Байгаль эх ямар ч хүний уран зөгнөлөөс илүү хальсан сэтгэлгээтэй гэдгийг батлах 15 хөдлөшгүй нотолгоо

0

Байгаль эхийн бүтээлд хил хязгаар гэж үгүй. Түүний бүхий л бүтээлийг олж мэдсэн гэж бодох зуур л бидэнд дахиад л тэс өөр шинэ содон хачин зүйлээрээ гайхуулж алмайруулна: түүний урын санд дуулдаг хулгана ч байна, хамелеон-арваалж ч байна, агуй ухдаг заан хүртэл байна, бас могойноос ялгамааргүй эрвээхэй ч байх ажээ.

Энэ удаад бид байгаль орчны тухай сонирхолтой баримтуудын зах зухаас танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд шувууны тухай бяцхан бонус таныг хүлээж буй.

Мадагаскарын ард иргэд энэ амьтныг “нэрийг нь хэлж болохгүй” хэмээн цээрлэн дууддаг: ай-ай гаран хөлт гэдэг амьтны нэрийг сүсэг бишрэлээсээ болоод ийн хэлдэг ажээ

© James Joel / Flickr

 

Кенийн Элгон ууланд “агуйн” заан амьдардаг: тэд агуйгаас өөрийн бие махбодод нэн шаардлагатай давс болон эрдэс бодисыг олж идэхийн тулд өөрсдийн хошуугаар агуйн хөрсийг ухдаг

© Terra Mater / YouTube

 

Алиалагч-загас өөрсдийн хүйсийг сольж чаддаг. Сүргийн эхэнд байнга эмэгчин нь тэргүүлнэ – хамгийн том нь бөгөөд хамгийн ширүүн ааштай нь

© Nick Hobgood / Wikimedia Commons

 

Бүдүүн лори – сармагчингийн төрлөөс хортойд тооцогдох цорын ганц төрөл: өөрийгөө араатан, шимэгч хорхой зэргээс хамгаалахын тулд сарвуундаа шүлс, төмрийн шүүрсийг хольж хортой бодис ялгаруулдаг байна

© David Haring / Duke Lemur Center / Wikimedia Commons

 

Тогосон нүдэт хэзээ ч хоол иддэггүй, яагаад гэвэл амгүй амьтан юм: авгалдай байх явцдаа хуримтлуулсан шим тэжээлт бодисоороо хооллоно, мөн могойн өнгө үзэмжээрээ араатан амьтдыг үргээж айлгадаг ажээ

© Maghdp / Wikimedia Commons

 

Арваалж – далайн жинхэнэ хамелеон хэмээгддэг: тэд орчин тойрныхоо өнгө төрхөөс шалтгаалж өөрийн арьсны өнгийг өөрчилж чаддаг

© Rickard Zerpe / Bigfin reef squid (Sepioteuthis lessoniana) / Wikimedia Commons

 

Адуу өвдөгний үенд байрлах тусгай механизмын тусламжтайгаар босоогоороо зүүрмэглэж чаддаг. Уг механизм өвдгийг нугалахгүй шулуун байдалд байхад тусалдаг ажээ

© Pixabay

 

Rhinella festae бах мэлхий ойролцоогоор 100-аад жил “хэлгүй” хэмээн тодорхойлогдож байсан юм. Яагаад гэвэл дуу авиа гаргах хоолойн уутанцар түүнд байдаггүй. Судалгааны явцад энэ бах мэлхий маш намуухан дуулдаг болохыг тогтоожээ

© Graham Wise / Wikimedia Commons

 

Далайн одой морь үнэхээр өчүүхэн жижигхэн (14-27 мм) бөгөөд өөрийгөө гарамгай далдалж чаддаг. Уг амьтныг шүрэн арал судалж байх үеэр санамсаргүй олж илрүүлж байжээ

© Jlarouche / Wikimedia Commons

 

Өвлийн шумуул гэж байдаг шүү!

© James Lindsey at Ecology of Commanster / Wikimedia Commons

 

Чулуу-загасыг ердийн чулуутай амархан андуурч болно. Энэ загас дэлхий дээр хамгийн хортойд тооцогдоно – дотроо хор бүхий бодис агуулсан 13 хурц зүүтэй

© Photo2222 / Wikimedia Commons, © Karelj / Wikimedia Commons

 

Брандтын оготно өөрийн нүхний ойролцоох өвсийг “хаддаг”, зэрлэг шувуу болон өөр бусад араатан амьтан дөхөж ирж байгааг эрт олж харах зорилготой ажээ

© Bogomolov.PL / Wikimedia Commons

 

Энэ “амттай жигнэмэг” –  жижигхэн биетэй аалз юм. Өөрийгөө араатнаас хамгаалах хурц үзүүртэй сарвуу ургуулжээ

© Judy Gallagher / Flickr

 

Алстоны хулгана дуулах дуртай. Түүний тархины тусгай хэсэг дуулах үүргийг хариуцна. Уг амьтнаас гарах төрөл бүрийн авиа нь өөр хоорондоо харилцахад туслах бөгөөд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад ч тустай ажээ

© Andy Reago & Chrissy McClarren / Flickr

 

Мадагаскарын навчин сүүлт геккон – өнгөлөн далдлалтын мастер: уг амьтныг хатсан хуурай навчнаас ялгаж харахын аргагүй

© Jiri Balek / Shutterstock

 

Бонус: туйлын цасчхөмрөг

© Snow pbonenfant / Wikimedia Commons, © Hans Hillewaert / Wikimedia Commons

Таны гэрийн тэжээвэр амьтан таныг бас заримдаа алмайруулж гайхшруулдаг уу?

37
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *