Фашист Германы амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө

0

“Фашистууд. Би тэднийг үзэн яддаг” гэх алдарт үгийг Indiana Jones хэлж байсан. Түүх нийгмийн хичээлийг судалсан хэн ч болов бас ингэж хэлэх биз. Фашистууд дэлхийг эзэгнэх гэсэн агуу төлөвлөгөө гаргаж байсан ч азаар тэдний ихэнх бүдүүлэг, зэрлэг, хүслүүд нь биелээгүй юм.
Фашистуудын итгэхэд ч бэрх 10 төлөвлөгөөний талаар доор дурдах ба эдгээр төлөвлөгөө нь будлиантай байдал, муу төлөвлөлт, хэтэрхий гажууд байдал болон зарим талаар Америк улсын нөлөөгөөр бүтэлгүйтсэн байна.

Телевиз ашиглан үндэстний тархийг угаах

Кардашианыхан бидний тархийг угааж эхлэхээс өмнө фашистууд телевиз ашиглан хүмүүсийн тархийг угааж, тэднийг хяналтандаа байлгахыг оролдож байжээ. Гитлер телевизийн сувгийг ашиглан өөрийн суртал ухуулгыг цацахаар төлөвлөж байсан аж. Тэрээр Арьяаны гэр бүлийн нэр хүндийг ашиглан реалити шоу бэлтгэх, дайны гэмт хэрэгтнүүдийн шийтгэлийг шууд телевизээр цацах, мөн орон даяар олон нийтийн газар том дэлгэц байрлуулж ард иргэдийг хянах гэх мэт төлөвлөгөө багтаж байж. Азаар энэ төлөвлөгөө нь дайны ялагдлаар нуран унасан байна.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 1

Цэргүүдийг чихэр мэт харагдах мансууруулах бодисонд хордуулж эрч хүчийг нэмэгдүүлэх

Та бүхэн Герман цэргүүдийг галзуу солиотой ганц хүний үгэнд яагаад тэгтлээ ордог байсныг гайхаж байсан уу? Фашистууд өөрсдийн цэргүүддээ кокайн, амфетамин, морфин болон бусад төрлийн хүчтэй хар тамхи хийсэн коктейлийг тунгаар өгдөг байсан ба энэ бүгдийг амтат шоколад болон чихрээр халхалдаг байсан байна. Тэдний судалснаар хар тамхи нь хүнийг хэмжээлшгүй их хүч чадалтай, тэвчээртэй болгодгийг мэдсэн аж. Гэвч тэдний энэхүү ажиллагаанд холбоотон улсууд хөндлөнгөөс оролцож зогсоосон байна.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 2

Дэлхийг хар шидийн хүчээр эзлэх

Фашистууд маш олон солиолтой санаа, онолд итгэдэг байсны хамгийн байж боломгүй нь хар шидийг зэвсэг мэт ашиглах санаа байж. Энэхүү санааг хэрэгжүүлэх ажилд фашистуудын дээгүүр албан тушаалын хүмүүс бүгд оролцож хөлийн хуруугаа хар шидийн усан санд дүрсэн аж. Тэдний нэг Вилхелм Гутберлет эмч хар шидийн хүчээр Еврей хүмүүсийг мэдрэх ёстой байж. Харин архитектур Людвиг Страник дайсны тулааны усан онгоцыг мэдрэх ёстой байж. Гэвч энэ бүхэн нь утгагүй зүйл байсан.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 3

 

Үхлийн нарны цацраг гэх мэт инээд хүргэм супер зэвсгүүдийг санаачилж байсан

Дэлхийн 2-р дайнд давуу байдлыг олж авахын тулд фашистууд үргэлж хачин жигтэй технологийг санаачилж, оролддог байсан аж. Сансарт байршуулсан агуу том толины тусламжтайгаар зураг дээрх дугуйт том төхөөрөмж рүү нарны цэнэгийг хуримтлуулах санаа байж. Гэвч тэдний төлөвлөгөө хэтэрхий агуу учраас заримыг нь бодит амьдралд турших ч боломжгүй байдаг.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 4

Эртний хүч чадалтай үхрүүдийг амилуулах

Германы Колоний талаар өгүүлэх номонд дурдсанаар Фурьер нь амьтан судлаач, био-инженер нарын хамтарсан том багийг удирдаж сөнөж утсан Аурох гэх усны үхэр шиг хэмжээтэй, хүч чадал ихтэй тугал мэт төрхтэй амьтныг дахин бүтээхээр оролдож байжээ. Тэд яагаад устаж алга болсон энэ амьтныг амилуулахыг хүссэн нь тодорхойгүй ч дайнтай холбоотой нь гарцаагүй. Мэдээж Хамбург хотдоо хамгийн амттай гамбургер хийх гээгүй нь лавтай.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 5

Поп-ыг хулгайлах

1943 онд Ватиканчууд Гитлерийг эсэргүүцэж, чөлөөтэй дуугарч эхлэх үед фашистууд боломжит бүх зүйлийг хийж байсан. Гитлер ч нилээн тэвдэж байсан тул Ватикан хот дахь Попын байрыг доороос нь ухаж түүнийг хулгайлах нууц ажиллагаа төлөвлөж байж. Гэвч түүний хүмүүсийн нэг нь Италичуудад мэдээ хүргэснээр энэ санаа бүтэлгүйтсэн байна.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 6

Америк руу халдах

Гитлерийн Америкыг устгах агуу төлөвлөгөө нь дайнаас гадуурх ажиллагаа байсан ба Америкийн дэд бүтцийг устгах замаар ард иргэдийг амьдралыг нь туйлдуулах зорилготой байж. Гэгээнтний ажиллагаа гэх нэртэй энэ төлөвлөгөөний хүрээнд Баруун Пенсилваны төмөр замыг устгах (төмөрлөгийн тээврийг зогсоох зорилготой), Ниагра хүрхрээнд байрлах усан цахилгаан станц, Нью Иорк, Иллинойс, Теннеси хотууд дахь хөнгөн цагааны үйлдвэр болон төмөр замын буудлууд, гүүр, болон үйлдвэрүүдийг нураахаар төлөвлөж байж. Гэвч АНУ-д амьдардаг Германы давхар тагнуул нь фашистуудаас урваж Америкийн эрх бүхий хүмүүст мэдээ хүргэснээр энэ төлөвлөгөөг эхлүүлж чадаагүй байна.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 7

Зул сарыг хулгайлах

Түүхч Виллиам Винсоны зул сартай холбоотой хачирхалтай явдлууд номонд өгүүлснээр фашистууд зул сар тэмдэглэхийг Германд хорих гэж оролдсон боловч энэ нь ард түмний баяр байсан тул тэд өөрсдийн фашист аргаараа тэмцэхээр шийдэж. Ингээд тэд зул сарыг “Өвлийн туйл” хэмээн нэрлэж, гацуурыг хас тэмдгээр, Есүсийг Гитлерээр сольсон байна. Тэгсэн ч фашистуудын энэ санаа нь бас л бүтэлгүйтэж дайн дуусах хүртэл хүмүүс зул сарыг тэмдэглэсээр байжээ.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 8

Тачаангуй, шаргал үст тагнуулчдыг илгээх

Фашистууд тачаангуй, шаргал үстэй бүсгүйчүүдийг хортой тамхи, хороор дүүргэсэн халаасны нууц ном, бууддаг тамхины асаагуур болон хортой сум зэргээр тоноглон Европ, Хойд Америкийн нутгуудаар илгээсэн байна. Энэ ажиллагааны зорилго нь дайсан орны өндөр түвшний эрхмүүд болон нөлөө бүхий улс төрчдийг хороох байж. Гэвч шилдэг тагнуулчид үргэлж нууц хэвээр үлддэг шүү дээ. Харин эдгээр бүсгүйчүүдийн ажиллагаа нь бүтэлгүйтэж, тэдний ихэнх нь дэлбэрсэн байна.

Германы фашистуудын амжилт олоогүй 10 хачирхалтай нууц төлөвлөгөө 9

Шашин шүтлэгийг ашиглах

Хэрвээ та Индиана Жонсын киног үзсэн бол Харрисон Форд тэрхүү бүрх малгайтай гайхалтай харагддаг. Харин фашистууд эртний агуу хүч, нууцыг үргэлж эрэлхийлж байсан аж. Тэд шидийн хүч хайх хүсэлдээ автаж Ариун Тагшийг хүртэл хайж байсан ба бурханы агуу хүчийг ашиглаж дэлхийг эзэгнэхийг хүсэж байсныг олон түүхчид баталдаг. Зул сарыг булааж, Попыг хулгайлахыг санаархаж байсан тэр хүн Есүсийн аягыг хайж байсан нь хачирхалтай биш гэж үү. Энэ бол фашистуудын л сэдэх санаа.

 

1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/08 at 15:18

    Сэтгэгдэл *xaxa marzan ym be

  2. Зочин

    2015/06/08 at 16:43

    Тэр том их буу чинь Цайзын их Буу “Дора” ш дээ. Юун яасан нарны гэрлыг тусгаж буудах. Жоохон шаачихсан уу үгүй юу хаха

  3. Battulga Ganbold

    Battulga Ganbold

    2015/06/08 at 19:25

    Хэхэ шал худлаа мэдээ тавихымаа

  4. Пунцаг

    2015/06/08 at 22:09

    ter zugeer jishee l zurag shu de, ter n hiigdeegui het tusuulliin zevseg uchraas tohiroh zurag bhgui

  5. Зочин

    2015/06/08 at 23:24

    Сэтгэгдэл Герман ялсан бол монголд ашигтай байх байсан юмдаа.

  6. Зочин

    2015/06/09 at 09:04

    Сэтгэгдэл *thh herev german ylsan bol mongold eeltei bh bsn. Hitler mongolchuudiig shutdeg hun bsn genele

  7. Германд фашист байдаг бол америкт коммунистууд бсан юм бна л даа.

  8. Зочин

    2015/06/09 at 20:04

    наад германууд чинь дэндүү ухаантай хүмүүс дээ

  9. Зочин

    2015/06/10 at 09:27

    Поп уу Пап уу

  10. iGENIUS

    2015/06/10 at 21:37

    Dahiad baga zereg hugatsaa bsan bol ted ylah bsan . Ta nar hudlaa gej bodoh l bh gehdee minii bodloor ted ene zewseg baitugai zuilsiig buteesen bsan . Daanch heden urwagch ****-s bolood butelguitsen .

  11. Зочин

    2015/06/14 at 02:26

    Гитлер Монголоос бусад бүх улсыг эрхшээлдээ оруулах хүсэлтэй бсан гдг. Гитлер Монголчуудыг их хүндэлдэг ба Чингис Хааныг ихэд шүтдэг хүн бсан бгам. Гитлер манай Чингис Хааны дайн тулаан байлдааны тактикуудыг өөрөө болон арми удирдсан генералуудаараа хэрэгжүүлж баталгаажуулж, энэ хэрэгжүүлж туршсан тактикууд нь багагүй амжилт үр нөлөөгөө өгсөн гэдэг. Гитлер бол Чингис Хаан шиг дэлхийг эзэгнэх гсн туйлын чин хүсэлд автсан бсн. Мөн гитлер нацист намынхаа бэлэг тэмдгээр манай эртний Монголчуудын хас тэмдгийг болгосон…

  12. Зочин

    2015/06/14 at 02:31

    Мөн гитлер өөрийн цэргүүдээ монголчууд шиг дайнч эр зоригт няцашгүй болгох гэж их л арга хэрэглэж үзсэн гдг… Гитлер ер нь юм юм хийж үзсэн хэдий харгис хэрцгий гэдэг ч агуу суут ухаант хүн дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *