Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ

0

Doutzen Kroes бол Голландын загвар өмсөгч, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр. Хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 5-д бичигддэг 29 настай загвар өмсөгч бүсгүйг Samsung компани Galaxy S5 болон Gear Fit-ийнхээ сурталчилгаанд тоглуулахаар сонгожээ. Энэхүү сурталчилгаандаа Samsung өөрийн бүтээгдэхүүний усны хамгаалалтын давуу талыг онцлон харуулахаар шийдсэн байна. Doutzen-ы хувьд Galaxy S5 болон Galaxy Gear Fit төхөөрөмжүүдийг хувийн дасгалжуулагч байдлаар ашиглаж байгаагаа хэлсэн нь бүр ч том сурталчилгаа болжээ. Тэрээр хэлэхдээ алхам хэмжигч, зүрхний үйл ажиллагааг хянагч бүхий эдгээр төхөөрөмжүүд нь ашиглахад маш амархан гэсэн байна.

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 1

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 2
Хоёр дахь хүүхдээ тээж байгаа загвар өмсөгч бүсгүй хоолны дэглэм болон фитнесийн хөтөлбөрийг нь өөрт нь илүү ойр болгож өгч байгаа хэмээн Galaxy S5 гар утсыг магтжээ. “Би одоо жирэмсэн, би охинтойгоо хамт ердийнхөөс арай эрчим багатай байдлаар дасгал хийх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь миний хувьд хангалттай. S5 болон Gear Fit надад тусалж байгаа. Тиймээс би удахгүй шилдэг галбираа эргүүлэн олж авах болно.” гэсэн үгийг ч хэлсэн байна.

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 3

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 4

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 5
Doutzen мөн Galaxy S5 ухаалаг гар утастай Samsung-ын Level чихэвчийг хослуулан хэрэглэдэг ба учир нь маш цэвэрхэн дуугаралттай нь таалагддаг гэжээ. Загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн жил Нидерландад Galaxy S4 mini-г сурталчилж байсан билээ.

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 6

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 7

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 8

Samsung компани шинэ төхөөрөмжүүдээ Doutzen Kroes-оор сурталчлуулжээ 9

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Siteiig neee

    2014/07/05 at 13:50

    http://tsag.mn/3474-amjilt.html ene site iig neeeeeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *