Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой 11 амтат жор

0

Шарвин – эзэгтэй бүрийн хийж чадах хоолны нэг. Хоосон шарвингаар тэр бүр бусдыг дайлаад байдаггүй учраас ямар нэгэн шанзтай цуг ширээн дээр идээ болгон тавих нь мэдээж – цөцгий, зөгийн бал, жимсний чанамал, цөцгий тос, бяслаг …

Бид дээр дурдсан шанзнаас арай өөр, илүү амттай шанзыг санал болгож байна. Амттай чихэрлэгээс эхлээд давсархаг шанзаар зочдоо дайлаарай.

Өндөгний шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 1

Чанасан 6 өндгийг үрүүлээр үрээд жижиглэн хэрчсэн яншуй, ногоон сонгиноо майонезээр амтална. Өөрийн амтандаа тааруулж давсална.

 

Мөөгтэй шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 2

600 г шампиньон мөөгийг зөөлөн гал дээр сонгинотой шарна. 2,5 хоолны халбага гурил хийж сайтар хутгаарай. Дараа нь 2 хоолны халбага өтгөн цөцгий, 1,5 стакан сүү нэмнэ. Бэлэн болсон шанзаа бяслагаар чимнэ.

 

Махтай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 3

350 гр үхрийн мах чанаж жижиглэн татна. 2 жижиг сонгино халаасан тосонд шаргал өнгөтэй болтол нь шараад махаа нэмж 8-10 минут шарна. Давс, перецээр амтална.

 

Тахианы цээж махтай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 4

500 гр тахианы цээж махаа чанана. Блендерт хийж жижиглээд яншуй, 1 хумс сармис, чанаж жижиглэсэн 2 өндөг, 1,5 хоолны халбага цөцгийгөөр амтална. Давс, перец нэмэхээ мартав аа.

 

“Баяр”-ын шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 5

Жирийн шарвингаар ч баярын ширээгээ чимэглэж болно. 250 гр утсан яргай загасыг нарийхан хэрчинэ. Зөөлөн гич болон маскарпоне бяслагаар загасны махаа амтлаад дээрээс нь хэдэн дусал нимбэгийн шүүс шахаарай. Давс, перец цацна. Одоо шарвингаа орооход бэлэн.

 

Үзэмтэй амтат шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 6

60 гр үзэм бүлээн усанд хийж дэвтээгээд, илүүдэл усыг нь цаасанд шингээн авна. 400 гр аарцыг өндөгний шартай сайтар холиод дээрээс нь 2 хоолны халбага сахар, хутганы үзүүр дээр ваниль, дэвтээсэн үзмээ хийнэ.

 

Нэрс, аарцтай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 7

Блендерт 200 гр аарц, 2 хоолны халбага сахар, 1 хоолны халбага цөцгий, жимсээ хийж сайтар хутгана.

 

Гашуун орцтой шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 8

Цөцгийн бяслаг, хэдэн дусал нимбэгийн шүүс, нимбэгийн чанамал хийж хутгана. Шарвин дээрээ сахарны нунтаг цацаарай.

 

Гадилтай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 9

3 гадилыг жижиглэн хэрчиж блендерт 50 гр цөцгийтэй хийж хутгана. Шарвин дээрээ нунтаг какао, цинамон эсвэл хайлуулсан шоколадаар чимээрэй.

 

Алим, самартай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 10

2 алим үрүүлээр үрж жижиглээд харлуулахгүйн тулд нимбэгийн шүүс цацна. Алимны нухаш дээрээ нунтагласан самраас 1-2 хоолны халбага, сахар, чимх цинамон хийнэ.

 

Байцаатай шанз

Шарвингийн шанз: ямар ч үед бэлдэх боломжтой амтат 11 шилдэг жор 11

300 гр жижиглэн хэрчсэн байцааг цөцгийн тосонд шарна. Мөн жижиглэн хэрчсэн сонгино тусад нь шаргал өнгөтэй болтол нь шараарай. Чанасан өндгөө хэрчээд бүх орцуудыг холино. Давс, перецээр амтлах бөгөөд мөөгөнд дуртай бол мөөг нэмж болно.

 

Эдгээр шанзны жор ямар ч гэрийн эзэгтэйд хэрэг болох тул та хадгалаад аваарай.

4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Anu Anna

    Anu Anna

    2016/11/26 at 16:31

    ss

  2. Ouyn Baldandorj

    Ouyn Baldandorj

    2016/11/26 at 18:44

    Uyanga Erdene

  3. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/11/26 at 21:57

    Сурна Гялайлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *