Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл

1

Өнөөдөр танд байгаа ялихгүй жижигхэн зуршил таны ирээдүйд нөлөөлөх магадлалтайг та мэдэх үү? Ирээдүйд өөртөө харамсахгүйн тулд дараах 10 зүйлийг хийхээ болихыг танд зөвлөх байна.

1. Өөрийнхөөрөө байж сур

Хүн бүр өвөрмөц зан чанартай, бусдаасаа ялгарахуйц байдаг. Мэдээж хүн л болсон хойно алдаа хийх үе бишгүй л гарна. Бусдад таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд та төгс төгөлдөр байх шаардлагагүй. Харин өөрийнхөөрөө л бай.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 1

2. Бүхнийг өөрөө шийдэж сур

Аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө бид ойр дотныхноосоо зөвлөгөө авч, тэдний саналыг сонсдог. Тэдний саналыг сонсоно гэдэг тэднийхээр шийднэ гэсэн үг огтхон ч биш юм. Хүмүүсийн саналыг сонсож байгаад өөрийнхөө толгойгоороо шийдвэр гаргаж сурвал та бусдад буруугаа нялзаахгүй байж чадна. Эцсийн эцэст энэ бол таны л амьдрал шүү дээ.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 10

3. Бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохоо боль

Шинжлэх ухаан, урлаг, спортод өөрийгөө зориул. Ойр дотныхоо хүмүүсийн амьдралыг нарийн мэдэж, тэднийг сонсох нь сайн хэрэг хэдий ч тэдний амьдралд хөндлөнгөөс байнга оролцож, элдэв зөвлөгөө өгөх нь утгагүй хэрэг.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 2

4. Сөрөг хүмүүсээс хол бай

Хүн бүрийн амьдралд сөрөг үзэл бодолтой хүмүүс байдаг. Ийм хүмүүс биднийг мохоож, хүчгүй болгож байдаг учраас тэднээс зайгаа авч өөрийгөө бодож сураарай.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 3

5. Бууж өгч болохгүй

Бүтэлгүйтсэн ч гэсэн хэзээ ч битгий бууж өг. Жаахан амралт аваад л ахин нэг удаа оролдоод үз. Ялагдсан үедээ хаа нэг тийшээ аялах нь тустай байдаг.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 4

6. Жинхэнэ мэдрэмжээ нуухаа боль

Юу мэдэрч, юуг хүсч байгаагаа нуулгүй илэрхийлж сураарай. Хурал зөвлөгөөн дээр ичиж зоволгүйгээр өөрийгөө илэрхийлж байгаарай. Хүмүүс таныг шүүмжилж, танд таагүй хандвал бүү тоо.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 5

7. Шийдэмгий байж сур

Та ямар нэгэн зүйлээс болж санаа зовж байвал тайван суугаад эргэцүүлэн бодоорой. Өөрийн санаагаа товчлон бичих нь үр дүнтэй байдаг. Нэгэнт шийдсэн л бол бүү буцаж няц.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 6

8. Залхуурахаа боль

Өөрийн үнэт цагаа дэмий бүү үр. Яг цагт нь ажлаа дуусгаж бай. Ямар ч ажлыг хойш бүү тавь. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарга.

Businesswomen talking in walkway

9. Өөрийгөө хөгжүүл

Хувь хүний хөгжил гэдэг зүйл үнэхээр чухал тул өдрөөс өдөрт мэргэжлийнхээ хувьд ч, бусад талбарууддаа ч хөгжиж дэвшээрэй.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 8

10. Дөт замыг бүү сонго

Дөт зам сайн зүйлд хүргэх нь ховор. Амжилтанд хүрье гэж бодож байгаа бол чин сэтгэлээсээ уйгагүй хөдөлмөрлөж, өсөн дэвшээрэй.

Яг одоо таны хийхээ болих ёстой 10 зүйл 9

Бидний өгсөн дээрх зөвлөгөөнүүдийг та амьдралдаа хэрэгжүүлж чадвал албан тушаал болон хувийн амьдралынхаа аль алинд чухал алхамыг хийх болно.

26
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Munguu Altangerel

    Munguu Altangerel

    2016/08/04 at 23:46

    Yy

  2. зочин :-)

    2016/08/06 at 01:00

    Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа :-)

  3. helper

    2016/08/06 at 09:55

    Тийм шүү бүх зүйл энгийн байдаг

  4. Зочин

    2016/08/07 at 15:24

    dot zamaar yavj baij olon yumiig amjuulna

  5. Зочин

    2016/08/07 at 17:55

    Bayrlalaa saihan zubulguu bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *