Эрэгтэй хүн ханиад хүрсэн үедээ эмэгтэйчүүдээс илүү баашилдаг! Үнэхээр тийм янгууч юм уу аль эсвэл хөөрхийс…

2

Бид өвдөх үед зовиур болон ядаргаатай цаг хугацаанаас шалтгаалж, эм ууж, орноосоо салахаа байдаг, үр дүнд нь маш ихээр тавгүйтдэг. Гэсэн хэдий ч эрчүүд өвдөх үедээ, илүү их баашилдаг ба тэр тусмаа ханиад хүрсэн нөхцөлд, тэдний баашлах нь улам ихэсдэг байна.

Бид энэ талаар судалгаа хийж, өвдөх үедээ эрчүүд чухам яагаад балчир насны хүүхдүүд шиг аашилдаг болох талаар та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

“Эрэгтэй хүний ханиад”

Оксфорд болон Кэмбрижийн толь бичигт ханиадыг томуутай ижил төрлийн өвчин гэж бичсэн байдаг ба энэ тийм ч аюултай биш боловч, хэрэв эрэгтэй хүн уг өвчнийг тусах юм бол шинж тэмдэг нь илүү хүчтэй илэрдэг байна. Яагаад гэвэл бидний хийсэн судалгаагаар, энэ нь үнэн ба чухам юунаас болоод ингэж байгааг илүү дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон юм.

© Her / Warner Bros

 

Хулгана болон дархлааны систем

Хулганыг судалгаанд оролцуулсан, яагаад гэвэл эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийхэд хулганы бие организм тохиромжтой байдаг. Энэ судалгаагаар мэрэгч амьтны дархлааны систем дээр дүн шинжилгээ хийсэн ба тэдний ханиадны эсрэг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа болон хүйс, нас зэргийг нь судалжээ. Эрдэмтэд эмэгчин хулганад эстрадиол гэх даавар байдаг тул эрэгчин хулганатай харьцуулахад дархлааны систем нь илүү сайн байдаг болохыг баталсан байна.

© The Fault in Our Stars / 20th Century Fox

 

Эрэгтэй хүний дархлал устгадаг нөлөө

Дархлааны системийг ярих үед, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа бий. Энэ судалгаагаар эрчүүд амьсгалын замын өвчин тусах үедээ, илүү долоон дор асуудалтай нүүр тулгардаг гэдгийг олж илрүүлжээ. Үнэн гэвэл, эрчүүдийн тестостерон дааварт дархлал устгадаг нөлөө байдаг ба энэ нь ханиадны вакцины үйлчлэлд нөлөөлдөг буюу үр дүнд нь эрчүүд илүү их эмнэлгийн тусламж авах хандлагатай байдаг байна.

© Big / 20th Century Fox

 

Тэгэхээр эрчүүд ханиад хүрэх үедээ үнэхээр баашилдаг уу?

Дархлааны систем дэх чухал үүрэгтэй дааврууд бол энэ судалгааны хамгийн ихээр анхаарал хандуулсан зүйл байв. Эмэгтэй хүмүүст эстрадиол даавар дархлаа хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг ба тийм учраас тэд ханиад томуугаар бага өвчилдөг байна.

Үүний зэрэгцээ, эрчүүдийн тестостерон даавар дархлаа устгагчийн үүрэг гүйцэтгэдэг ба ингэснээр тэд өөр байдлаар буюу эмэгтэй хүмүүстэй харьцуулахад ханиад, томуугаар өвчлөх эрсдэл илүү өндөр байдаг гэж ойлгож болох юм.

Эдгээр шалтгаануудаас үзэхэд, дээрх зүйл үнэж болж таарч байна. Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад, ханиад тусах үедээ илүү их зовдог. Магадгүй эрчүүдэд хэтэрхий их зовиур илэрдэгтэй холбоотой байж мэднэ.

© Sex Education / Netflix

Ханиад туссан үедээ баашилдаг эрчүүдийн талаар та юу гэж бодож байна? Тэдэнд үнэхээр их зовиур илэрдэг болов уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй!

6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баашилдаг биш эрхлэх гэдэг нь. Ханиад тусахаараа энэ зан гарч ирдэг нь их сонин. Эр хүн өөр өвчин тусахаараа айдаг. Ханиад тусахаараа эрхлдэг Эр хүн ханиад хоёрын сонин холвоосны нэг тайлагдаагүй учиг нь.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *