Салахын аргагүй амттай үзэмтэй кекс хийж сурцгаая. Дэлгүүрээс кекс худалдаж авах ямар ч шаардлагагүй!

7

Гайхалтай амттай бас тансаг үнэртэй кекс! Салахын аргагүй амттай кекс хийх Итали жорыг та бүхнийхээ амралтанд зориулан хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Гурил – 600 гр
  • Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага
  • Халуун ус – 200 гр
  • Сахар – 100 гр
  • Өндөгний шар – 2 ширхэг
  • Чихэргүй тараг – 0.5 аяга
  • Ванилийн ханд – 1 цайны халбага
  • Нимбэгийн шүүс – 1 хоолны халбага
  • Үзэм – 100 гр
  • Хатаасан үхрийн нүд – 100 гр
  • Цөцгийн тос – 1 хоолны халбага
  • Мөсөх чихэр – 50 гр

Хийх заавар:

Хөрөнгийг халуун усанд шингэрүүлж дээр нь бага зэрэг сахар хийнэ. Дулаан газар тавьж 20 минут хөөлгөнө. Дээр нь өндөгний шар, тараг, зөөлрүүлсэн цөцгийн тос, ваниль, нимбэгийн шүүс, чимх давс хийж, сүүлд нь гурилаа нэмнэ. Зөөлөн зуурмаг болтол нь орцуудыг сайтар хутгана. Дулаан газар хэсэг хугацаанд тавьж амраана.

Үзмээ дээр нь жигд тарааж, бага зэрэг сахар хийгээд жигнэгч тавиур дээр тавина. Цельсийн 175 хэмд 45 минут болгоно. Ингээд таны амтат кекс бэлэн боллоо.

45
БахархмаарБахархмаар
24
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
23
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Narantsetseg Jugder

    Narantsetseg Jugder

    2019/04/28 at 13:56

    Saihan hatagdaj bna amt gej vanlii biz