Их Британид цар тахлаас хойш хоорондын зай барьсан анхны амьд хөгжмийн задгай тоглолт болсон нь цоо шинэ жишиг болж байна

0

Дэлхийн олон улсууд коронавирусээс үүдэлтэй хөл хориогоо аажмаар сулруулж буй энэ цаг үед хүмүүс амны хаалт болон олон нийтээс зай барих нөхцөлтэйгөөр нийгмийн амьдралд оролцож эхлээд буй билээ. Харин Их Британид олон нийтийн зай барих журмын дагуу нэгэн амьд хөгжмийн тоглолт зохион байгуулагджээ. Өөрөөр хэлбэл үзэгчид хоорондын зай нь 1.8 м байсан бөгөөд зай ихтэй задгай талбайд уг тоглолт зохион байгуулагджээ.

Хөл хорионы дэглэм суларч буй тул нийгмийн амьдрал эргэн сэргэж эхэлж байна

virginmoneyunityarena

Virgin Money Unity Arena буюу уг тоглолт зохион байгуулагдсан тайз нь Newcastle хотын Gorsforth Park-д олон нийтийн зай барих журмыг сахихаар тусгайлан бэлтгэгдсэн ажээ. Уг цэнгэлдэх хүрээлэн нь өөртөө Newcastle Racecourse, the Britannia зэрэг зочид буудлуудтай төдийгүй гольфын дугуйлан, хөлбөмбөгийн төв болон дээр дурьдсан тоглолтын тайз зэрэг маш олон зүйлсийг нэг дор багтаасан ажээ.

Энэхүү тоглолт нийт 45,000м2 талбайд 5 хүн байрлах боломжтой нийт 500 зогсох газар буюу 2500 хүртэл хүнийг хүлээн авах боломжтойгоор зохион байгуулагджээ. Тус цэнгэлдэх хүрээлэн рүү зөвхөн машин эсвэл унадаг дугуйгаар л хүрэх боломжтой бөгөөд ямар нэгэн дуудлагын үйлчилгээ байхгүй тул бүх л шөнийг өнгөрүүлэх боломжгүй байдалтайгаар зохиогджээ.

 

Их Британийн иргэд өөр хоорондоо 1.8 м зайтайгаар амьд хөгжмийн тоглолт үзэж сонирхох боломжтой болсон

PA

Хүмүүсийг тасалбар худалдаж авах үед хүрэлцэн ирэх цаг болон орох газрыг тусгайлан зааж өгсөн бөгөөд энэ нь хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хөл хорионы дэглэмд нийцүүлэх зорилготой байсан ажээ. Иймээс хэрэв тоглолтыг дундаас нь орхин явахаар бол эргэн орж ирэх хориотой байсан гэнэ.

Хэрэв хэрэгтэй бол сандал авах боломжтой бөгөөд хоол хүнс захиалах боломжийг ч бүрдүүлж, дараалалд зогсохоос зайлсхийж тусгай аппликейшн хийсэн ажээ.

 

Virgin Money Unity Arena-д дээд тал нь 5 хүн бөөгнөрөх боломжтой бөгөөд бусдаас 1.8 м зай барих хэрэгтэй болдог ажээ

PA

Энэ сарын 11 болон 13-ны өдрүүдэд дуучин Sam Fender Virgin Money Unity Arena-д амьд хөгжмийн тоглолтоо хийжээ. Түүний хувьд энэ нь өнгөрсөн жил хамгийн их борлуулалттай байсан “Hypersonic Missiles” цомогтоо зориулан хийсэн тоглолт ажээ.

Мөн түүнчлэн Patrick Topping, Superglass, болон the Libertines тэргүүтэй дуучид болон Adam Kay болон Jimmy Carr тэргүүтэй хошин урлагийнхан ч энэ тайзнаа тоглолтоо хийхээр төлөвлөж буй ажээ.

 

 45,000м2 талбайд 2500 хүн хүлээн авах боломжтой задгай талбайн тоглолт хийжээ

PA

“Хөл хорионы дараагаар хийгдэж буй анхны гэх тодотголтой амь хөгжмийн тоглолтуудын нэгийг ивээн тэтгэн ажилласандаа бид баяртай байна” хэмээн Virgin Money брендийн маркетингийн менежер Helen Page мэдэгджээ. Дэлхий даяар хөл хорионы үед гэрээсээ болон машинтай тоглолтууд явагдаж байсан тул энэ тоглолт яг ч анхны гэх тодотголын эзэн болж чадахгүй болов уу. Тэдгээр тоглолтууд ч мөн амжилттай болсныг дурьдах хэрэгтэй. Учир нь хүмүүс машин дотроосоо амьд хөгжмийг мэдэрч цагийг зугаатай өнгөрүүлж байсан билээ.

 

Аюулгүй байдлыг бодолцож тасалбар авах үед хүмүүст хүрэлцэн ирэх тодорхой хугацааг зааж өгчээ

PA

 

Хэрэв шаардлагатай бол үзэгчид сандал авах боломжтой бөгөөд гар утасны аппликейшн ашиглаж хоол хүнс захиалах боломжтой байсан гэнэ

virginmoneyunityarena

Өмнө дурьдсанчлан энэ нь хөл хорионы үеэр хийгдэж буй анхны амьд тоглолт биш хэдий ч бүжиглэх болон тайзны өмнө өөрийнхөөрөө байх бүхий л боломжийг хангаж зууш болон шар айраг захиалан уух боломжтой байсан гэдгээрээ онцлогтой байлаа.

Мөн хүмүүс задгай талбайд өөрөөсөө гадна 4 хүний хамтаар амьд хөгжмийн тоглолт үзэж, амьдрал урьдын адил болж буйг харах сайхан байна хэмээж байсан бөгөөд үүний ч илрэл болж тоглолтын тасалбар бүрэн зарагдаж дууссан ажээ.

 

8-р сарын 11-ний өдөр Sam Fender the Virgin Money Unity Arena-д амьд хөгжмийн тоглолтоо хийлээ

virginmoneyunityarena

 

Уг тайз нь амьд хөгжмийн тоглолт, хошин урлагийн үзүүлбэрүүд болон бусад бүхий л арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой байдлаар бэлтгэгджээ

virginmoneyunityarena

 

Тоглолт зохион байгуулагдсан газрын талаар товч мэдээллийг дараах бичлэгнээс хүлээн авч үзнэ үү

Энэ тоглолтын талаар таны бодол ямар байна вэ? Энэ жишгээр тоглолт зохион байгуулвал та очих байсан уу? Сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *