Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа

0

Таны сэтгэлээ шингээн бэлдэх хоолонд тань амт нэмэх гайхалтай санаануудыг энэхүү нийтлэлээр хүргэе. Эдгээр санааг хэрэгжүүлснээр таны гал тогоо дэлхий дээрх хамгийн амтат газар болж хувирах болно.

1. Элсэн чихрийг алимны нухшаар орлуулах

Элсэн чихэр дууссан үед нэмэлт сахарын хольцгүй алимны нухшаар орлуулж талх, нарийн боов хийж болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 2

2. Цүккини хулуугаар гоймон бэлтгэж болно

Орой бүр энгийн гоймон чанаж байхаар энэхүү зүсэгчийг ашиглаж цүккини хулуун гоймон хийж болно. Энэ нь эрүүл мэндэд тустай бөгөөд сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон байна.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 3

3. Өндөгний хальсыг хэрхэн авах вэ

Хэрвээ та өндөг хагалах үедээ жижиг хальсны үйрмэг аяган дотор унагасан бол өндөгний хальсны том хэсгээр нь халбагадаж гаргахад хялбар байдаг.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 4

4. Навчит ногоог шинээр нь хадгалах

Навчит ногоог угаагаад хатаана. Хэрэглэх хэмжээгээр хуваагаад гялгар уутанд хийж, уут руугаа үлээж агаар оруулаад амыг нь бооно. Энэ нь шинэ байдлыг нь уртасгахад тустай бөгөөд хэрэглэх хэмжээгээр бэлдсэн тул таны ажлыг хөнгөвчилнө. Хамгийн чухал нь навчит ногоог уутлахаас өмнө сайтар хатаасан байх хэрэгтэй.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 5

5. Йогуртан мөхөөлдөс

Эрүүл мэндэд тустай, хийхэд хялбар иогуртан мөхөөлдөс бэлтгэх аргыг танилцуулья. Мөхөөлдсийг бэлтгэхдээ худалдаж авсан йогуртаа задлалгүй, модон ишийг таган дээрээс нь хатгаж байрлуулаад хөлдөөнө. Ингээд л боллоо.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 6

 

6. Амтлагч ургамлыг хадгалах арга

Шинэхэн амтлагч ургамлуудаа шинээр нь хадгалж сураарай. Ургамлуудыг жижиглэж хэрчээд мөсний саванд хийж дээрээс нь оливийн тос нэмнэ. Хоолонд хэрэглэх үед хүссэн хэмжээгээрээ хөлдөөсөн ургамлаасаа авч тогоондоо хийхэд л хангалттай.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 7

7. Өндөг муудсаныг мэдэх арга

Хэрвээ өндөг шинээрээ эсэхэд эргэлзэж байвал энэ аргыг туршаарай. Өндгийг аягатай усанд хийгээд ажиглана. Хэрвээ доошоо живж байвал шинэ, аль нэг тал нь дээшээ хөвж байвал шинэ биш ч хэрэглэж болно, харин бүхлээрээ хөвж байвал хэрэглэж болохгүй гэсэн үг.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 8

8. Зөөлөн, хөвсгөр хоол хүнсийг зүсэж хуваахдаа утас ашиглаарай

Бялуу, бяслаг гэх мэт хүнсийг хуваахдаа үнэр оруулаагүй шүдний утсыг ашиглаж болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 9

9. Шарвинг хялбархан хийх арга

Шарвингийн зуурмагаа өөрийн жорын дагуу хийж бэлтгээд цэвэр кетчуп соусны саванд хийнэ. Ингэснээр хүссэн үедээ шарвин хурдан хийж идэх боломжтой. Мэдээж шарвинг хайруулын таваг руу хийхэд бохир үүсэхгүй, дараа нь ч цэвэрлэхэд амархан байх болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 10

10. Хөлдөөсөн усан үзэм

Хүйтэн дарс уух гэтэл хурдан бүлээсээд байдаг. Тэгвэл усан үзэм хөлдөөгөөд дарсны хундагандаа хийж уугаарай. Мэдээж цагаан усан үзмийг цагаан дарсанд, улаан усан үзмийг улаанд дарсанд хийж хэрэглэнэ.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 11

11. Цагаан гааг арилгах арга

Цагаан гааг хальслахдаа халбагаар хусвал хялбархан. Киви жимсийг хальслахад мөн энэ аргыг хэрэглэж болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 12

12. Буцалж буй шөлийг дэврэхээс сэргийлэх арга

Буцалж буй зүлийг дэврэхээс болгоомжлон модон халбагыг тогооны амсар дээгүүр хөндлөн тавьдаг. Энэ нь шөлийг тогооноос гадуур асгарч гал тогоо бохирдуулахгүй байхад тусална.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 13

13. Тако бэлтгэх хялбар арга

Хэрвээ та оройн хоолондоо тако хийхээр шийдсэн бол шаржигнуур тако бэлтгэх аргаас хуваалцья. Зөөлөн таког зуухны тавиур дээр хоёр талаас нь болгоно. Ингээд л хормын дотор шаржигнуур такотой болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 14

14. Нимбэг болон лаймаас илүү шүүс гарган авах арга

Нимбэг, лаймыг зүсэж хуваахаас өмнө ширээн дээгүүр гарын алгаараа хөнгөн дарж, сайн өнхрүүлээрэй. Ингэснээр нибэг болон лаймаас илүү их шүүс гарган авч болно.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 15

15. Маслыг үрүүлээр үрж гэсгээх арга

Хэрвээ танд зөөлөн масло яаралтай хэрэг болсон бол богино долгионы зууханд яаран бүү хийгээрэй. Хөлдүү маслаа үрүүлээр үрвэл хурдан гэсдэг.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 16

16. Тунгалаг мөс бэлтгэх арга

Хэрвээ буцалсан усаар мөс бэлтгэвэл тунгалаг мөс гарах болно. Хэрвээ өрөөний температурт байсан ус, цэвэр ус зэргээр мөс бэлтгэвэл бүрсгэр мөс гардаг.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 17

17. Бор элсэн чихрийг хатаахгүй байх арга

Бор элсэн чихрийн савандаа хөөсөн чихэр хийвэл хатахаас сэргийлдэг. Хадгалж буй сав нь агаар нэвтэрдэггүй байх ёстойг анхаараарай.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 1

18. Гүзээлгэнийг навчнаас нь салгах арга

Бялуу, амттан хийхэд гүзээлзгэнийг навчнаас нь салгах хэрэгтэй болдог. Тэгвэл соруул ашиглан асуудлыг амархан шийдэх боломжтой. Гүзээлзгэний шөвгөр хэсгээс нь эхэлж соруулыг зөөлөн түлхэхэд навч хялбархан салдаг.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 18

19. Эрдэнэшишийг голоос нь салгах арга

Эрдэнэшишийг голоос нь салгахдаа голдоо нүхтэй сав ашиглаж болно. Эрдэнэ шишээ савны голын нүхэнд байрлуулж, зүсэж эхэлнэ. Энэ нь эрдэнэ шишийг хаа сайгүй үсрэхээс сэргийлнэ.

Гал тогоондоо хэрэгжүүлэх гайхалтай 19 санаа 19

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/18 at 00:20

    Ta nar ene sanaanuudiig Awesome Inventions-aas hulgailchihsan bna shdee
    Angli heleer bsniig ni mongol heleere orchuulchihaad
    Zuvshuurul ch avaagui yum bj yasan duraaraa yum be???
    Yahav mongolchuuddaa zuv yumiig l, amar yumiigl meduulii gesen bh gehdee England j bolohgui!!!

  2. Зочин

    2015/06/25 at 15:53

    Зөвлөгөө шдээ яасан тэнэгийм бэ хаа сайгүй л байгаашд

  3. Зочин

    2015/06/26 at 13:33

    Сүртэйн чиний биер тэгж бгааму орчуулж өгсөн нь харин ч өгөөжтэй юм бшү

  4. Зочин

    2015/10/10 at 20:45

    Сэтгэгдэл *uneheer heregtei zovlogobna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *