Зөвхөн гэр орноо авраад зогсохгүй мөнгө, цаг хугацааг хэмнэж, стресстэхээс сэргийлэх 15 лайфхак. Мэдээд авчихсан байхад огт илүүдэхгүй шүү!

1

Гэрээ цэвэрлэх үед бидэнд багахан хэмжээний төсөөлөл болон хичээл зүтгэл байхад олон зүйлийг хялбарчлах бүрэн боломжтой. Мөсний тусламжтай ваксны толбыг арилгаж, шүдний оогоор тавилга дээрх зураасуудаас салж болно. Хэрэв та эдгээр лайфхакуудыг мэдээд авчихвал, хэт их стресст авталгүйгээр (мөн мөнгө болон цагаа хэмнэнэ) гэрийнхээ жижиг сажиг асуудлуудыг илүү амар хялбар аргаар зохицуулж чадна.

Хэрэгтэй лайфхакууд маш чухал нөлөө үзүүлдгийг хүн бүхэн мэднэ. Тэр тусмаа гэр орны ажил хийхэд тийм ч их арга ухаан шаардахад хүргэдэггүй лайфхакууд маш үр дүнтэй байдаг.

1. Хүнсний сод болон цагаан цууны тусламжтайгаар 00 эсвэл угаалтуурын бөглөрлийг цэвэрлэж болно

 

2. Хүүхдүүд ханан дээр юм сараачих үед та эхлээд үс хатаагчаар үлээлгэж, дараа нь мөсөөр арчаарай

 

3. Угаалтуураа нярайн тосоор цэвэрлэж, цоо шинэ мэт болтол нь гялалзуулах боломжтой

twinklecleaningduo / Instagram

 

4. Онгойлгосон уутны амсрыг хэрэгцээгүй болсон хуванцар саваар таглаарай

© gokuflip100 / Reddit

 

5. Усанд бага зэрэг норгосон микрофибер алчуураар бохирдлыг төвөггүйхэн цэвэрлэж болно

kufu_zerowaste / Instagram

 

6. Угаалгын нунтаг эсвэл хувцас зөөлрүүлэгчийг 00-ын усны сав руу хийж, гоё үнэртэй болгоорой

tattedmamastacy / Instagram

 

7. Цэвэрлэсэн эд зүйлсийг хурдан хатаахын тулд шигшүүр болон шүүгч хэрэгслийг ашиглаарай

strucket / Instagram

 

8. Хивсэн дээгүүрээ резинэн шүүр гүйлгэж, тэгшхэн харагдуулахаас гадна бохирдлыг нь цэвэрлэж болно

behindthedoorat34_ / Instagram

 

 

9. Хүнсний сод, саван болон усны тусламжтайгаар хэт их бохирдолтой аяга тавгийг цэвэрлээрэй

© beechundmoan / Imgur

 

10. Зүсэм нимбэгийн тусламжтай цоргоны амсрыг зэврэхээс сэргийлж болно

ilseke.lesswaste / Instagram

 

11. Та цагаан цуу болон оливын тосоор цэвэрлэгээний шинэ шийдлийг бий болгох боломжтой

myssvegan / Instagram

 

12. Уян хатан тоос цэвэрлэгчээр эд хогшлуудын хүрэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэж болно

maisymays_cleaning / Instagram

 

13. Цагаан цуутай ванн дотор зэвэрсэн эд зүйлийг хийж дэвтээвэл, эргээд шинэ юм шиг болно

© Johnboyer / Imgur

 

14. Угаалтуурыг буцалсан ус болон угаалгын нунтганд 10 минутын турш дэвтээвэл, маш амархан цэвэрхэн болох боломжтой

jennyogg.healthyhaven.keynsham / Instagram

 

15. Хөргөгч дээрх тэмдэглэгээний тусламжтай жорын дагуу хоол хийхэд илүү амар хялбар байх болно

© CivilEngineerThrow / Reddit

Гэрийн эргэн тойрон дахь асуудлыг шийдэхэд ач тустай өөр ямар лайфхакуудыг та мэдэх вэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

11
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *