Хүмүүс эрүүл мэндэд сайн гэсэн нийтлэг ойлголттой байдаг ч, үнэн хэрэгтээ биед сөрөг нөлөөтэй 10 зүйл

0

Бидний сонсож, уншиж, үзэж, үнэн гэдэгт нь итгэж явсан олон баримтууд хожим зохиомол зүйл байж сэтгэл гонсойлгох нь бий. Тухайлбал, өдөрт авч байгаа илчлэгийн хэмжээг багасгаж, цавуулаггүй хүнс хэрэглэх тухай зөвлөмжүүд биед сайн гэхээсээ илүүтэй сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ. Энэ мэтчилэн буруу зөвлөмжүүд дунд зөв хооллож, эрүүл мэндээ хамгаалах нь одоо үед тун ч ярвигтай асуудал болжээ. Манай сайт уншигч танд олны дунд хүний эрүүл мэндэд сайн гэсэн нийтлэг ойлголттой байдаг ч үнэн хэрэгтээ хүний биед сөрөг нөлөөтэй 10 зүйлийг танилцуулж байна.

1. Нимбэгтэй ус

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нимбэгний хүчиллэг чанартай холбоотойгоор нимбэгтэй ус нь шүдний пааланг гэмтээж байдаг бөгөөд нимбэгтэй ус уусан тохиолдолд амаа усаар зайлж байхыг шүдний эмч нар зөвлөдөг ажээ. Мөн хүчиллэг нимбэгтэй уснаас үүдэлтэйгээр 60 сая америкчууд шар босох болон түүнтэй ижил төрлийн таагүй мэдрэмжийг мэдэрдэг гэсэн судалгаа бий.

 

2. Цай

© Unsplash.com, © Unsplash.com

Кофе шүдэнд толбо үүсгэж байдгийг бид бүгд мэддэг хэдий ч хар цай ч бас шүдэнд толбо суулгадаг. Учир нь цайнд кофеноос их хэмжээний танины хүчил агуулагддаг тул шүд өнгөө алдахад хүргэдэг байна. Иймээс цай эсвэл кофе уусны дараа цэвэр ус ууж хэвших нь шүд өнгө алдахаас сэргийлнэ.

 

3. Хатаасан жимс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Маш олон хүн шүд цоорлоос сэргийлэх үүднээс чихрийг хатаасан жимсээр орлуулж хэрэглэдэг. Гэвч энэ нь чихрийн адил шүдэнд сөрөг нөлөөтэй ажээ. Үйлдвэрлэгчид хатаасан жимсний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор шүдэнд толбо суулгах эрсдэлтэй хүнсний будаг хэрэглэдэг байна. Түүнчлэн хатаасан жимс нь шүлс ялгаруулалтыг багасгаснаар амны хөндийн эрүүл ахуй алдагддаг.

 

4. Зуун настын сироп

© Shutterstock.com, © Depositphotos.com

Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр чихрээс татгалзаж, байгалийн гаралтай амтлагч хэрэглэхийг эрхэмлэдэг. Гэвч тэдний ихээр сонгон хэрэглэдэг зуун настын сироп нь фруктозын агууламж өндөртэй тул элгийг гэмтээх, хөөлгөх зэрэг эрсдлийг дагуулдаг байна.

 

5. Илчлэг багатай хүнс хэрэглэх

© Shutterstock.com, © Depositphotos.com

Хоолны дэглэм барьж, жингээ хассан ч ахин жин нэмсэн хүмүүсийн хувьд гаргасан алдаа нь илчлэг багатай хүнс хэрэглэсэн явдал байдаг ажээ. Учир нь илчлэг багатай хүнс хэрэглэж хэвшсэнээр хүний биеийн бодисын солилцоо удааширч, эргэн хэвийн хооллолтын дэглэмд шилжих үед илүү их таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Иймээс аливаа хоолны дэглэм барих үедээ уургаар баялаг хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

6. Уургийн бэлдмэл хэрэглэх

© Unsplash.com, © Shutterstock.com

Уураг биеийн хүч, булчингийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг тул өдөр тутамдаа уургийн нэмэлт бэлдмэл хэрэглэх явдал бий. Гэвч хүнснээс бус нэмэлт бэлдмэлээс уураг авах нь эрүүл мэндэд, ялангуяа хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг бөгөөд урт хугацаанд ямар сөрөг нөлөө гардаг талаар нарийн судалгаа хийгдээгүй байгаа ажээ.

 

7. Ногоон шүүс

© Depositphotos.com, © Unsplash.com

Ногоон шүүс нь эрүүл мэндэд ач холбогдолтой гэдэг ч энэ нь хүнсний ногоо, жимснээс авах шим тэжээлийг хүний биед өгдөггүй ажээ. Ногоон шүүсэнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд эерэг нөлөөтэй, биеийн тогтвортой жинг барихад тустай эслэг маш бага хэмжээтэй байдаг байна.

 

8. Нүүрс ус багатай хүнс хэрэглэх

Нүүрс усны агууламж багатай хүнс хэрэглэх нь таныг жин хасахад тусалж болох ч урт хугацаанд зүрх судасны өвчинд өртөмтгий болгох эрсдэлтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

9. Наргил модны самрын тос

© Depositphotos.com, © Depositphotos.com

Наргил модны самрын тос нь хүний биед олон төрлийн ач тустай боловч холестерины хэмжээг нэмэгдүүлж, зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг ажээ.

 

10. Цавуулаггүй хүнс хэрэглэх

© Unsplash.com, © Depositphotos.com

Цавуулаггүй хүнс хэрэглэх нь гэдэс, ходоодны өвчтэй хүнд тустай боловч урт хугацаанд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг ажээ. Хэрэв та цавуулаггүй хүнс хэрэглэх шаардлагатай бол илчлэг болон уургийн агууламж өндөртэй жигнэсэн хүнс хэрэглээрэй. Түүнчлэн хүний биед шаардлагатай эрдэс бодис ихээр агуулсан цавуулаг бүхий хүнс түгээмэл байдаг тул цавуулаггүй хүнс хэрэглэхээс аль болох татгалзах нь зүйтэй.

Манай жагсаалтад таны үнэн гэж итгэж явсан ташаа ойлголт байсан уу? Олон нийтийн дунд түгээмэл тархсан эрүүл мэндийн өөр ямар буруу зөвлөмж байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

19
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *