтран LEGO тоглоомоо хадгалах шинэ төрлийн савыг худалдаанд гаргахаар болжээ

IKEA x LEGO

2020 оны 10 сарын 1-ний өдөр худалдаанд гарах энэхүү бүтээгдэхүүн нь LEGO тоглоомоо хадгалахад танд тулгардаг бүх асуудлыг цогцоор нь шийдэж өгөх гэнэ. IKEA брендийн зүгээс, “Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулан бүтээсэн BYGGLEK цуглуулга маань гэрт тань тоглох орон зайг нэмэгдүүлж гэр бүлийн бүтээлч сэтгэлгээг дэмжих болно” хэмээн мэдэгджээ.

 

BYGGLEK цуглуулга нь 4 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ

IKEA x LEGO

IKEA брендийн зүгээс, “Энэхүү бүтээгдэхүүн маань хүүхдүүдэд бие махбодын идэвхтэй байдал зогссон үед ч сэтгэхүйг нь дэмжиж, насанд хүрэгчдийн хувьд эмх замбараатай орчинг бүрдүүлэх ач тустай” хэмээжээ.

 

Энэхүү цуглуулга нь нийт 3 хайрцагнаас бүрдэх бөгөөд 2 нь тоглоом хадгалах зориулалт бүхий том хайрцаг болон нэг хайрцаг нь дүүрэн LEGO тоглоомтой таны гарт хүрэх гэнэ.

IKEA болон LEGO брендүүдийн хамтарсан уг бүтээгдэхүүн нь өөртөө олон олон давуу талыг агуулсан бөгөөд тухайлбал, $14.99 үнэтэй худалдаалагддаг 201 ширхэг LEGO тоглоом дагалдах гэнэ. Үйлдвэрлэгчдийн зүгээс энэхүү цуглуулгад багтсан тоглоомнуудад олон төрлийн өнгө болон хэмжээтэй дүрүүд, бусад хэрэгслүүд байх бөгөөд 5+ настнуудын бүтээлч сэтгэлгээг дэмжихэд зориулагдсан гэжээ.

 

Уг бүтээгдэхүүн 10 сарын 1-ээс IKEA-ийн бүх дэлгүүрүүдээр худалдаанд гарна

IKEA x LEGO

“BYGGLEK хайрцагнууд нь бүгд таг болон дотор талдаа LEGO углуургатай байх бөгөөд хайрцагны аль ч талд тоглоомоо бүтээх боломжтой гэдгээрээ онцлогтой” хэмээн IKEA брендийн зүгээс мэдэгдсэн байна.

 

Бүтээгдэхүүний үнэ $9.99-с эхэлнэ

IKEA x LEGO

Энэхүү бүтээгдэхүүний загварыг гаргасан төслийн удирдагч Rasmus Buch Løgstrup, “Энэ хайрцаг зүгээр ч нэг хайрцаг биш. Энэ хайрцаг байшин, усан сан, спортын ордон гээд юунд ч хувирах боломжтой” гэжээ. АНУ-д ирэх 10 сард худалдаанд гарах уг бүтээгдэхүүн хэмжээнээсээ хамаарч $9.99-$14.99 хооронд хэлбэлзэх гэнэ.

11
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *