Аугаа зүрх сэтгэлтэй бяцхан хүүгийн бахархам түүх. Тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр бүхнийг гартаа авч, зоригтой алхам хийжээ

0

Заримдаа интернет орохоос үнэндээ айдас төрөх үе бий. Энэ дэлхий дээр сайн сайхан зүйл гэж байхгүй болсон юм болов уу гэж бодогдмоор. Энэ алдааг засах цаг нэгэнт болжээ.

АНУ-ын нэгэн жаалын сайхан түүхийг уншиж сэтгэлээ сэргээгээрэй. 9 настай хүү бусад америкчуудын адил хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр бүхнийг гартаа авч зоригтой алхам хийжээ.

Ийм бяцхан насандаа юу хүсэж мөрөөддөг билээ? Зарим нэг нь шинэ тоглоомтой болохыг мөрөөднө. Гэхдээ Бен хүү л лав тэгсэнгүй. Тэрээр гэрэл гэгээтэй, сайхан ирээдүйг хүсэн мөрөөдсөн юм. Жаалхүү нимбэгийн жүүс хийж зараад, олсон мөнгөөрөө орон гэргүй амьтдад туслахаар шийджээ. Хүү зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй ажиллаж байгаа нэгэн. Тэрээр сүүлийн хоёр жилийн турш нимбэгийн жүүс зарж мөнгөө цуглуулж байгаа юм. Цугларсан мөнгөө орон гэргүй амьтан асран хамгаалах газруудад өгдөг байна.

Эхлээд орлого төдийлөн гавихгүй байж, харин хүүгийн тухай түүх олонд мэдэгдсэнээс хойш нимбэгийн жүүсээс орж ирэх орлого нь эрс нэмэгдэх болжээ.

Энэ улирлын эхэнд гэхэд л Бен 200-аад доллар цуглуулаад байгаа юм. Ер иймэрхүү хэмжээний “олз”-ыг хүү бүтэн улиралд арайхийн цуглуулдаг байсан гэнэ. Хүүгийн хийж байгаа буянтай үйлийг сошиал сүлжээгээр түгээж, нутгийн радиогоор нэвтрүүлжээ.

Ингээд Бен дээр хотын захын дүүргүүдээс зорин ирэх болж түүний үйл хэрэгт хувь нэмрээ оруулж эхэлсэн юм.

Иймэрхүү хэмнэлээр цааш үргэлжлүүлж чадвал хүү энэ онд орон нутгийн амьтны асрамжийн газруудад нэн шаардлагатай тусламжийг үзүүлэх боломжтой болох нь. Энэ сайхан сэтгэлтэй хүүгээс үлгэр жишээ авч өөрсдийн амьдралдаа өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ, баяр баясал нэмцгээе.

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amarzaya Namsraidorj

    Amarzaya Namsraidorj

    2022/04/21 at 14:41

    Тууштай хүү байна аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *