Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг ер бусын газрууд – та өөрийн эрхгүй энд очиж үзэхийг хүсэх болно

2

Та амьдралаа бага ч болов өөрчлөхийг хүсэж байвал эсвэл дэлхий ертөнцөөр аялж, зарим нэг асуудлыг ардаа орхихыг эрхэмлэж байгаа бол өөр улс орон руу хилийн дээс алхаж, урьд өмнө нь байдаг гэдгийг нь ч мэддэггүй байсан тийм гайхалтай, ер бусын газар руу очихыг санал болгож байна.

Эдгээр 12 газар таныг сэтгэлийг татахаас гадна дэлхий ертөнцийг харах өнцгийг тань тэр чигээр нь өөрчлөх болно.

1. 152 метрийн өндөрт орших гүүр, Хятад

Та амьдралдаа цоо шинэ адал явдал эрэлхийлж байгаа бол тэнгэр баганадсан өндөр гүүр яг тохирно. Хятадын Чоншиньд орших энэ гүүр олон мянган жуулчдын зүрхэнд шар ус хуруулдаг гэдгээрээ алдартай. Гүүрэн дээр гарсан хүн бүр 152 метрийн өндөрт алхах бөгөөд жуулчин тус бүрийн амь насыг даатгалаар хамгаалдаг байна. Өмсөх гутлаа зөв сонгохоо бүү мартаарай. Даатгал гутлыг хариуцахгүй шүү!

 

2. Тианзи хүрээлэн, зочид буудал, Хятад

Энэ харагдаж байгаа гайхалтай зураглал ердөө Хятадын хөшөө төдий зүйл биш юм. Хятадын Ланфаньд орших уг газар нь Тэнгэрийн Зочид буудлын Хүү гэх нэрээрээ алдартай.

Барилгын загварыг Хятадын аз авчрагч 3 бурхад болох Фу, Лу болон Шаугаар дүрслэн хийсэн бөгөөд шаазан материалаар барилгыг сүндэрлүүлжээ. Фу бурхан улаан хувцастай дунд нь байх ба аз жаргал болон азыг билэгдэнэ. Харин баруун гар талд байгаа ногоон өнгийн хувцастай Лу бурхан эд хөрөнгө, баялгийг билэгдэх бол үлдсэн бурхан болох Шау нь эрүүл, урт амьдралыг зөгнөдөг байна.

 

3. Хау Пар вилла хүрээлэн, Сингапур

Бүү санаа зов, энэ бол хараагдсан зураг биш, Сингапурт орших Хау Пар вилла хүрээлэн юм. Энэ газар дор хаяж 1000 гаруй хөшөө дурсгал байх ба доорх зураг нь Бао Зен /Шударга ёсыг тогтоогч Бао ч гэж нэрлэдэг/ гэх нэртэйгээс гадна, хүрээлэнг хамгаалагч гэж ард иргэд үздэг аж.

 

4. CN цамхаг, Канад

Онтарио, Канад дахь CN цамхагийн зураглал үнэхээр нүд хужирлам. 1967-2007 оны хооронд энэ барилга дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогддог байсан ба нийт өндөр нь 553.33 метрээс гадна, хотын цорын ганц билэг тэмдэг гэнэ.

Хэрэв та цусан дахь адреналинаа ялгаруулахыг хүсэж байвал, CN цамхагийн хамгийн өндөр хэсэгт гарахаас битгий төвөгшөөгөөрэй. Таныг гайхамшгийг мэдэрч чадна гэдгийг бид ам бардам хэлэх байна.

 

5. Куб хэлбэртэй байшингууд, Голланд

Та байшингийн талаарх бодлоо огцом өөрчилмөөр байна уу? Тэгвэл Куб хэлбэртэй байшингуудад заавал зочлоорой. Алдартай архитектур Пит Блом гэх эрхэм эдгээр байшингуудын загварыг зохион бүтээсэн ба Ротердам хотод байдаг ажээ. Анх Голландад 1984 онд баригдсан эдгээр байшингууд тухайн үедээ олон хүний гайхшралыг төрүүлж байсан юм.

Яагаад тэр вэ гэж та гайхаж байна уу? Хариулт нь Голланд архитектур куб хэлбэртэй байшингуудыгн загварыг гаргахдаа 6 өнцөгтэй, 45 градус налуу байхаар төлөвлөжээ.

 

6. Чөтгөрийн төхөөрөмж, Маллорка

Хачин жигтэй боловч гайхалтай гэж хэлж болох байшинг шинэлэг үзэл баримтлалаар дагнасан уран бүтээлч Деннис Оппенхайм зохион бүтээсэн бөгөөд анх 1997 оны Венис Бьеннатын үеэр олон нийтэд танилцуулж байжээ.

Чөтгөрийн төхөөрөмж гэх өвөрмөц нэртэй энэхүү байшин нь 8 метр өндөр, тосгоны сүм бөгөөд дээвэр нь газар руу чиглэсэн өвөрмөц загвар хийцтэй.

Энэ байшинг олон газар зөөж аваачиж байсан гэнэ. Харин өнөөдөр уг байшин Плаза де ла Санта Каталина, Маллоркад байгаа аж.

 

7. Машин чулуу, АНУ

Хэрэв та хуучин загварын машинууд болон хачирхалтай байгууламжууд үзэх дуртай нэгэн бол энэ хөшөө яах аргагүй танд зориулагдсан.

Машин чулуун хөшөөг Небраска, АНУ-д орших байгалийн гайхалтай тогтоц бүхий чулуунуудаас санаа авч хийжээ. Хөшөөг мегалит чулууны тусламжтай, Америкчуудын хуучин машинуудыг ашиглан, саарал өнгөөр будаж, барьсан байна. Энэхүү гайхалтай бүтээлийг хийсэн эрхэм бол Жим Рейндерс /1987 онд анх хийсэн/ юм.

 

8. Шилэн гүүр, Хятад

Хэрэв таны амьдрал сүүлийн хэдэн сар яагаад ч юм тиймэрхүү байх болсон бол Умард Тайхень, Хубей, Хятад дахь шилэн гүүр дээр очиж үзээрэй гэж зөвлөе. Хятадын архитекторууд шилэн гүүр дээрээс байгаль орчныг тольдон харах боломжтой гүүрийг хийжээ. Гүүрийг зөвхөн шилээр хийгээгүйгээс гадна гүүр дээр алхаж явах ихэнх хүмүүст хүндхэн зураглал нүдэнд нь үзэгддэг байна. Дээрээс унаж буй мэдрэмж төрөх ба зарим хүмүүст онцгүй мэдрэмж төрүүлдэг аж.

 

9. Чарибдис усан оргилуур, Хойд Англи

Усыг илүү бүтээлчээр ашиглан хийсэн энэхүү усан оргилуур нь дэлхий дээрх хамгийн том усан оргилуур юм.

Грекийн домогт өгүүлснээр Сицилийн далайд Чарибдис болон Сицилла гэх хоёр лусын дагина байдаг байжээ. Чарибдис Геркулесийн үхрийг хулгайлахад Зеус бурхан түүнийг аянга цахилгаанаар ниргүүлж, олон хөлөг онгоцоор бүсэлж, явах замгүй болгосон гэж ярьдаг байна.

Энэ түүхээс санаа авч уг усан оргилуурыг зохион бүтээсэн эрхэм болох Уиллим Пай өөрийн бүтээлдээ Чарибдис гэх нэр өгчээ. Усан оргилуур нийлэг цилиндрийн тусламжтай хөдлөх ба усны эргэлтийн төвд агаарын урсгал бий болдог аж.

 

10. Вайтомо, Шинэ Зеланд

Шинэ Зеланд дахь хамгийн том арлуудын нэг бөгөөд шохойн чулуу элбэг байдаг агуйтайгаараа энэ газар алдартай. Түүнчлэн агуй доторх гэрэлт цохнууд агуйг бүр ч илүү гайхалтай харагдуулдаг байна. Мянга мянган бяцхан гэрэлт цохнууд фофорент гэрэл гаргаж, ер бусын өнгө төрхийг цогцлоодог ажээ.

Хэрэв та ид шидийн гэмээр газар хөл тавихыг хүсэж байгаа бол энэ газрыг заавал зориорой.

 

11. Банпо гүүр, солонгон усан оргилуур, БНСУ

Хэрэв та дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй усан оргилуудын нэг дээр очмоор байвал БНСУ-ыг зорих хэрэгтэй. Энд хамгийн урт үргэлжлэх гүүр-усан оргилуур бий. 10,000 LED гэрэл болон 380 усны тийрэлтэт хөдөлгүүр усан оргилуурыг ийм гайхалтай харагдуулж байгаагаас гадна их хэмжээний даралтаар ойролцоогоор 190 тонн ус гаргах хүчин чадалтай гэнэ. Усан оргилуурын ус шууд Хан мөрөн рүү урсдаг байна. 4-10 дугаар сарын хооронд усан оргилуурыг очиж үзэх боломжтой.

 

12. Сваровски болор толгойтой усан оргилуур, Австри

Энэ өвөрмөц шийдэл бүхий усан оргилуур нь Австрийн Иннсбрукт байдаг.

Усан оргилуурыг Австрийн уран бүтээлч Андре Геллер зохион бүтээжээ. Барилгын дотор талд Сваровски музей байх ба зүлгээр хүрээлэгдсэн аварга том толгойн ам болон нүднээс ус гоожиж байхаар дизайныг нь хийсэн байна.

16
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *