Эрчүүдийн хайрыг хөрөхөд хүргэдэг эмэгтэйчүүдийн гаргадаг 10 алдаа

5

Харилцааг байх л ёстой зүйл гэж хүлээж авч огт болохгүй. Хүний анхаарал, хайрыг татаж чадсан бол байнга тантай цуг байна гэж бодож болохгүй. Харилцаандаа хүч гаргахаа болингуут л хайр, анхаарлын хүч суларч ирнэ. Хэрвээ та доор дурдсан шинж тэмдгийг өөрөөсөө анзаарсан бол нэн яаралтай өөрчлөгдөх шаардлагатай болжээ, эс бөгөөс харилцаанд ан цав суух аюултай.

1. Эр хүнийг үнэлж, түүнд талархаж явдгаа илэрхийлэхгүй байх

Эр хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ ойлгож байх ёстой. Хэрвээ та түүнд хэрэгтэй ойлголтыг өгч чадахгүй бол тэр өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Түүний хийж байгаа бүхнийг үнэлж бай, үнэлж байгаагаа ч ойлгуул.

 

2. Түүнийг өөр хүн болгон хувиргахыг хичээж байна

Эр хүнийг байгаагаар нь л хүлээж ав, түүнийг өөрөөр байлгахыг бүү хичээ. Түүнд ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа мэт бүү ханд, түүнийг өөрчлөхийг бүү хичээ.

 

3. Та хөнжил дотроо хичээл зүтгэл гаргадаггүй

Эрчүүд – сексийн хүсэл таашаалтай. Энэ бол биологи. Хэрвээ та түүний сексийн хүсэл таашаалыг хангахад хичээхгүй байгаа бол тэр харилцаанаасаа бүрэн таашаал авч чадахгүйд хүрнэ.

 

4. Та түүнд хайртай хүн шигээ ханддаггүй

Та түүнийг өндрөөс харах ямар ч хэрэг байхгүй. Тийм ээ, тэр танд хатан хаан шиг л хандаж байгаа, таныг аз жаргалтай байлгах гэж хичээж байгаа. Ингэлээ гээд түүнд боол шиг хандах эрхийг танд олгоогүй шүү.

 

5. Тэр таны сэтгэлийг татсаар байгаа гэдгээ та ойлгуулахгүй байх

Түүнийг хүссэн хэвээр байгаа гэдгийг түүнд ойлгуулахад хүчээ гарга. Түүний сэтгэлийг татах зүйл хий. Тэр таны зүрхэнд чухал байр суурь эзэлж байгааг мэдэх ёстой.

 

6. Та түүнд хувийн орон зай, цагийг өгөхгүй байх

Эрчүүдийн эрх чөлөөг хэзээ ч бүү хязгаарла, түүнийг байнга тантай байх ёстой гэж түүнээс бүү шаард. Өөрийнхөө зүрх сэтгэлийг үнэлэхийн зэрэгцээ түүнд эрх чөлөө, орон зайг нь олгох ёстой.

 

7. Та түүний утсыг шалгадаг

Цуг байгаа гээд түүний утас эсвэл компьютерыг ухаж төнхөх эрхийг танд олгоогүй юм шүү. Түүний хараат бус байдлыг та хүндлэх ёстой. Түүний итгэлийг бүү эвд.

 

8. Харилцаанд үүссэн асуудал болгонд түүнийг буруутгадаг

Харилцаанд хоёр хүн оролцдог гэдгийг мартаж болохгүй. Алдаа, дутагдлаа хүлээж чаддаг бүсгүй хүнийг эрчүүд үнэлж дээдэлдэг юм.

 

9. Та байнга асуудал гаргаж ирдэг

Эрчүүд асуудалд дургүй. Хайртай эмэгтэй хүн нь түүнд баяр баясал, аз жаргал авчраасай гэж хүсдэг. Тэрнээс биш хэрүүл уруул, байнгын гомдол огт хэрэггүй.

 

10. Та өөрийнхөө бодлыг уншиж чадахгүй байна гэж түүнийг зэмлэдэг

Ямар нэгэн таамаг хийхийг эрчүүд хүсдэггүй, ялангуяа хайртай бүсгүй нь өөрөө хэлчих зүйл дээр таавар таалгуулаад байхад дургүй. Тэд эмэгтэй хүнийг нээлттэй, илэн далангүй байхад дуртай. Тэд ч өөрсдөө өөрийнхөө хүсэл, шаардлагыг илэн далангүй хэлэхийг хүсдэг, хэлж ч чаддаг.

38
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
13
ХарамсалтайХарамсалтай
12
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sarantsatsralt Narantsogt

    Sarantsatsralt Narantsogt

    2018/10/23 at 03:56

    Durakuud

  2. Deej Tuvshin

    Deej Tuvshin

    2018/10/23 at 06:12

    ??erchuud erchuud geed l charlad baihiin ,er Hun shig erchuud baigaa biluu??? Erchuud baihgui bolson yum chini tedend zutgel gargah hereg bna u? ???

  3. Deej Tuvshin

    Deej Tuvshin

    2018/10/23 at 06:12

    Demii yum bichihiin ?

  4. Shinemaa Damdinsuren

    Shinemaa Damdinsuren

    2018/10/23 at 07:51

    Энэ маш ухаарууштай юм бичжээ хүүхнүүдээ

  5. emegtei hunii hairiig hurgudug erchuudin gargadag 10 aldaa yu ve tegvel?

  6. Bayarmaa Nemekhbayar

    Bayarmaa Nemekhbayar

    2018/10/24 at 03:15

    Эрчүүд ер нь элдэв ааш гаргадаггүйгээр нь резинэн хүүхэлдэй авчих өө.

  7. Зочин

    2018/10/25 at 17:47

    Bvh ymand erchvvded taaruulj haan met baih estoi yu esregeeree emegteichvvd bid her hvndlegdej baigaa bileedee eniig bs bodoh ystoi shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *