Сонжоо: Та ямар улиралд дуртай вэ?

0

Бага байхад дуртай улирлын талаар хүмүүс их асуудаг байж билээ. Зарим нэг хүмүүс хариулах гэж зовдог нь улирал болгосноос сайхан мэдрэмж авдагтай холбоотой болов уу. Харин зарим нэг хүмүүс бодож санах зүйлгүй ямар улиралд дуртайгаа шууд хэлнэ. Таны хувьд ямар улирал вэ?

Та дараах сонжоог сонирхож үзнэ үү. Та өөрт таалагддаг улирлаа сонго, бид таныг шинжье. Зоригтой!

Та өвөлд дуртай бол их гэр бүлсэг хүн байна. Гэрийн ая тух, халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэнэ. Өглөөний амттай хоол, өдөр, оройн хоол ч ширээгээр дүүрэн, яагаад гэвэл та гэр бүлийнхэндээ болон өөртөө анхаарал тавьж чадаг. Гэртээ суугаад аяга цай ууж, ном унших дуртай. Өөрийнхөө орон зайд найз нөхдөө авчран хуучлан суух бас таны дуртай ажлуудын нэг.

 

Хэрвээ та хаварт дуртай бол амьдралын баяр баясгаланг мэдэрдэг нэгэн ажээ. Энэ л улиралд та бүтэн жилийнхээ эрч хүчийг олж авч чаддаг. Хавар ирэнгүүт та өөрийгөө сэргэж байгаагаа мэдэрдэг. Зөвхөн өөрөө шинэ эрч хүчээр сэлбэгдээд зогсохгүй бусдыг ч сэргээж чадна. Та хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, амьдралыг эрч хүчтэй, үр дүнтэй өнгөрөөхийг хүсдэг.

 

Хэрвээ та зунд дуртай бол та хөдөлмөрч хүн. Аливааг хийхдээ бүх хүч хөдөлмөрөө бүрэн зарцуулна. Танд сэтгэл хөдлөлтэй хүмүүс илүү таалагддаг. Та баясаж цэнгэхдээ ч бүрэн амарч, цэнгэж чадна, шөнийн клубээр дуу шуугиантай өнгөрөөхийг илүүд үзнэ. Заримдаа хэт салхи шиг байх гээд байдаг ч гэлээ хүмүүс таныг хайрлаж хүндэлж явдаг байна.

 

Хэрвээ та намрыг сонгосон бол та сэтгэгч бөгөөд мөрөөдөгч. Таныг меланхолик гэж байгаа хүмүүст бүү итгэ. Заримдаа та дуугаа хураан зөвхөн өөртэйгөө үлдэхийг хүсэх үе бий, гэхдээ энэ байдал удаан үргэлжилдэггүй. Та юм бодох, эрч хүчээ сэлбэхийн тулд ганцаар байхыг хүсдэг. Харин дараа нь бол эргэн тойрондоо аз жаргал бэлэглэж өгнө. Таньтай ярихад хүмүүст маш таатай сэтгэгдэл үлддэг ажээ.

 

Улирал болгон хүвь хүний шинж чанарыг илэрхийлж буйг бид харлаа.

Хэрвээ та улиралд болгонд дуртай бол олон талт хүн байна. Тантай хэн ч уйдахгүй нь лавтай.

17
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Sodnom

    Tuya Sodnom

    2017/07/03 at 16:28

    Zunii ulirlal saihan

  2. Чононгоо Чимэг

    Чононгоо Чимэг

    2017/07/04 at 00:56

    Та өвөлд дуртай бол их гэр бүлсэг хүн байна. Гэрийн ая тух, халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэнэ. Өглөөний амттай хоол, өдөр, оройн хоол ч ширээгээр дүүрэн, яагаад гэвэл та гэр бүлийнхэндээ болон өөртөө анхаарал тавьж чадаг. Гэртээ суугаад аяга цай ууж, ном унших дуртай. Өөрийнхөө орон зайд найз нөхдөө авчран хуучлан суух бас таны дуртай ажлуудын нэг.
    Гэнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *