Их хэмжээгээр жин хасахад туслах шүлтлэг 10 хоол хүнс. Таны биеийг хэзээ ч байгаагүйгээр гоолиг болгож тураана

0
0
9,592

Бидний эрүүл мэнд, бие галбир болон амьдралын нөхцөл байдал цусан дахь хүчил болон шүлтийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангахаас хамаардаг. Хэрэв тэнцвэрт байдалтай холбоотой зарим нэг зүйл буруугаар эргэвэл бие организмд асуудал үүснэ. Орчин үеийн хүмүүсийн баримталж буй хоолны дэглэм ихэнх нөхцөлд хүчил ихтэй байдаг ба энэ нь яагаад шүлтлэг хоол хүнс pH хэмжээг тэнцвэржүүлдэг болохын илрэл юм.

Бид өнөөдөр та бүхэндээ хэт таргалалт, эрүүл мэндийн бусад асуудлууд болон ааш занг таагүй болгохоос сэргийлэх үр нөлөөтэй шүлтлэг 10 хоол хүнсийг хүргэж байна. Мөн мэдээний төгсгөлд байгаа шүлтлэг хоолны дэглэм баримтлахын ач тусыг харуулсан бонус мэдээллийг бүү алгасаарай.

1. Авокадо

Энэ хүнсэн дээр суурилсан хоолны дэглэмийг судалж үзэхэд, холестерины түвшинг 8.2% бууруулдаг болох нь батлагджээ. Түүний хажуугаар авокадо гэдсэн дэх хүчлийг тогтворжуулж, хоол боловсруулах эрхтний жимс болон хүнсний ногооноос шим тэжээлийг өөртөө шингээж авахад тусалдаг байна.

Испанийн түүх судлаач Бернардиньо де Сахагун (Bernardinho de Sahagun)-ын бичсэн “The Universal History of the Things of New Spain (1576)” номондоо тэрээр эртний Ацтекууд авокадог хэрэглэдэг байсан талаар дурджээ. Тэд авокадоны үрийг тосон эм болгож түрхэж хэрэглэдэг байсан гэнэ.

© pixabay © depositphotos

 

2. Гадил

Гадил найрлагандаа 2 төрлийн эслэг агуулдаг: тэсвэртэй цардуул (түүхий гадилд агуулагддаг ба хоол боловсруулах эрхтний тогтолцоонд сайнаар нөлөөлдөг) болон пектин (гэдэсний хорт хавдраас сэргийлдэг). Бүрэн болсон гадилын найрлаганд витамин болон шүлт агуулагддаг ба эдгээр нь цусан дахь сахарыг түвшинг тогтворжуулж (гемоглобин ялгаруулдаг төмөр гэх элементэд талархах хэрэгтэй), цусны даралтыг бууруулна (калид баярлалаа гэж хэлье).

© pixabay © depositphotos

 

3. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа бүх төрлийн байцаанд агуулагддаг эрүүл шим тэжээлийг өөрийнхөө найрлаганд агуулдаг. Үүнд витамин C, А, B, PP болон холин зэргийг дурдаж болох ба эдгээр нь мэдрэлийн системийг хүчирхэг болгох, элгэнд холестерол хуримтлагдахаас сэргийлэх ач тустай. Цэцэгт байцаа найрлагандаа кальци (ясыг бэхжүүлдэг) болон магни (ааш занг тогтворжуулна) агуулдаг.

© pixabay © depositphotos

 

4. Тарвас

Хамгийн чухал үр нөлөө: найрлагандаа каротин (хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг), эслэг, фолийн болон аскорбины хүчил (дархлааны системийг дэмжиж, ясыг гэмтэхээс сэргийлдэг) агуулдаг. Мөн их хэмжээний витамин C байдаг учир тарвас нь арьсыг эрүүл болон үзэсгэлэнтэй болгодог байна.

© pixabay © depositphotos

 

5. Усан үзэм

Усан үзэм найрлагандаа эрүүл, организ бодисуудыг агуулдаг ба эдгээр нь хэд хэдэн төрлийн хорт хавдраар өвчлөхөөс сэргийлэх, холестерины түвшинг бууруулах ач тустай. 16 долоо хоног зарцуулсан судалгаанаас үзэхэд, өдөр бүр 20 гр усан үзэм идсэн 38 эрэгтэй хүний цусан дахь сахарын хэмжээ огт идээгүй хүмүүстэй харьцуулахад огцом буурчээ. Усан үзэм нь найрлагандаа кальци, магни, кали болон фосфор агуулдаг – эдгээр элементүүд нь эрүүл ястай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг.

© pixabay © depositphotos

 

6. Өргөст хэмх

Өргөст хэмх бол хүчил болон хортой бодисыг биеэс гадагшлуулахад маш их ач тустай хүнс юм. Мөн флавонойд чанарыг өөртөө агуулдаг тул чөлөөт радикалуудыг устгадаг. Чөлөөт радикалууд нь зүрх судас, уушги болон аутоиммун өвчин тусах гол хүчин зүйл болдог. Өргөст хэмх нь бага калори агуулдаг учир бүх төрлийн хоолны дэглэмд тохирно.

© pixabay © depositphotos

 

7. Куйноа

Куйноа нь найрлагандаа бусад үрээс илүү их уураг агуулдаг. Мөн та энэ хүнснээс их хэмжээний фосфор (загастай адил их хэмжээгээр агуулдаг), төмөр (бүхэл үрээс 2 дахин их хэмжээгээр агуулдаг), кальци, эслэг болон витамин B зэрэг бодисын солилцоог сайжруулдаг эрдэс бодисуудыг авах боломжтой.

© depositphotos © depositphotos

 

8. Навчит манжин

Навчит манжин бол ногоон навчит хүнсний ногоо юм. Найрлагандаа их хэмжээний витамин К (цусыг цэвэрлэх болон бүлэгнэлтийг сайжруулдаг), А болон Е амин дэмүүд, сод, магни, кальци болон төмөр зэргийг агуулдаг. Энэ витамины коктейл цусны эргэлтийг сайжруулах, шүд болон ясыг бэхжүүлэх, биед вирусын халдвар орохоос сэргийлнэ.

© depositphotos © depositphotos

 

9. Нимбэг

Нимбэг нь хорт хавдар цааш даамжрахаас сэргийлнэ, цус харвалт болохоос хамгаална, бие дэх хортой бодисыг гадагшлуулна, витамины дутагдлыг нөхнө, ходоод гэдэсний замын эмгэгийг эмчилнэ, бодисын солилцоог сайжруулна, атеросклероз болон цусны даралт өвчнийг намдаах гэх мэт маш олон ач тустай. Исгэлэн жимс хүний бие организмыг олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг дурдах хэрэгтэй байх.

© pixabay © depositphotos

 

10. Базиль

Базиль найрлагандаа их хэмжээний антиоксидант агуулдаг тул биеийг хоргүйжүүлж, стрессээс үүдэлтэй биед гарч болох эрсдэлийг бууруулахад нөлөөлнө. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна өвчин намдаах, халууныг бууруулах, дархлааг дэмжих болон шээс хөөх ач тустай.

© depositphotos © depositphotos

 

Бонус: Элле Макферсон (Elle Macpherson) болон түүний шүлтлэг хоолны дэглэм

Элле Макферсон pH түвшинг тэнцвэржүүлэхийн тулд улаан мах, бүхэл үр, сахар, хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэхээ больжээ. Хүчил ихтэй хоол хүнсний хэрэглээг багасгаж, оронд нь жимс болон хүнсний ногоо хэрэглэх болсноор түүний биеэс хортой бодис гадагшилж, шүлтийн хэмжээ нь тогтворжсон байна. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа болон элгийг амрааж, нөхөн сэргээжээ.

© depositphotos © instagram

Та дээрх жагсаалтад өөр ямар шүлтлэг хоол хүнсийг нэмье гэж бодож байна? Хариултаа үлдээгээрэй.     

8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.