iOS 12 Beta хувилбарыг iPhone эсвэл iPad-даа хэрхэн суулгах вэ?

0

Уг программыг суулгахад заавал гоц гойд мэдлэг, ур чадвар шаардахгүй. Хэдхэн товчлуур дараад л болно, тэгээд бас компьютергүйгээр шүү.

6 дугаар сарын 4-ний өдрийн WWDC 2018 хэвлэлийн бага хурлаар Apple компани iOS 12 үйлдлийн системээ танилцуулсан. Хөгжүүлэгчид уг программын найдвартай бас хурдан ажиллагаан дээр анхаарлаа хандуулж боловсруулснаас гадна хэд хэдэн чухал функц нэмсэн байна. Одооноос iOS 12 хувилбарыг дурын iPhone, iPad тэр ч бүү хэл iPod Touch дээр суулгаж болно.

Урсгал бета хувилбар нь одоохондоо нууц хэлбэртэй байгаа юм, өөрөөр хэлбэл зөвхөн хөгжүүлэгч нарт л албан ёсоор нээлттэй гэсэн үг. Гэхдээ энэ хязгаарыг давж өөрийн Apple гажет дээрээ iOS 12-ыг ашиглах бүрэн боломжтой.

  1. iOS дээрээ Safari браузерыг нээгээд энэ файлыг татаарай, татсаны дараа файлыг нээнэ – хөгжүүлэгчийн профайлаар суулгах юм. Уг файл нь алдартай хөгжүүлэгч болох Сэм Генригийн сайт-аас авсан тул найдвартай гэж үзэж болно.
  2. Төхөөрөмжиндөө суулгана.
  3. Тохиргооны зохих цэс рүү орж тохируулгаа хийгээд системийг шинэчилнэ.

iOS 12-ыг дэмжиж байгаа төхөөрөмжүүдийг жагсаавал:

  • iPhone X;
  • iPhone 8 / iPhone 8 Plus;
  • iPhone 7 / iPhone 7 Plus;
  • iPhone 6s / iPhone 6s Plus;
  • iPhone 6 / iPhone 6 Plus;
  • iPhone SE;
  • iPhone 5s;
  • iPod touch 6;
  • iPad Pro 12,9 бүх үеийн;
  • iPad Pro 10,5;
  • iPad Pro 9,7;
  • iPad Air / iPad Air 2;
  • iPad 5 / iPad 6;
  • iPad mini 2 / 3 / 4.
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *