10 настай хүү Брюс Лигийн хөдөлгөөнүүдийг маш адилхан дуурайж хийдэг бөгөөд түүний ур чадвар, биеийн хөгжилд томчууд хүртэл атаархдаг байна

0

Рюзи Имай гэх Японы 10 настай энэ хүү өөрийн биеийн хөгжлөөрөө сошиал хэрэглэгчдийг алмайруулж байна. Рюзи 4 наснаасаа эхлэн Брюс Лиг шүтэж, тэр цагаас хойш шүтээнээ дуурайхыг хичээж эхэлсэн байна. Түүний хичээл зүтгэл ч талаар өнгөрсөнгүй.

6 жилийн уйгагүй бэлтгэл сургуулилтын ачаар залуу дайчны бие махбод бүрэн хөгжиж чаджээ. Түүний бие галбирт үе тэнгийнхэн нь төдийгүй насанд хүрэгчид ч атаархана.

Бяцхан Рюзи шүтэн биширч явдаг хүнийхээ хөдөлгөөнүүдийг алдаа мадаггүй хийхийг хичээдэг

ryuseiimai041

Рюзи 4 настай байхдаа Брюс Лигийн тоглосон киног анх удаа үзсэн бөгөөд жүжигчний тулааны техникүүдийг дагаж хийх дуртай болжээ. Тэр үед эцэг эх нь Рюзид авьяас, чадвар байгааг ажиглаж харсан юм, ингээд хүүгээ дэмжиж эхэлсэн гэдэг.

 

Хүүгийн ур чадвар өнөөдөр өндөр түвшинд хүрсэн бөгөөд түүнийг бяцхан мэргэжилтэн гэж хэлэхэд буруудахгүй

Хүү Брюс Лигийн тоглосон тулаантай кинонд ихэд дурлаж эхэлсэн, түүний тулааны техник бүрийг дагаж хийхийг хичээнэ. Тийм ч учраас олон нийт түүнийг өөрийн эрхгүй анзаарч эхэлсэн.

 

Рюзи хэзээ ч бэлтгэлээ таслаж үзээгүй, өглөө бүрийг бэлтгэл сургуулилтаар эхэлдэг

ryuseiimai041

Хүүг 5 настай байхад түүнийг Лос-Анжелесийн авьяастай хүүхдүүдийн шоунд урьжээ. Тэр цагаас хойш түүний нэр алдар дэлхий дахинаа түгэх болсон юм.

 

Рюзигийн энэ их хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэхээс өөр аргагүй

ryuseiimai041

 

Түүний хэвлийн булчинд насанд хүрсэн ямар ч залуу атаархмаар

ryuseiimai041

 

Бэлтгэл сургуулилтын явцад Рюзи их авхаалж самбаа, хурд, эрч хүчтэй болж чаджээ

ryuseiimai041

Тулааны урлагийн залуу одын ирээдүйг Инстаграм-аар 70 гаруй мянган хүн сонирхон үзэж сууна. Үүнд нь ч гайхаад байх зүйл алга.

 

Залуу тулаанчийн бичлэгийг үзэж сонирхоно уу. Түүний мэргэжлийн ур чадварыг хараад та итгэхээс өөр аргагүй

Брюс Ли өөрийгөө залуу хойч үеийн зөв хүмүүжлийн үлгэр дурайлал болж байгаагаа мэдсэн бол их л баярлах байсан биз ээ. Амжилт тун ойрхон байгаа энэ бяцхан хүүд улам их амжилт хүсье.

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *