Нас ахисан хойноо аав болж, хүүхэдтэй болохын жаргалыг хожуу мэдэрсэн 10 алдартан

0

Эрчүүдийн хувьд дунджаар 27.6 насандаа аав болдог гэсэн тоо баримт бий. Гэвч зарим эрчүүдийн хувьд ганц бие гоонь эрийн амьдралаар аль болох удаан хугацаанд амьдрахыг хүсч, харьцангуй хожуу аав болох явдал ч цөөнгүй байдаг билээ. Манай сайт уншигч танд аав болохын сайхан талуудыг нас ахисан хойноо мэдэрсэн 10 алдартныг танилцуулж байна.

1. Jeff Goldblum

© jeffgoldblum / Instagram

Өдгөө 68 настай жүжигчин Jeff Goldblum эхнэр Emilie Livingston-той танилцахаасаа өмнө хүүхэдтэй болох талаар огтхон ч бодож байгаагүй талаараа дурссан байдаг. Хуримын ёслолынхоо өмнөх өдөр хос хоёр хүүхэдтэй болох гэж байгаагаа мэдсэн бөгөөд ийнхүү тэрээр 62 насандаа аав болж байсан билээ. “Morning Glory” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Эхнэртэйгээ танилцахаас өмнө би хүүхэдтэй болох талаар бодож байсан удаагүй. Харин одоо бол байдал эрс өөр болсон. Түүнтэй танилцсан цагаас эхлэн түүнтэй гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох хүсэл төрж билээ” хэмэээжээ.

 

2. Bruce Willis

© Interstar/MEGA/Mega Agency/East News

Нэрт жүжигчин Bruce Willis жүжигчин анх Demi Moore-тэй гэр бүл болж 3 охины аав болж байсан билээ. Хамгийн сүүлд тэрбээр 57 насандаа 4 дэх охиноо өлгийдөн авсан. Энэ тухай тэрээр, “Би хэзээ ч ийм их аз жаргал мэдэрч байсангүй. Би живхийг яг л мэргэжилтэн мэт сольдог болсон. Цаг зав бүхнээ би охиддоо зориулахыг л хүсдэг”хэмээн ярьжээ.

 

3. Alec Baldwin

© alecbaldwininsta / Instagram

Өдгөө 63 настай тэрээр 7 хүүхдийн аав билээ. Харин тэрээр 50 нас гарсан хойноо хоёр ч хүүхдийн аав болсон талаараа, “Нас ахисан хойно аав болохын нэг хүнд зүйл нь бяцхан үртэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа дэндүү богино гэсэн бодол л байдаг” хэмээжээ. Түүний хувьд анхны эхнэр Kim Basinger-ээс нэг охинтой бол хоёр дахь эхнэр Hilaria Thomas-аас 6 хүүхэдтэй ажээ.

 

4. Steve Martin

© MEGA/Mega Agency/East News

“Cheaper by the Dozen”, “Father of the Bride” зэрэг гэр бүлийн кинонуудаараа олон сая үзэгчдийн сэтгэл зүрхийг булаасан жүжигчин Steve Martin 67 насандаа аав болсон билээ. Эрт хүүхэдтэй болох боломжтой байсан эсэх тухайд тэрбээр, “Хэрэв залуудаа би хүүхэдтэй болсон бол миний замнал одоогийнх шигээ амжилттай байх байсан гэж бодохгүй байна” хэмээсэн байдаг.

 

5. Hugh Grant

© About a Boy / Cinema Vehicle Services

“Love Actually” киноны од, Холливудын алдарт жүжигчин тэрбээр 51 насандаа аав болж байсан ажээ. Үүгээр ч зогсохгүй 52 насандаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч байжээ. Тэрбээр хүүхэд хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг тухай, “50 гарсан эр шинэхэн аав болно гэдэг хүнд байсан. Гэхдээ л гэр бүлтэй байх шиг сайхан зүйл үгүй” хэмээн ярьжээ.

 

6. Simon Cowell

© Ian West – PA Images / PA Images / Getty Images

Алдарт “X Factor” шоуны шүүгч маань 53 насандаа аав болж байжээ. Аав болж байгаа талаарх мэдээг дуулаад тэрбээр өөртөө ч итгэл алдарч байсан гэдэг. Харин өдгөө тэрбээр ахин хүүхэдтэй болох хүсэлтэй явдаг гэдгээ илэрхийлээд амжжээ. Тэрээр, “Би аав болохоор л энэ хорвоод мэндэлсэн. 2 эсвэл хүүхэдтэй болно гэж бодож байна” хэмээн ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ.

 

7. Anderson Cooper

© andersoncooper / Instagram

Нэрт хөтлөгч Anderson Cooper 53 насандаа аав болж байв. Тэрбээр найз залуу Benjamin Maisani-аас салсан ч хүүгээ хамтдаа өсгөхөөр тохиролцсон ажээ. “Хүүхэдтэй болох нь аав, ээж, гэр бүлийнхнийхээ мэдэрч байсан зүйлсийг өөрийн биеэр мэдрэх боломжийг надад олгосон. Аавынхаа тухай ихийг эргэн санах болсон нь магадгүй өөрөө аав хүн болсонтой холбоотой байх” хэмээн тэрээр ярьжээ.

 

8. Chris Noth

© chrisnothofficial / Instagram

Алдарт жүжигчин Chris Noth ганц бие гоонь эрийн амьдралаар удаан хугацаанд амьдарсан гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Харин жүжигчин Tara Lynn Wilson-той танилцсан цагаас хойш түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Тэрээр 54 насандаа аав болж, өөрөө өөр шигээ нэгнийг харж, түүнтэй цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байдаг талаараа дурдсан байдаг.

 

9. Guy Pearce

© AFP/EAST NEWS

“Jack Irish” цувралын од Guy Pearce хүүхэдтэй болох талаар ямар ч төлөвлөгөөгүй байсан ч 48 насандаа аав болж, нас ахисан хойноо л тэсвэр хатуужилтай, өөрөө өөрийгөө илүү сайн мэддэг, ойлгодог нэгэн болж өөрчлөгдлөө хэмээн дүгнэсэн байдаг билээ.

 

10. Hill Harper

© hillharper / Instagram

“All Eyez on Me” киногоороо бидний танил болсон жүжигчин Hill Harper цаг үргэлж гэр бүл зохиож, өнөр олуулаа амьдрахыг хүсдэг нэгэн байсан аж. Гэсэн ч цаг хугацаа харвасан сyм мэт өнгөрч, найзууд нь түүнийг ганц бие амьдралаар насыг бaрах нь хэмээн наргидаг болох үед тэрбээр 49 настай байжээ. Ийнхүү тэрбээр хүүхэд өргөж авч аав болохоор шийдэж, хүүхэд үрчлэлийн газартай холбоо тогтоожээ. Тэр өдрөөс хойш хэдэн сарын дараа хүүхэд үрчлэлийн газраас түүнд нэгэн хүүг үрчлүүлэх боломжтой болсон талаар мэдээ дуулгаснаар тэрбээр аав байхын сайхныг биеэр мэдэрсэн гэдэг. Энэ тухай тэрээр, “All Eyez on Me киноны зураг авалтаас буугаад явж байхад надад тэр дуудлага ирсэн. Би ч төрөх рүү яаран очиж, хүүхдийн хүйг өөрөө тасалсан. Надад хүүхдээ өргүүлэхээр шийдсэн түүнд талархаж явдаг” хэмээн ярьсан байдаг.

Хэнийх нь түүх таны сэтгэлд хамгийн ихээр хүрсэн бэ?

7
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *