Дэлхий дээрх гэрлэлт болон салалтын статистик тийм ч тайвширмаар тоо харагдахгүй: хүмүүс бага гэрлэх мөртлөө салалт нь өндөр байна. Энэхүү үзүүлэлт хүмүүсийн хувьд хайр гэх зүйл юу ч биш болсон юм болов уу гэдэг ойлголтыг бий болгоно. Үгүй гэж найдах хэрэгтэй. Бид дэлхийн алдартай хосуудаар жишээ авахаар шийдсэн юм, үүгээр дээрх ойлголт буруу гэдгийг батлахыг хичээлээ. Тэд цугтаа амьдарсаар, олон жилийн турш жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцжээ.
II Элизабет болон ханхүү Филипп – 73 жил цугтаа
II Элизабет ирээдүйн нөхөр болох Филипп Маунтбаттентай бүр өвсөр насандаа танилцаж хэдэн жилийн дараа гэрлэсэн байна. “Албан ёс”-ны амьдрал дээр ханхүү Хатан хаан гэргийнхээ байнга сүүдэрт явдаг хэдий ч гэр бүлийн амьрал дээр жинхэнэ өрхийн тэргүүн хэмээгддэг.
Элис болон Шэрил Купер – цугтаа 44 жил
Элис Купер залуудаа дурламтгай байсан гэх боловч тэр болгон бүсгүйчүүд түүнд таалагддаггүй байжээ. Түүний зүрх сэтгэлийг өөрийнх нь шоуны үеэр бүжиглэж байсан бүжигчин бүсгүй Шэрил Гддард эзэмджээ, тэд 1976 онд гэрлэж байв. Тэдний амьдрал амаргүй байсан, тэр ч бүү хэл салах дээрээ ч тулж байсан удаатай. Гэхдээ тэд цугтаа 44 жилийг ардаа орхижээ.
Жефф Дэниелс болон Кэтлин Розмари Тридо – цугтаа 41 жил
Дэниелс сургуульд байхаасаа үерхэж байсан Кэтлин Розмари Тридотой 1979 онд гэрлэжээ. 24 нас хүрсний дараа Дэниелс гэрлэхээр шийдсэн байдаг, тэд Баасан гаригийн 13-ны өдөр хуримаа хийжээ. 3 хүүхэдтэй: хүү Бэнжамин болон Лукас, охин Нелли.
Брайан Крэнстон болон Робин Дирден – 33 жил цугтаа
Хосууд 80-аад оны үед “Airwolf” киноны зураг авалтаар танилцжээ. 1993 онд охин Тэйлор нь төрсөн.
Кэвеин Клайн болон Фиби Кейтс – 31 жил цугтаа
Хосууд “The Big Chill” киноны зураг авалтын шалгаруулалтад оролцохоор иржээ. Тус кинонд Кевин дүр бүтээсэн юм. Хосууд 1989 онд гэрлэхээр шийдсэн бөгөөд удалгүй хүүхдүүдтэй болж: Оуэн, Грета. Кевин л жүжигчний ажлаа үргэлжлүүлсэн, харин Фиби кинонд тоглохоос татгалзсан байна.
Бон Жови болон Доротея Херли – 31 жил цугтаа
Жон болон Доротея – сургуулийн найз нар. Жон олон бүсгүйчүүдийн хайрыт татдаг байсан хэдий ч тэр ганц л эмэгтэйд үнэнч байж чаджээ. Хосуудын гэрлэлт ч гэнэтийн болсон: Лав-Вегасаар аялж яваад л гэрлэлтээ батлуулсан хоёр. Тэдний гэрлэлт аз жаргалаар дүүрэн, хосууд 4 хүүхэдтэй болжээ.
Стивен Спилберг болон Кейт Кэпшоу – цугтаа 29 жил
Стивений хувьд бол хоёр дахь гэрлэлт. Тэдний харилцаа 80-аад оноос буюу найруулагч Индиан Жонсоны тухай киногоо бүтээж байхад эхэлсэн ч 1991 онд гэрлэлтээ батлуулсан юм. Тэднийх 7 хүүхэдтэй өнөр өтгөн айл.
Уоррен Битти болон Аннетт Бенинг – цугтаа 29 жил
Аннетт Бенинг болон Уоррен Битти нар гэрлээд 29 жил болжээ, тэд “Bugsy” киноны зураг авалтын үеэр 1990 онд танилцсан байдаг. Хосууд тэр үед нууц амрагуудын дүрийг бүтээж байсан юм, хэсэг хугацааны дараа хуримаа хийсэн. Хосууд 4 хүүхэдтэй: 2 охин, 2 хүү.
Жулианна Мур болон Барт Фрейндлих – цугтаа 24 жил
Тэдний хайр дурлалын түүх “The Myth of Fingerprints” киноны зураг авалтын талбай дээр 1996 онд эхэлсэн. Урьд өмнө нь бие биенээ таньдаг байсан хэдий ч тэр үед хайрын дөл асжээ. Эхлээд тэд гэрлэлтээ батлуулалгүй цугтаа амьдарч байгаад 2003 онд албан ёсоор батлуулсан байдаг.
Кейт Бланшетт болон Эндрю Аптон – цугтаа 23 жил
1997 оны 12 дугаар сард Кейт кино зохиолч, эвлүүлгийн найруулагч Эндрю Аптонтой гэрлэсэн юм. Хайр дурлалын түүх эхэлснээс нэг жилийн дараа хосууд гэрлэлтээ батлуулсан нь энэ. Тэд зураг авалтын талбай дээр танилцсан тэр цагаасаа хойш хэзээ ч бие биенээсээ холдоогүй ажээ.
Снуп Дог болон Шанте Бродус – цугтаа 23 жил
Алдартай репэр – үлгэр дурайлал болсон өрхийн тэргүүн, эцэг хүн. Гэргийтэйгээ сургуульд байхдаа танилцсан, 1997 онд гэрлэлтээ батлуулсан юм. Тэр үед Шанте хоёр дахь хүүхдээ тээж байжээ. 2004 онд гэр бүлийн харилцаанд гарсан үл ойлголцлыг давж гарч чадаагүй тул тэр үед гэрлэлтээ цуцлуулжээ. Гэхдээ тэд 2005 онд эргэж нийлсэн юм, тэр үед охин нь хүндээр өвджээ. Ингээд 4 жилийн дараа гэрлэлтээ албан ёсоор дахин батлуулсан түүхтэй.
Сильвестр Сталлоне болон Женнифер Флавин – 23 жил цугтаа
Жүжигчин гурван ч удаа гэрлэж байсан, харин сүүлчийн гэрлэлт нь бат бөх болжээ. Хосууд 1997 оноос хойш цугтаа амьдарч байгаа юм, тэдний хайрын түүх тийм ч амар эхлээгүй. Тэд гар гараасаа барилцан 23 жилийг ардаа орхижээ.
Чак Норрис болон Жина О’Келли – 22 жил хамтдаа
Чак Норрисын хувьд энэ бол хоёр дахь гэрлэлт. “Walker” киноны зураг авалтын үеэр нэгэн бүсгүйтэй танилцахад тэрээр өмнөх эхнэрээсээ салаад багагүй хугацаа өнгөрсөн байсан гэдэг. Хосууд 1998 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулжээ.
Майкл Дуглас болон Кэтрин Зета-Жонс – хамтдаа 20 жил
“The Mask of Zorro” киноны зураг авалтын үеэр хосууд танилцжээ. Кэтринийг харангуутаа л Майкл Дуглас түүний зүрх сэтгэлийг эзэмдэхээр шийдсэн гэж дурссан байдаг. 1999 оны 12 дугаар сард хосууд сүй тавьж байгаагаа зарласан юм. 2000 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулжээ.
Эма Адамсб болон Даррен Ле Галло – 19 жил цугтаа
1999 онд Эми Адамс Лос-Анжелес дэх сайн дурын театр-студид мэргэжлийн зураач Даррнен Ле Галлотой танилцжээ. Залуу хүмүүс болзож эхэлж, 14 жил цугтаа амьдарч, бүр 2015 онд л гэрлэлтээ албан ёсоор батлуулж эхнэр нөхөр болжээ.
Мэгги Жилленхол болон Питер Сарсгаард – цугтаа 18 жил
Хосууд нууцлагдмал амьдралтай, тэдний тухай тэр болгон мэдээлэл олоход хэцүү. Тэд Мэггийн ахаар дамжуулж 2002 онд танилцсан, 2009 онд гэрлэсэн. Хоёр охиноо өсгөн хүмүүжүүлж байгаа юм.
Амьдралын жаргал, зовлонг хамтдаа он удаан жил туулж байгаа алдартай хосуудыг та мэдэх үү?
Rosie Junior
2020/06/11 at 18:17
Gaihaltai. Bi hairtai hanitaigaa 23 jil bolloo doo. Amidral ch hurdan yumaa.
Амар Амгалан
2020/06/11 at 20:42
Ehnervvd ni bvgd zaluuhan bn shv
Мөнх-Эрдэнэ Батбаяр
2020/06/11 at 21:12
Azzaya Battsengel ❤️❤️❤️
Ganjiguur Ganjiguur
2020/06/11 at 21:20
1 ym tod ajiglagdlaa. Bugd tsembeger eruul jawhaatai haragdaj bna yalanguya erchuud ni. Emegteichuud mundag shuu. Ellis cooper hurtel chadlaaraa l tsembiij bna hehe. Ali dr har tamhichin bolood chadarchihaar hun shd life style ni.
Adiya Puujee
2020/06/11 at 22:49
Togtoh Togtoh
Б. Батжаргал
2020/06/12 at 12:13
emgtei chuud oorhclogdon gej bhgui ymaa
Tom Hardy
2020/06/12 at 18:52
Нээх зовлон туулаагүй байхөө.😛😛😛
Очирбат Дүүрэнбилэг
2020/06/12 at 21:18
ene chine l od manaid bol honinii nair boloo bizdee…