
Аливаа нэг кино жүжигчдийн жүжиглэлтээр алдаршдаг бол зарим кинонд машин нь гол дүрийг бүтээх явдал байдаг ажээ. Машины уралдаан, трюкууд зэргийг гүйцэтгэх мундаг машинууд олон. Найруулагч нар ч бусдаас ялгарахыг хүсч урьд өмнө нь дэлгэцнээ гарч байгаагүй машинаар хүний хийгээгүйг хийлгэхийг хүснэ. Гэхдээ машин болгон “домогт” жүжигчин болж чадахгүй нь мэдээж.
18. Cadillac Miller-Meteor 1959 – Ghostbusters, 1984
1959 оны Cadillac “ECTO 1” автомашиныг түргэн тусламж болон буяны ажлын зориулалтаар ашигладаг байсан гэдгийг та мэдэх үү? Аз болж энэ машин үзэгчдийн дурсамжинд сайхнаар үлджээ – тиймээ, энэ бол Сүнсний ангуучдын хүчтэй агрегаттай машин.
17. Peugeot 406 – Тaxi, 1998
Люк Бессоны инээдтэй бөгөөд үзэх зүйл ихтэй сонирхолтой кино. Peugeot 406 энэ киноноос хойш маш алдартай болсон. Гайхам цагаан өнгө, франц дүр төрх бас дээр нь хувирах чадвар.
16. Chevrolet Camaro – Transformers, 2007
Энэ машиныг Transformers кино алдаршуулсан гэж хэлж болно, нэгдүгээр ангид Бамблби-гийн дүрийг бүтээсэн.
15. 1981 оны DeLorean DMC-12 – Back to the Future
“Ирээдүй рүү буцсан нь” кино гэхээр л DeLorean DMC-12 машин шууд толгойд бууна, тийм үү? DeLorean DMC-12 маркын машиныг DeLorean Motor Company 1981-1983 оны хооронд үйлдвэрлэж байсан ч машины үйлдвэрлэлийг зогсоожээ. Машины дизайныг Жоржетто Жужаро гаргасан байна.
14. 1962 оны Volkswagen Beetle – The Love Bug, 1968
Маш олон хүний зүрхийг догдлуулах машин, зарим нэг нь энэ киног үзэж өссөн гэж хэлж болно.
Beetle – жирийн нэг машин биш. Бид энэ машины түүхийг эхнээс нь буюу дэлгүүрийн лангуунаас уралдааны зам дээр очих бүхий л үеийг харж болно. Таван кино болон таван теле хувилбараас “The Love Bug” орлогоороо тэргүүлсэн юм. 1977 онд “Оддын дайн” кино орлогоороо эвджээ.
13. 1966 оны Ford Thunderbird – Thelma and Louise, 1991
Оскар хүртсэн энэ киноны тээврийн хэрэгслийн гол дүрийг 1966 оны Ford Thunderbird бүтээсэн юм. Кино зураг авалтанд 5 машин оржээ.
12. 1982 оны Pontiac Trans Am – Knight Rider, 1982-1986
1982-1986 оны цуврал кинонд цагдаа байсан Майкл Лон амаргүй даалгавартай учирна – муу муухай болгонтой тэмцэнэ. Түүнд домогт Pontiac тусална.
11. 1977 Ferrari 308 GTS – Magnum, PI, 1980-1988
Хувийн мөрдөгч Томас Салливан Магнум нэгэн тансаг зэрэглэлийн эрэг дээрх байшинд амьдарна. Том Селлекийн сэтгэл татам инээмсэглэл, хар сахал нь Ferrari 308 GTS-ийг алдаршуулж чаджээ.
10. 1977 Pontiac Trans Am – Smokey and the Bandit, 1977
1977 онд энэ кино “Оддын дайн”-аасаа дутахааргүй нилээд шуугиан тарьж Хойд Америкт кассын орлогоороо 2-т бичигдэж байлаа. 1976 онд Понтиак компани 50 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх үе таарсан бөгөөд ойд зориулж Pontiac Fierbird Trans Am «Black and Gold special edition» нэртэйгээр хэд хэдэн цуврал гаргасан нь таатай хэрэг болжээ.
9. 1975 Форд Гран Торино – Starsky & Hutch, 1975-1979
Энэ удаад хоёр талдаа цагаан канттай тод улаан өнгийн хоёр хаалгатай Ford Gran Torino тогложээ. Тухайн үедээ үзэгчдийн дунд маш алдартай сериал байсан бөгөөд Ford зүгээр суусангүй кинон дээр гардаг шиг автомашиныг хэд хэдээр нь үйлдвэрлэжээ. 1976 онд Ford-ийн Чикаго дахь үйлдвэрт 1000 машин үйлдвэрээс гаргаж байсан түүхтэй юм. Уг машин нь өнгө будаг, бампер, спорт загварын толь, дугуйгаараа бусад загвараасаа ялгаатай ажээ.
8. Бэтмобиль – Batman, 1989
Бэтмэний үнэнч анд бол түүний унаа. Онцгой загваралаг энэхүү автомашин нь 1989 оных, Тим Бёртонын “Batman” болон “Batman Returns” кинонуудад амжилттай тоглосон.
7. 1966 McLaren M6GT Custom – Hardcastle for Mayor,1983 – 1986
Гэмт хэрэгт буруутай нь нотлогдож хоригдох ял авсан ялтнууд хугацаанаасаа өмнө эрх чөлөөтэй болох тэр цаг өмчид шүүгч Милтон Хардкасл өөрийн ял оноосон ихэнхи ялтнууд суллагдсаныг мэдэн шударга ёс тогтоохоор шийднэ. Түүний сайн үйлсэд машины хулгайч байсан чадварлаг автомеханик Марк Маккормик болон McLaren тусална.
6. 1970 Dodge Charger – The Fast and the Furious, 2001
Доминик Торретогийн Charger уг киноны анхны ангид маш амжилттай тоглосон тул дараагийн бусад ангиудад ч маргаангүй сонгогджээ.
5. 1932 Ford Coupe – American Graffiti, 1973
Жорж Лукасын онц сонирхолтой кинонуудын нэг бол “American Graffiti”. 1955 оны Chevrolet маркын хоёр машин, 1932 оны Ford энэ кинонд гарна. 1980-аад онд нэгэн кино сонирхогч болон хуучны машин цуглуулагч кино студиэс эдгээр машиныг нь худалдаж авчээ. Одоо эдгээр машинууд анхны дүр төрхөө хадгалан байсаар л байгаа.
4. 1973 XB GT Ford Falcon Interceptor – Mad Max, 1979
Максын “Interceptor” бол 1973 оны Форд «Фэлкон» XB хэмээх Австралийн седан төрлийн автомашины сайжруулсан хувилбар юм. 300 морины хүчтэй V8 хөдөлгүүр, торон радиатор бүхий капуттай GT модель.
3. 1969 Dodge Charger – The Dukes of Hazzard, 1979 – 1985
Charger, энэхүү кинонд генерал Ли-гээр алдаршсан, Холливудын түүхэнд мартагдашгүй машинд тооцогдоно.
2. 1968 Mustang GT 390 – Bullitt (1968)
Bullitt кинонд Америкийн жүжигчин Стив МакКвин тоглосон. Үүнээс хойш цаг хугацаа нилээдгүй өнгөрсөн ч машиныг мартах бус харин улам өөд нь татаад байгаа ажээ. Кино зурагт зориулж Ford-оос хоёр ч Ford Mustang GT390 V8 авч байсан, Макс Балчовскийн хичээл зүтгэлээр хөдөлгүүр, тормозын систем зэргийг нь эрс шинэчилжээ.
1. 1964 Aston Martin DB5 Vantage – Goldfinger (1964)
Шон Коннери энэ удаад Жеймс Бондын дүрийг бүтээсэн, тэрээр DB5-ийн жолоог чадварлаг мушгина. Энэ машин бол Aston Martin-ийн хамгийн алдартай загвар бөгөөд Бондын киноноос хойш алдрын нэр нь улам цуурайтсан юм.








fuuk xopom
2016/02/23 at 23:55
Xaral idsen breaking badiin walter whiteiin nogoon jeep haan bnaa ?!?!?!
sss
2016/02/24 at 09:22
teeverlegchiin audi , 60 secundiin mustang
Зочин
2016/02/26 at 11:33
tiin shde walter-iin mashin zaaval orox yostoi
Зочин
2016/02/26 at 13:48
itialian job kinoonii mini cooper haana baina
Зочин
2016/03/09 at 17:03
хаха нээрээ тэр сөрөг урвалын валтерийн машин ч сонин машин шүү тэ. монголд 1 2 яваад бгаа юу гү юу хэхэ