Цүнх авах бололцоогүй нэгэн хүү картонон хайрцгийг цүнх болгон үүрсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Сургуульд сурах гэсэн түүний энэ их хүсэл тэмүүлэл олон хүүхдэд урам зориг хайрласан байна

0

Та сургуульд сурдаг байх үедээ үүрдэг байсан цүнхээ санадаг уу? Таны үүрдэг байсан цүнх хүүхдэд зориулсан өвөрмөц содон загвар, хийцтэй байсан уу? Та сургуульд явахдаа үүрдэг байсан цүнхээ өөрөө сонгодог байсан уу эсвэл эцэг эх чинь танд худалдаж авч өгдөг байсан уу?

Таны хариулт ямар байхаас үл хамааран, онлайн орчинд олон хүний анхаарлын төвд ороод байгаа хүүтэй таны сурагч насыг харьцуулахад та илүү азтай байсан гэдэгт итгэлтэй байна.

Таны харж байгаачлан, доорх зураг дээрх энэ сурагч хүүгийн гэр бүл ядуу тарчиг амьдралтай учраас түүнд сурагчийн цүнх авч өгөх ямар ч боломжгүй. Харин хүү оронд нь картонон хайрцгийг цүнх болгон үүрч, дотор нь хичээлийн хэрэгсэл, ном дэвтрээ хийж авч явдаг байна.

Сурагчийн цүнхгүй энэ хүү картонон хайрцгийг цүнх болгон үүрч, дотор нь ном дэвтэр, хичээлийн хэрэгслээ хийж авч явдаг

viral4real

Сэтгэл өвтгөм энэ зургийг Diwata Socrates гэх хүн авсан бөгөөд онлайн орчинд постолсны дараагаар дэлхийн эргэн тойрон дахь интернет хэрэглэгчдийн гол ярианы сэдэв болжээ.

Олон хүн хүнд хэцүү амьдралтай ч, сурах хүсэл эрмэлзлээ орхигдуулаагүй хүүгээр бахархаж байна. Түүнийг өмсөх шинэ хувцас, хэрэглэх хичээлийн хэрэгсэлтэй мөртлөө, сургуульд сурах дургүй хүүхдүүдтэй харьцуулж, тууштай болон хичээнгүй зан чанарыг нь үнэлжээ.

Сошиалд сэтгэгдэл үлдээж буй зарим хүмүүсийн хувьд хүүд туслах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд цүнх эсвэл бусад хичээлийн хэрэгсэл авч өгч, тусалмаар байгаагаа илэрхийлсээр байна. Мөн хүүгийн энэ зургийг харсны дараа өөрийн эрхгүй өрөвдөж, нулимс дуслуулсан хүмүүс ч олон байгаа гэнэ.

Unknown / Facebook

Энэхүү ганц зураг олон хүнд хүчтэй мессежийг өгч чаджээ. Хэдийгээр сургууль руугаа үүрч явах цүнхгүй ч гэсэн энэ сурагч хүүгийн сургуульд сурах хүсэл эрмэлзлийг зогсоож чадаагүй нь бусдад нэгийг бодоход хүргэжээ.

Танд энэ хүүгийн зургийг харсны дараа ямар мэдрэмж төрсөн бэ? Та өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

21
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *