Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга

1

Энэхүү нийтлэл нь цагаан цуу ашиглан өдөр тутамд тохиолдох асуудлыг шийдэх тухай юм. Олон хүний хувьд хоол хүнсний зориулалтаар ашиглах ёстой юм шиг санагддаг энэ зүйл нь бактерын эсрэг шинж чанартай учир бусад олон нөхцөлд ч ашиглах боломжтой аж. Дараах 14 аргыг уншиж танилцсанаар айл бүрийн хөргөгчинд байдаг цагаан цууг өдөр тутмын зарим асуудлуудыг хөнгөн хялбар аргаар шийдэхэд суралцаж болно.

14. Тосгуурын цорго
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 1
Цагаан цуунд угаалгын болон гал тогооны өрөөний тосгуур, ванны цоргон дахь бохир, нян бактерыг устгах хосгүй үнэт чанар бий. Тосгуурын цоргыг цагаан цуугаар шүршиж хэсэг байлгаад усаар зайлахад наалдсан бохир болон тааламжгүй үнэр ор мөргүй арилна.

13. Хөргөгч цэвэрлэгч
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 2
4 литр халуун ус, 2 аяга цагаан цууны уусмал бэлтгээд хөргөгчөө цэвэрлэ. Уусмалыг шингээсэн алчуураар арилахад хэцүү толбыг норгоод хэсэг байлгасны дараа үрэхэд амархан арилна. Хөргөгч чинь маш цэвэрхэн болохын хамт янз бүрийн үнэр нь арилсан байх болно.

12. Гал тогооны ус зайлуулах хоолойн үнэр
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 3
Гал тогооны өрөөний ус зайлуулах хоолой үнэхээр тааламжгүй үнэртэй байдаг. Аяга цагаан цуу хийгээд 1 цагийн турш өөр юу ч хийх хэрэггүй. Харин цагийн дараа усаар зайлаад үзээрэй. Хэрвээ үнэр арилахгүй байвал дахин нэг удаа давтаарай.

11. Гэр ахуйн үнэр
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 4
Заримдаа гэрт гэр ахуйн таагүй үнэр үнэртээд агаар цэвэршүүлэгч цацсан ч арилдаггүй тохиолдол байдаг. Хүчил нь үнэрийг шингээдэг учир багахан цагаан цуу гэртээ цацах эсвэл аяганд хийгээд хэсэг хугацаагаар ил тавих хэрэгтэй.

10. Зэвэрсэн багаж хэрэгсэл
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 5
Ямар ч зэвэрсэн багажийг цагаан цуунд хонуулаад маргааш нь үрэхэд шинэ юм шиг л болно.

9. Богино долгионы зуух цэвэрлэгч
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 6
Богино долгионы зуухан дотроо аяганд цагаан цуу хийж тавиад 3 минут халаа. Дараа нь 1 цаг 30 минут дотор нь аягатай нь орхичих хэрэгтэй. Харин дараа нь аягаа авч доторхыг нь арчиж цэвэрлэ. Толбо, үнэр, бактери бүгд үгүй болно.

8. Гриллний сараалж
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 7
Гриллний сараалж руугаа цагаан цуу цацаад цэвэрхэн болтол нь үрж арч.

7. Үнийн цаасны үлдэгдэл
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 8
Цонхон дээрх наалддаг цаасны үлдэгдэл, цавуу, үнийн цаас зэргийг цагаан цуу цацаж дэвтээгээд арч.

6. Өнгө алдсан мөнгөн эдлэл
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 9
1 аяг цагаан цуу, 2 амны том халбага соданы холимогт өнгө алдсан мөнгөн эдлэлээ хийж, 15 минут байлгаад үрж цэвэрлээд бүлээн усанд 15 минут зайлж цэвэрлээд хуурай алчуураар арч.

5. Машины тааламжгүй үнэр
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 10
Машиндаа аяганд цагаан цуу хийгээд бүтэн шөнийн турш тавьчихвал маргааш нь машин ямар ч үнэргүй болдог.

4. Хувцас цайруулагч
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 11
1 аяга цагаан цуунд 1/4 аяга сода хийгээд цагаан хувцсаа угаахад сайн цайруулна.

3. Шоргоолжнууд
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 12
Шоргоолж цуглараад байвал хаалга, цонх зэрэг шоргоолж цуглараад байгаа газруудад цагаан цуу цац.

2. Модон эдлэл дээрх усны толбо
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 13
Цагаан цуу, ургамлын тосыг тэнцүү хэмжээгээр хольж, модон эдлэл дээрх толбыг цэвэрлэ. Энэ аргыг арьсан тавилга дээр ч туршиж болно.

1. Бөглөрсөн шүршүүр
Цагаан цууг үр ашигтай ашиглах 15 арга 14
Гялгар уутанд цагаан цуу хийгээд шүршүүрийн толгойд угла. Шөнөжин байлгаад маргааш нь цэвэрлэхэд та дөнгөж шинээр худалдаж авсан юм шиг л шүршүүртэй болох болно.

4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/01 at 10:51

    Mash ih taalagdlaa.bayrlalaa.

  2. Зочин

    2014/07/01 at 13:29

    wow uneheer amidrald oir mash ehregtei zovlogoonuud bna. iimerhuu zovlogoonuud ih oruulj baigaarai

  3. Тулга

    2014/07/01 at 13:30

    за машиндаа тавьж туршиж үзнээ, бас печиндээ хийж туршинаа

  4. Зочин

    2014/07/02 at 13:36

  5. Зочин

    2014/07/07 at 20:28

    Цагаан цуу гэж уксус хэлээд байна уу?
    Хэрэв тийм бол хэдэн порцентийн гэдгийг бичээд өгөөч.
    Тэхгүй бол осолтой юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *