Ихэнх эмч нар өдөрт дор хаяж 8 аяга ус уухыг зөвлөдөг. Харин хүмүүс тэрхүү шаардлагатай усны хэмжээгээ хангахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг бөгөөд өглөө босонгуутаа ус уухаа мартахгүй байхын тулд орныхоо хажууд ус тавьж хонодог. Гэвч орны хажууд тавьж хоносон ус таны бодсон шиг ашиг тустай биш гэдгийг та мэдэх үү?
Усанд тоос, шороо орж болзошгүй
Бүхэл шөнийн турш орныхоо хажууд аягатай ус байлгаснаар өглөө болтол гадны биетүүд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлж өглөө л гэсэн үг. Ялангуяа ялаа, шумуул гэх мэт нисдэг амьтад аягатай ус руу орох бүрэн боломжтой байдаг. Ингээд та өглөө сэрэнгүүтээ шөнийн турш тоос, бичил биетүүд чөлөөтэй нэвтэрсэн бохир усыг юу ч анзаарахгүйгээр ууж орхино.
Усны амт нь өөрчлөгддөг
Гоожуурын ус нь дотроо халдваргүйжүүлэх хлор агуулсан байдаг учир шууд уухад тохиромжгүй. Гэвч хэрэв та уух усаа гоожуураас хийж авсан бол шөнийн турш хлор нь ууршиж усны амт өөрчлөгдсөн байх болно. Тиймээс анх хийж авах үеийн ус, хонуулсан ус хоёрын амт нь өөрчлөгддөг.
Микроб үржих таатай нөхцөл
Таныг аяганаасаа ус уух үед сая сая бичил биетүүд амнаас аягатай ус руу дамжиж байдаг. Тиймээс орой хажуудаа тавьж унтдаг уснаасаа нэг балгалаа гэж бодоход өглөө гэхэд амнаас тань орсон бичил биетүүд хэдэн зуу дахин үржсэн байх болно.
Цахилгаан хэрэгслүүдэд халтай
Ихэнх хүмүүсийн орны дэргэд утас цэнэглэх зориулалттай залгуурууд байршиж байдаг. Харин та орныхоо хажууд тавьсан усаа санамсаргүй асгалаа гэж бодоход цахилгаан хэрэгслүүд рүү ус нэвтэрч галын аюул үүсэх магадлалтай.
Усны хүчиллэг чанар нэмэгддэг
Усыг задгай амтай саванд хийж хонуулахад нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, рН-ийн баланс нь алдагддаг. Үр дүнд нь таны уух гэж байгаа усны шүлтлэг чанар буурч хүчиллэг чанар нь нэмэгдэх болно. Энэ нь таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч усны амтанд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан байдаг.
Орны хажууд ус байх үед нойр хүрэхгүй байх боломжтой
Хажууд ус байгаа гэсэн мэдрэмж, эсвэл хажуудаа байгаа усыг ойр ойрхон авч балгах зэрэгт хүний биеийн үзүүлэх хариу үйлдэл нь шөнийн цагаар босч бие засах үйлдлээр илэрдэг. Харин ингэж байн байн угаалгын өрөө орсноор нойрны хэмнэл алдагдаж өглөө сайн амраагүй мэт мэдрэмж төрүүлэх болно.
Jaka Bazar
2020/04/23 at 17:15
😭😢😔🙏😿💔🖤👑
Amar Jargal
2020/04/24 at 18:33
Amartvwshin Vjin haraarai