Ууланд аялж яваад доош унаж, хүнд бэртэл авсан эзнээ аврах баг ирэх хүртэл 13 цаг дээр нь хэвтэн дулаацуулж осгохоос аварчээ

0

Хорватын ууланд аялж байхдаа гэмтэл авсан Гргу Бркичийг Норд хочтой нохой нь 13 цагийн турш дулаацуулж амийг нь аварчээ. Аврагчдын хэлж байгаагаар бол хэрвээ 8 сартай аляскын маламут байгаагүй бол гэмтсэн эр амьд үлдэж чадахгүй байсан гэнэ.

dailymail.co.uk

Хорватын ууланд гэмтэж хөдлөх боломжгүй болсон эр дээр аврах баг иртэл нохой 13 цагийн турш түүнд наалдан цуг хэвтжээ. Норд хочтой нохой ууланд аялж байхдаа унаж, хүнд гэмтэл авсан эзэн Гргу Бркичийг энэ бүх хугацаанд өөрийн биеийн дулаанаар дулаацуулж байв. Бркич найз нартайгаа цуг уулархаг Велебитээр нутгаар аялжээ. Аяллын үед түүний явж байсан зам нурж тэрээр өндөр уулнаас унасан байна. Авсан бэртлийнхээ улмаас тэрээр хөдөлж чадахаа больжээ. Бркичтэй аялж байсан хоёр найз нь түүнд туслах гэсэн боловч түүнд хүрэх ямар ч боломж байгаагүй тул тусламж дуудахаар замаасаа тэр даруй буцацгаажээ.

Аврах багийн ажилтнууд Бркичийн амийг 8 сартай аляскын маламут аварсан гэж үзэж байгаа юм.

dailymail.co.uk

“Хүн болон нохой хоёрын нөхөрлөл, хайранд ямар ч хил хязгаар байдаггүй” гэж уулын аюул ослоос аврах ангийн фейсбүүк хуудсанд бичсэн байна. Мөн Бркич дээр хэвтсэн нохойны гэрэл зураг ч харагдана. Өндөр уулнаас аврах үйл ажиллагаа явагдаж байх үеэр нохой “түүний дээр бүх биеэрээ хэвтэж” дулаацуулж байжээ гэж постод мөн дурджээ. Ойролцоогоор 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах баг далайн түвшнөөс ойролцоогоор 1800 метрийн өндөрт, авсан гэмтлээсээ болоод хөдөлж чадахгүй хэвтэх аялагчийг аварч чадсан юм. “Аврагчдыг ирэх хүртэл минут, секунд бүр миний хувьд мөнхийн юм шиг санагдаж байлаа. Гэхдээ миний хайртай нохой надад хань болж миний амийг аварсан” гэж Бркич хорватын хэвлэл мэдээллийнхэнд ярьжээ. Эзэндээ үнэнч Норд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй эрүүл саруул. Гэхдээ Хорватын уулын аюул ослоос аврах ангиас иргэдэд дараах анхааруулгыг өгчээ: “Хүнд нөхцөлтэй аялалд явахдаа, ялангуяа өвлийн улиралд алс холын аянд мөн тусгай багаж хэрэгсэл зайлшгүй шаардагддаг ууланд авирах аялалд гарахдаа нохойгоо авч явахгүй байх нь зөв” гэжээ.

Уншигч та нохойны талаар ямар бодолтой байдаг вэ? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Batzorig Ganbold

    Batzorig Ganbold

    2022/01/08 at 19:40

    nohoi gej mundag amitan shu

  2. Ш. Дэнсмаа

    Ш. Дэнсмаа

    2022/01/08 at 20:32

    Ухаантай шүү нохой.эзэнтэй үнэнч.

  3. Nomin Hannah

    Nomin Hannah

    2022/01/08 at 21:53

    Ug usgee ayataihan bicheechee. Yamar ch utga nairuulga bhgui zugeer handalt abah gesen iim chanargui medeegee bolio. Redaktor bdaggui ymuu

  4. Amrita Jargal

    Amrita Jargal

    2022/01/08 at 23:14

    Эзэндээ үнэнч зан нохойнд л байдаг даа, хамгийн дотны анд!❤️

  5. Chimegee Pvrevjav

    Chimegee Pvrevjav

    2022/01/08 at 23:55

    Нохойгоо маш их санах юмаа…😭

  6. Bold Bold

    Bold Bold

    2022/01/09 at 01:36

    hvnees uhaantai uymaaa

  7. Dugree Jamiyan

    Dugree Jamiyan

    2022/01/09 at 04:03

    Ямар ухаантай нохой вэ

  8. hawk

    2022/01/09 at 11:45

    nogoi ugaasaa dulaan hevter olj hevtdeg amitan ezen dulaan baisan uchir deer ni hevtsen kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *