Сошиалд “Бяцхан Хабиб” нэрээр алдаршаад буй Хасбуллагийн нас болон генийн ховор өвчний талаар мэргэжлийн эмч тайлбар хийжээ. Та түүнийг жаахан хүүхэд л гэж бодож байв уу?

0

Хасбулла Магомедов ТикТок сүлжээнд өөрийн бичлэгүүдээр шуугиан тариад байгаа ч “Бяцхан Хабиб” хочтой түүний талаар бид төдийлөн мэдээлэлгүй байгаа билээ.

Хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсч буй зүйл бол мэдээж түүний нас юм. Түүний гадаад төрх хэдийгээр жаахан хүүхэд мэт харагддаг ч тэр өдгөө 18 настай нас биед хүрсэн нэгэн ажээ.

Харин нэгэн мэргэжлийн эмч ТикТок сүлжээний од Хасбуллагийн бие галбир, чанга дуу хоолойн дээр үндэслэн түүнд онош тавьж, хийх боломжит эмчилгээний талаар ярьжээ.

Доктор Каран Раж Хасбулла болон түүний өрсөлдөгчийн дүрээр нэрд гарсан Абду Розик нарыг өсөлтийн дааврын дутагдалтай бөгөөд өнчин тархи нь өсөлтийн даавар ялгаруулах чадваргүй генийн өвчтэй хэмээн тодорхойлжээ.

Энэ төрлийн өвчин нь зарим тохиолдолд хавдрын улмаас үүсдэг ч дийлэнх тохиолдолд эмч нар чухам ямар шалтгаанаар өнчин тархи өсөлтийн даавар ялгаруулах чадамжгүй болж байгаа талаар тайлбарлаж чадахгүй байсаар байгаа юм.

Сайн мэдээ нь өсөлтийн даавар дутагдлыг эрт илрүүлж чадсан тохиолдолд дааврын тарилга хийх замаар эмчлэх бүрэн боломжтой байдаг ажээ. Яг ийм төрлийн эмчилгээг алдарт хөлбөмбөгчин Лео Мессид хийж байсан бөгөөд 10 настай байхад нь түүнийг оношлон, өсөлтийн дааврын эмчилгээг Барселона клубын санхүүжилтээр хийж байжээ. Хожим тэрбээр тус клубын хүүхдийн академид элсэн орсон билээ.

71
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *