Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд

2

1. Орондоо хамт орох

Амар тайван, аз жаргалтай амьдралыг бий болгохын тулд эхнэр нөхөр бие биенийхээ амьдралын хэв маягтай нийцэж чаддаг байх нь хамгаас чухал. Хэрвээ та хайртай хүнийхээ амьдралд зохицон амьдрахыг хүсвэл хамт орондоо орох хэрэгтэй. Энэ нь та хоёрыг улам дотно болгоод зогсохгүй, амьдралын хэвшлийг тань сайжруулах болно. Эмч нар орой 10 цагаас өмнө унтаж өглөө 7 цагаас өмнө сэрэхийг зөвлөдөг.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 1

2. Ижил сонирхолтой байх

Бүх зүйлд төгсгөл байдгийн адилаар хосуудын анх болзох үеийн сэтгэл догдлом мөч ч гэсэн нэг бол салалтаар эсвэл илүү хүчирхэг, гүнзгий харилцааг үүсгэж аз жаргалтай төгсдөг. Хэрвээ та харилцаагаа дуусгавар болгохыг хүсээгүй л бол хамтын сонирхолоо аль болох хурдан олоорой. Ижил сонирхол, ижил ажил, мэргэжил гээд та хоёрыг аз жаргалтай байлгаж, цагийг хамтдаа өнгөрөөж, мартагдашгүй дурсамжийг бүтээх нэгдмэл сонирхолоо эрэлхийлээрэй.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 2

3. Хамтдаа алхаж бай

Аз жаргалтай, бат бэх гэр бүлийн нэгэн шинж бол тэд үргэлж хамтдаа алхдаг. Хэн нэгэн түрүүлж алхах, нөгөө нь ард нь хоцрох гэх мэт үйлдлийг гаргадаггүй. Хамтдаа алхах нь гэр бүлийн уур амьсгалд эерэгээр шууд нөлөөлж байдаг тул үргэлж ханийнхаа гараас хөтөлж хамт алхаж байгаарай. Ардаа нэгнээ үлдээж болохгүй шүү.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 10

4. Уучилж байгаарай

Хосуудын хамгийн ихээр гаргадаг алдаа бол өнгөрсөн дэх хэрүүл, маргааныг үргэлж сөхөж, сануулж байдаг. Иймд аз жаргалтай харилцааг бий болгохын тулд хосууд бие биенээ уучилж, зарим нэг дутагдлыг нь хүлээн зөвшөөрч, ханийн тань үзэл бодол таныхтай хаяа зөрчилдөж болохыг ойлгодог байх хэрэгтэй. Түүнчлэн хэзээ ч бие биенийхээ өнгөрсөн дэх алдаа, дутагдлыг сөхөж болохгүй гэдгийг санаарай.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 3

5. Давуу талуудыг нь илүү анхаар

Хэрвээ та ханийнхаа алдаа дутагдлыг анхааралгүй зөвхөн сайн, давуу талуудыг нь сайшаан магтаж байвал тэрхүү дутагдалтай тал нь засарсан байх болно. Хэрвээ та гэр бүлээ бат бэх, аз жаргалтай байлгая гэвэл ханийнхаа муу талыг өөлөхөө зогсоох хэрэгтэй.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 4

6. Ойр ойрхон тэвэр

Ханийгаа сэтгэлээр унагаж бүү уйтгарлуул! Хэрвээ сэтгэл нь гундуу байгаа бол тэврээрэй. Судалгаанаас үзэхэд тэврэлдэх үед сэтгэл гутралтай тэмцдэг нэгэн онцгой даавар ялгардаг байна. Хэрвээ аз жаргалтай хос байхыг хүсвэл тэврэлтээс бүү татгалзаарай!

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 5

7. Хайртай гэдгээ хэл

Эрүүл, аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд хайраа үргэлж илэрхийлдэг байх нь маш чухал! Ялангуяа өглөөг хайр, халамж шингэсэн сайхан үгсээр угтах нь тухайн өдрийн турш сэтгэл өөдрөг байхад тустай. Гэхдээ хайртай гэдгээ зөвхөн өглөө биш хэдийд ч хамаагүй хүссэн үедээ илэрхийлж байгаарай. Хань чинь хайр, халамжийг тань мэдрэх хэрэгтэй.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 6

8. Оройн дүрэм

Хэдийгээр таны өдөр таагүй явдлаар өрнөж, сэтгэл санаа тухгүй байсан ч ханьдаа энэ байдлаа халдааж болохгүй. Өдөр юу болж өнгөрснөөс үл шалтгаалан орой нь ханьдаа тавтай нойрсох сэтгэлийн дулаан үгсийг хэлж байх хэрэгтэй. Таны асуудлаас болж хань тань сэтгэл зовних ёсгүй гэдгийг санаарай!

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 7

9. Толинд үе үе харж бай

Ханьтайгаа маргалдсан бол бүх бурууг зөвхөн ханьдаа тохох нь маш буруу зүйл. Ямар ч шалтгаантай байсан та хоёр адилхан буруутай бөгөөд асуудлыг шийдэхийн тулд та эхлээд толинд өөрийгөө сайн хараарай. Хэрвээ амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөх хүсэлтэй бол тэрхүү өөрчлөлт нь таниас эхэлдгийг санаарай. Өөр зам үгүй.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 8

10. Хайр

Аз жаргалтай гэр бүл байхын тулд ханиа үргэлж хайрлаж бай! Хань тань ямар нэгэн сайн үйл хийхэд нь магтах бус тантай үргэлж хамт байдагт нь талархаж байгаарай. Түүний сэтгэл санаа, ажил, үзэл бодол гэх зэрэгт үргэлж анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Хоёулхнаа байх үедээ ч, бусдын өмнө ч ханиараа бахархсан сэтгэлээ үргэлж илэрхийлж байгаарай.

Аз жаргалтай, бат бэх гэр бүл байх энгийн зарчмууд 9

13
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *