Тайвань улсын авьяаслаг бариста Латте-артаар яг л бодит юм шиг харагдах 3D жоом урладаг. Та ийм кофе ууж чадах уу?

0

Та кофен дээрээ жоом хийлгүүлэхийг хүсэж байна уу, эрхэм ээ?

Кофен дээр сүүний хөөсөөр хийх урлаг дэлхийн эргэн тойрон дахь кофе шопуудын хамгийн их анхаардаг, өөр өөрийн онцлогоо шингээдэг зүйл юм. Зарим баристанууд энгийн хэлбэр дүрстэй болгодог бол, бусад нь илүү бүтээлчээр ямар нэгэн зүйл урладаг. Харин Тайвань дахь кофе шопын нэр сүүлийн үед нилээд алдаршжээ. Учир нь энэ газарт ажилладаг бариста кофены дизайныг шинэ түвшинд аваачсан байна.

“My Cofi” кофе шопыг бариста Chang Kuei Fang 14 жилийн турш ажиллуулжээ. Түүний кофе шоп үйлчлүүлэгчиддээ дээрээ жоомтой эсвэл жаран хөлт зэрэг амьтдыг урласан кофег санал болгодог болсноос хойш алдаршсан байна.

Айж сандрах хэрэггүй. Яагаад гэвэл энэ жихүүдэс хүргэм жоомыг зөвхөн амтат шоколад болон сүүний хөөсөөр хийсэн.

My Cofi / Facebook

 

Мөн та баристад зураг үзүүлж, зураг дээрх амьтан болон эд зүйлсийг кофен дээрээ урлуулах боломжтой

My Cofi / Facebook

 

Тэр үнэхээр авьяаслаг бөгөөд бүх төрлийн эд зүйлийг урлаж чадна. Гэхдээ түүний шавж урладаг дизайн нь бусдаасаа илүү алдартай ажээ

My Cofi / Facebook

 

Тэр юу л бол юуг урлаж чадна!

My Cofi / Facebook

 

 

Хүмүүс түүний кофен дээрх 3D бүтээлийг харахаар, бас амтлахаар алс холоос зорьж ирдэг талаар Chang хэлжээ

My Cofi / Facebook

 

Кофе танд амтгүй санагдаж болох ч, түүний урласан дизайн гарцаагүй таалагдана

My Cofi / Facebook

 

Түүний хэлж байгаагаар тэр хамгийн удаандаа 3D кофен дээрх бүтээлээ урлахад 15 минутыг зарцуулдаг байна

Энэ кофе шопын алдар нэр амархан түгэх болсон шалтгаан нь түүний 3D жоомны дизайн байв. Олон хүний сонирхлыг яах аргагүй татаж чаджээ. Өдөр бүр маш олон хүн түүний өвөрмөц кофег амтлахаар энэ кофе шопыг зорих болсон байна.

“Нэг удаа манайд 10 хүн ирээд 10 аяга жоом урласан кофе захиалсан юм. Тэд жоомноос айдаг захирлыгаа айлгах төлөвлөгөөтай байсан.” хэмээн Chang инээмсэглэн хэлжээ.

Тэр ирээдүйд илүү өвөрмөц, содон зүйлсийг кофен дээрээ урлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

12
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *