Таны өмнө нь үзэхдээ огтхон ч анзаарч байгаагүй Pixar болон Disney студийн бүтээлүүд дээр гардаг 20+ алдаанууд

0

Кино үзэхдээ бид гол үйл явдлуудад анхаарлаа хандуулж, кинонд ямар алдаа байгаа талаар бодох ч сөхөөгүй  байдаг билээ. Хичнээн сайн график хийдэг байсан ч бүтэн киноны аль нэг хэсэгт алдаа гаргахгүй байна гэдэг тун хүнд ажил гэдэг нь гарцаагүй. Харин бид тус бүтээлийг нь анх үзэхдээ гол үйл явдал болоод дүрүүдэд хэт анхаарал хандуулснаар тэдгээр жижиг алдааг нь харалгүй өнгөрөөх нь олон билээ. Манай сайт уншигч танд тэдгээр анзааралгүй өнгөрөөсөн алдаануудаас түүвэрлэн хүргэж байна.

1. Monster’s Inc.

© Monsters, Inc. / Disney

Monster’s Inc. хүүхэлдэйн кинонд мангасууд хүүхдүүдийг айлгаж, орилсон хэмжээгээр нь энерги цуглуулж байдаг билээ. Гэсэн ч нэгэн бяцхан охин мангасуудын ертөнцөд нэвтэрч орсноор Майк болон Салли нар түүнийг нуухаар оролдож эхэлдэг. Харамсалтай нь бүх зүйл тэдний төлөвлөгөөний дагуу явсангүй, Майкыг охиноос Тедди баавгайг нь авах үед тэр орилж, уйлж эхэлдэг. Майкыг охиноос Тедди баавгайг авах үед ширээний арын хананд зураг байдаг бол удалгүй дараагийн үзэгдэл дээр уг зураг ор мөргүй алга болсон байдаг. Мөн тэднийг хоолны газар орох үед хоолны цэсийн хавтас дан улаан өнгийн байсан ч, удалгүй шар логотой хавтас болон өөрчлөгдсөн байдаг.

© Monsters, Inc. / Disney

 

2. Ratatouille

© Ratatouille / Pixar

Хүүхэлдэйн киноны эхэнд ахлах тогооч гарахаар болох үедээ шөлний галаа унтраахаар явдаг билээ. Ахлах тогоочоос хэдхэн хормын өмнө зөөгчийг явахад байгаагүй сандал ахлах тогоочийг явах үед хаанаас ч юм бэ гараад ирсэн байх ажээ.

 

3. The Lion King

© The Lion King / Disney

The Lion King хүүхэлдэйн кинонд Налагийн нүдний өнгийг хоёр өөрөөр дүрслэн үзүүлжээ. Симбатай ярилцаж байх үед түүний нүд цэнхэр байсан бол Пумба руу дайрах үед түүний нүдний өнгө ногоон болсон байдаг. Улмаар түүний нүдний өнгө өөрчлөгдөлгүй, ногооноороо хүүхэлдэйн кино дуусдаг ажээ.

 

4. The Little Mermaid

© The Little Mermaid / Disney

Шулам Ванесса гоо сайхны ширээ рүү гарах үедээ үнэртэн дээр гишгэж хагалдаг билээ. Гэвч тэр явдлаас хэдхэн хормын өмнөх дүрслэлийг харвал ширээн дээр үнэртэн байхгүй байх аж.

© The Little Mermaid / Disney

Ханхүү Эрик болон Ариел нар завин дээр хамтдаа сууж явдаг сэтгэл догдлом үзэгдэлд Эрик завийг сэлүүрдэж, түүн дээр нь мэлхийнүүд зүүгдсэн буй үзэгдэл гардаг. Гэвч хэдэн хормын дараах үзэгдэлд завь ямар ч сэлүүргүй болох нь тод харагддаг.

© The Little Mermaid / Disney

 

5. Winnie The Pooh

© Winnie the Pooh / Disney

Пүүх баавгай хаалга тогшихоор хаалганы өмнө ирэх үедээ хаалга тогшилгүй, хонх дуугаргаарай гэсэн бичгийг олж үздэг. Улмаар дээрээс унжиж буй сүүлийг татаж хонх дардаг. Гэвч хэдхэн хормын өмнөх үзэгдэл дээр уг сүүл байдаггүй ажээ.

 

6. The Rescuers Down Under

© The Rescuers Down Under / Disney

Аврагчид унаагаа хүлээх зуурт тэдний хувцас нь солигддог гэдгийг та анзаарч байсан уу? Эхний үзэгдэлд хатагтай Бианка хүрэмгүй байсан бол дараагийн үзэгдэлд тэрээр хүрэмтэй харагддаг.

 

7. Chicken Little

© Chicken Little / Disney

Харийн хөлөгтэй үзэгдэл гарсны дараагаар бяцхан тахиа болон түүний найзууд харийнханы явж буйг харах үед бяцхан тахианы хамар битүүрсэн тул арчсан алчуураа газар хаяж орхидог. Гэтэл хэдхэн хормын дараах үзэгдэл дээр тус алчуур ор мөргүй алга болсон байдаг.

 

8. The Fox and the Hound

© The Fox and the Hound / Disney

Коппер шинэ гэртээ ирж, ахлагчтай анх удаа уулзах мөчид бяцхан гөлөг тоглохыг хүсдэг билээ. Яг тэр мөчид ахлагч нохой хүзүүндээ уяатай байдаг бол хэдхэн хормын дараа зөвхөн хүзүүвчтэй харагддаг.

 

9. Cinderella

© Cinderella / Disney

Аз жаргалтай төгсгөл дунд алдаа гарсан байдгийг та мэдэх үү? Түүний өмсөж буй даашинз яагаад ч юм бэ солигдчихдог ажээ.

 

10. The Jungle Book

© The Jungle Book / Disney

Заан мөчир хэрэглэж бяцхан хүүд хичээл заадаг үзэгдэлд эхэндээ мөчир нь хугархай гардаг хэдий ч удалгүй хугараагүй мөчир хэрэглэж буй нь харагддаг.

 

11. 101 Dalmatians

© 101 Dalmatians / Disney

Рожер Понго нохойгоо салхилуулж явах үед өөр нэгэн далматин нохойгоо салхилуулж яваа бүсгүйг олж хардаг. Улмаар Понго нохой нь эзнээ тэр бүсгүйтэй уулзах завшаан гаргахын тулд чирж оддог билээ. Ингэхдээ Рожер малгайгаа модон сандал дээр үлдээдэг. Гэтэл бүсгүйн дэргэд очсон хойноо Рожер малгайгаа авч хүлцэл өчиж байх ажээ.

 

12. Toy Story

© Toy Story / Pixar

Баатрууд маань Сидийн гэрт гацах үед цонхны доор цахилгааны залгуур үзэгддэг. Гэтэл Сид хүүхэлдэйнүүдээр тоглохоор ирэх үед тэнд ямар ч цахилгааны залгуур байхгүй байдаг.

 

13. Toy Story 2

© Toy Story 2 / Pixar

Базз найзуудын хамт Вүүдийг аврахаар явах үед бүс зүүсэн харагддаг ч, хэдэн хормын дараах үзэгдэлд бүс нь алга болсон байдаг. Киноны эхэнд Рекс удирдлага дээр санамсаргүй гишгэж телевизор асааж орхидог.

© Toy Story 2 / Pixar

Улмаар Хамм ирж унтраахад нь туслах үед телевизорын дэлгэцэнд тэдний тусгал үзэгддэггүй ажээ.

 

14. Finding Nemo

© Finding Nemo / Pixar

Шүдний эмч Немог цахилгаантай пластик уутанд хийдэг ч ширээн дээр тавих үед уут нь цахилгаангүй болсон байдаг.

 

15. Wreck-it Ralph

© Wreck-It Ralph / Disney

Ральф Уаннелопт машин жолоодохыг зааж байх үед охины шүд унадаг. Гэвч дараагийн үзэгдлээс хойш түүний шүд бүрэн болчихсон байдаг.

 

16. Pocahontas

© Pocahontas / Disney

Покахонтас болон Накома нар Жонтой уулзахаар ирэх үед тэдний сүүдэр хэвийн харагддаг хэдий ч, ойртох тусам тэдний сүүдэр байж боломгүй хэмжээтэй болж эхэлдэг.

 

17. Beauty and the Beast

© Beauty and the Beast / Disney

Беллийн аавыг авч явахаар гэрт нь хүмүүс ирэх үед охин хормогч өмссөн байсан бол дараагийн үзэгдэлд хормогчгүй харагдах ажээ.

 

18. The Princess and the Frog

© The Princess and the Frog / Disney

Тианаг шатаар буух үед тэрээр ээмэгтэй явж харагдах боловч найзтайгаа ярилцаж эхлэх үед түүний ээмэг алга болсон байдаг ажээ. Улмаар ээмэг нь багахан хугацааны дараа гарч ирэх бөгөөд алдаатай үзэгдэл багахан хугацаанд д үргэлжилдэг.

 

19. UP

© UP / Pixar

Байшин дээшээ хөөрч эхлэх үед байшингийн довжоон дээр хүү байгаагүй хэдий ч сүүлд хаанаас ч юм бэ гэнэт л гараад ирдэг. Энэ бол яах аргагүй хүүхэлдэйн киноны зангилаа хэсэгт гарсан том алдаа мөн билээ. Хэдийгээр хүү Карл руу гүйж ирсэн тухайгаа хэлдэг ч бодит амьдрал дээр амжихгүй л байсан болов уу.

 

20. Lilo and Stitch

© Lilo & Stitch / Disney

Лило нохой үрчилж авахаар сонгож байх үед арын хананд гар утас байдаггүй ч, маягт бөглөх үед нь гар утас гэнэт л гараад ирдэг ажээ.

Та Disney-н бүтээлд дуртай юу, Pixar-ын бүтээлд илүү дуртай юу? Та ямар хүүхэлдэйн кинонд дуртай вэ? Та дуртай хүүхэлдэйн киноноосоо алдаа олж харж байсан уу? Тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

20
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hug You

    Hug You

    2020/11/01 at 19:37

    сургуулийн хүүхдэд зориулсан амь тан ы хувцас, баярт зориулсан эвент костюм захилга https://www.facebook.com/amitaniihuvtsas8adelbrand/

  2. О. Бүрэнтогтох

    О. Бүрэнтогтох

    2020/11/02 at 14:55

    өлөн юмбээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *