Хоосон элсэн цөл дунд 40 жилийн турш өөрийн гараар мод тарьж, өдгөө аварга том, өтгөн шигүү ой моддыг бий болгож чадсан Жадав Пайенг хэмээх Энэтхэг эрийн бахархам түүх

0

Жадав Пайенг – Энэтхэгийн жирийн л нэг иргэн, тэрээр өөрийн гараар 40 жилийн туршид хоосон газар мод тарьж ой мод бий болгож чаджээ.

Түүний тарьсан ой модны талбайн хэмжээг (550 гектар) ойлгомжтойгоор харьцуулж хэлбэл: Нью-Йорк дахь Төв паркын талбай – 341 га, харин Москвагийн Горькийн парк – 219 га. Манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай 973 га бөгөөд өнөөдрийн байдлаар 183 га талбайд нь ногоон байгууламжийг бий болгоод байна.

Тус газарт нь бүхэл бүтэн эко систем бүрэлдэн тогтжээ: бенгалийн бар, хирс, олон төрлийн шувууд болон 115 зааны сүрэг амьдардаг байна.

duckstories.net

Бүх зүйл 1979 оны үерээс эхэлсэн гэдэг. Үерийн ус татарсны дараа Жадав (тэгэхэд 16 настай байв) үxсэн могойгоор дүүрсэн газар олж харжээ. Үерийн ус Брахмапутрагийн голын элсэрхэг эрэг дээр хэвлээр явагч амьтдыг урсган авчирсан нь тэр байв. Могойнууд усанд хөвж ирээд хэтэрхий их халууныг даалгүй олноороо үxсэн байж болзошгүй. Дараагийн үерээр ийм таагүй нөхцөл байдалтай тулгарахгүйн тулд Жадав элсэн дээр ой мод тарихаар шийджээ.

pikabu.ru

Эхлээд тэр ойн аж ахуйн эрхэлсэн газарт хандаж, өөрийн бүс нутагт мод тарьж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтэнд татгалзсан хариу ирүүлжээ: түүний амьдардаг газар мод тариад ургахгүй, мод битгий хэл юу ч ургахгүй, улсын мөнгийг үрэн таран хийхэд хүрнэ гэжээ. Тэгэхээр нь залуу хулсны анхны 20 суулгацыг өөрийн зардлаар худалдаж аваад элсэндээ суулгаж ой модоо ганцаараа бий болгож эхэлжээ. Хөрс нь үр шимгүй биш гэдгийг баталж чадсаны дараа ойн аж ахуй эрхэлсэн газар ч төсөл хэрэгжүүлэх болж 200 га газарт тариалах хулсны суулгац тарьжээ. Харамсалтай нь хэдэн жилийн дараа төсөл зогссон ч Жадав өдөр болгон ганцаараа мод суулгасаар л байлаа.

Жадав Пайенгийг 2007 оны намар болтол нутгийн ард иргэдээс бусад нь огт мэддэггүй байжээ (тэд нар ч түүнийг cолиотой гэж ярилцдаг байв). 2007 онд гэрэл зурагчин Жит Калита шувуудын гэрэл зураг авахаар завь хөлслөн авч гол даган аялж байхдаа элсэн цөлд аварга том, шигүү ой модтой тараад бүр гайхаж орхисон гэдэг.

blogspot.com

Калита дэлхийг энэ гайхалтай хүний гараар бүтсэн ой мод, энэ ой модыг бий болгосон залуутай анх танилцуулсан хүн юм. Пайенгийн тухай хүмүүс ярилцах болж мэдээгээр ч гарах болжээ. Удалгүй түүнийг “Энэтхэгийн ой модны эзэн” ч гэж нэрлэх болов.

Ой мод нь зэрлэг амьтдаар баялаг болоод эхэлсэн чинь xулгайн анчдын хөл тасрахаа больжээ. Азаар энэ удаад төр засаг төмөр нүүрээ харуулж тусламжийн гараа сунгасан байна – xулгайн анчид ч бохир гараа татахад хүрчээ. Бас нэг таагүй явдал бол нутгийн ард иргэд ой модыг тайрч хувийн хэрэгцээндээ ашиглах гэж дaйрсан хэрэг юм – ой модонд тархсан суурьшсан заанууд тариан талбайг нь cүйтгээд байна гэсэн шалтгаантай. Энэ удаад Жадав өөрийн нvцгэн цээжээр үр хүүхдүүдээ хамгаалахад хүрсэн ба тэдэнд: “Хэн нэгэн миний модыг огтлохыг хүсэж байгаа бол эхлээд намайг aл” гэж хэлжээ.

Жадав Пайенг эхнэр, гурван хүүхдийн хамтаар ой модонд жижгэвтэр урцад амьдардаг. Үнээ, бух тэжээж нутгийн ард иргэдэд сүү зарж амьдралдаа залгуулдаг ажээ.

Жадав одоо ч гэсэн өдөр болгон модоо тарьсаар байгаа бөгөөд “эцсийн амьсгал хүртэл” энэ үйл хэргээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Анхны моднуудыг тарьж байхад арчилгаа халамж их шаарддаг илүү хэцүү байсныг тэр дурсан ярина. Харин одоо ой мод хүрээгээ тэлж биеэ даан ургах болсон тул түүний хөдөлмөрийг ихэд хөнгөвчилж байгаа ажээ.

Экологийн үйл хэрэг явуулсныхаа төлөө тэр ямар нэгэн орлого олдоггүй, түүнд олон нийтийн хүндэтгэл л ирдэг байна. Нутгийн “cолиотой” нөхөр нь ямар их аугаа үйл хэрэг хийж байгааг бусад нь олон жилийн дараа л ойлгоцгоожээ. Жадав Пайенг иргэдэд олгодог Энэтхэгийн дээд одон медаль хүртсэн, өөрийн улсдаа жинхэнэ баатарт тооцогддог. Нутгийн иргэд түүнийг Ой мод хамгаалагч гэх болсонд нь Жадав ихэд баярлаж, өөрөөрөө бахархаж байгаа ажээ. Жадав өөрийгөө дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн гэж үздэг. Түүнийг эcэргүүцэх хүн олдохгүй нь мэдээж.

Дээрх гэрэл зураг – Жадав Пайенг өөрийн суулгасан анхны модны дэргэд.

fotocdn.net

Өөрийн сэтгэлд нийцэхгүй байгаа нөхцөл байдлыг өөрчлөх гэж хичээсэн жирийн нэг хүний аугаа том үйлс. Мундаг гэж хэлэхээс өөрцгүй. Түүнд эрч хүч, эрүүл мэнд, урт удаан насыг ерөөе.

29
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Badmaa Baadai

    Badmaa Baadai

    2021/10/12 at 18:34

    Ганц хүн ийм их мод тарьж ургуулж чхдаж байхад Ерөнхийлөгчийн санаачлага биелэгдэж л таараа.

  2. Sugar Tsoogii

    Sugar Tsoogii

    2021/10/12 at 19:37

    Mundag

  3. Otgonbayar Sampil

    Otgonbayar Sampil

    2021/10/12 at 19:47

    Bi yg unendee nasaaraa mod tarisan um bilee. Shoudaad suulgah amarhan,urguulah ni hurungu huch ih orno doo!!!

  4. Bat-Ulzii Yansanjav

    Bat-Ulzii Yansanjav

    2021/10/12 at 19:53

    Манай ерөнхийлөгч ингээд мод тариалсан даа .

  5. Otgonbayar Sampil

    Otgonbayar Sampil

    2021/10/12 at 20:30

    Manaihnii 99-% ni amidraldaa mod urguulj uzeegui shuu! 20-d % ni havar mod suulgaj uzsen bh!

  6. Raison Detre

    Raison Detre

    2021/10/12 at 21:56

    Хүрэлсүхээ унш xD

  7. Siilegmaa Badamjav

    Siilegmaa Badamjav

    2021/10/12 at 23:16

    Хийх итгэл сэтгэл байвал Хангай дэлхий буянаа хайрлаж ургаж таараа Итгэлээ битгий алдаарай ерөнхийлөгчөө Эх орноо цөлжилтөөс хамгаалая

  8. Nandin Tsetseg

    Nandin Tsetseg

    2021/10/12 at 23:41

    Манай Монголд ч бүтэн шугуй босгочихсон хүн байна. Уншаад бахархсан !

  9. Мөөнөө У.

    Мөөнөө У.

    2021/10/13 at 00:36

    Хүрлээгуай энэ хүнийг харцан юм бхдаа 😂😂

  10. Ганаа

    2021/11/05 at 11:57

    Нэг хүн бүхэл бүтэн ой ургуулж чадаж байхад 3 сая гаран хүнтэй улс хэрэлдээд тамын тогоондоо нэг нэгнээ татаж унагаад гэдсээ илээд хэвтэх сонирхолтой. Яана даа Монголын маань ирээдүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *