Үндэсний хувцсаараа улаан хивсний ёслолыг чимсэн 11 алдартай бүсгүй

0

Алдартай жүжигчид, дуучид болон загвар өмсөгчид улаан хивсний ёслолд оролцохдоо ихэнх тохиолдолд дизайнерын даашинз сонгодог. Гэхдээ тэс өөр загварын хувцас олны харцыг булаах нь их – этгээд хачин хээ хуартай эсвэл алс холын улс орны загварын түүхийг өгүүлэх үндэсний гоёл.

Энэхүү нийтлэлээ бэлдэж байхад сэтгэлд үнэхээр тааламжтай мэдрэмж төрж байлаа. Үндэсний шинж төрхийг агуулсан гоёл – яг л улаан хивсний ёслолд зориулагдсан мэт.

Приянка Чопра, Энэтхэг

© SUJIT JAISWAL / AFP / East News, © Marechal Aurore / ABACA / Abaca / East News

Энэтхэгийн алдартай бүсгүй албан ёсны арга хэмжээнд үндэсний хувцсаараа гоёх дуртай. Сари эсвэл хатгамал хээтэй гоёлын даашинз өмсөн кино наадам, томоохон хүлээн авалтад ирсэн тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.

© priyankachopra / Instagram

Приянкагийн амьдралын хамгийн дурсгалтай мөч – мөн л адил гоёлоор гоёжээ. Хуримынхаа ёслолд энэтхэгийн дизайнер Sabyasachi-гийн тансаг гоёлыг өмссөн юм. Уламжлалт лехенг-чолийг (богино топ, нөмрөгтэй банзал) 110 оёдолчин 3720 цаг зарцуулж байж урлагийн бүтээл болгон оёжээ (дээрх гэрэл зураг дээрээс харж болно).

 

Сальма Хайек, Мексик

© Isabelle Vautier / KCS / East News, © AFP / East News

Сальма Хайек Мексикт төрсөн, тиймээс зарим нэг үед түүний гоёлоос тус улсын шинж төрхийг харж болно. Жишээ нь, хурц тод өнгөтэй даашинз, олон давхар хормойтой банзлууд болно.

 

Фань Бинбин, Хятад

© 0000292 / Reporter / East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Хятадын жүжигчин бүсгүйг бид “Iron Man 3” болон “X-Men: Days of Future Past” зэрэг кинонуудаас харж болно. Улаан хивсний ёслолоор түүний өмсөж ирсэн гоёлуудад үндэсний хэв шинж харагддаг: эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг бэлгэдэх цээнэ цэцэг, мөн ариун нандин болон төгс төгөлдрийг бэлгэдэх бадамлянхуа.

 

Тиффани Хэддиш, Эритрей

© Adriana M. Barraza / WENN.com / agefotostock / East News, © NPA / The Grosby Group / Grosby Group / East News

“Girls Trip” инээдмийн киноны дүрээрээ алдаршсан жүжигчин бүсгүй 2018 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр эритрэйн гүнжийн гоёлтой ирсэн юм. Энэ нутгаас гаралтай аавынхаа хүндэтгэлд зориулж ийм гоёлтой ирснээ тэрээр тайлбарлаж байсан удаатай. Эцэг нь охиндоо: “Хэзээ нэгэн цагт чи “Оскар”-т очиж таарна. Тэр өдөр ард иргэддээ хүндэтгэл үзүүлээрэй” гэж хэлж байжээ. Энэ нь Хэддиш аавынхаа үгэнд орсон цорын ганц тохиолдол ч биш юм. Тэр жил нь “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд Эритрейн далбааг санагдуулам даашинзтай иржээ.

 

Лупита Нионго, Кени

© Frederick Taylor / Broadimage / East News, © CAN / Capital Pictures / East News

“Us” болон “Black Panther” зэрэг кинонуудаараа алдаршсан жүжигчин бүсгүй кени гаралтай. Тэрээр улаан хивсний ёслолоор алхахдаа хурц өнгийн хээ хуартай гоёл болон толгойн алчуураар гоёдог ажээ.

Кени улсаар аялж байхдаа уугуул ард иргэдийн соёлыг мөн хүндэтгэж явдгаа ч илэрхийлж нутгийн бүсгүйчүүдтэй үндэсний бүжиг бүжиглэж наадсан юм.

 

Мадалина Генеа, Румын

© AFP / East News, © AP / East News

Мадалина Генеа – Румынд төрсөн жүжигчин, загвар өмсөгч. Гэхдээ Италид ажлын гараагаа эхлүүлж алдартай болсон бүсгүй. Каннын кино их наадмын зураг авалтад зориулж румын үндэсний цамцтай хүрэлцэн ирж байжээ. Энэ л дүр төрхөөрөө өөрийгөө илэрхийлж мартагдашгүй загварыг үлдээж чадсан. Яг ийм загварын цамцыг тариачид төдийгүй баячууд нь ч өмсдөг байсан түүхтэй.

 

Набила Килани, Марокко

© Marechal Aurore / ABACA / Abaca / East News, © Serge Arnal / Starface / STARFACE PHOTO / East News

Мароккогийн сэтгүүлч, телевизийн хөтлөгч 2019 онд Марракешад болсон Олон улсын кино их наадмын хэд хэдэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Эдгээр арга хэмжээнд ирэхдээ уламжлалт кафтаны орчин үеийн загвараар гоёжээ – алт, мөнгөн утсаар чимж урласан урт даашинз түүнд гайхалтай зохиж байлаа.

 

Ая Уэто, Япон

© Kiyoshi Ota / Getty Images Entertainment / Getty Images, © Dee Cercone / Everett Collection / East News

Ая Уэто – японы поп дуучин, жүжигчин бөгөөд телевизийн хөтлөгч. Зарим нэг албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ кимоно өмсдөг. Жишээ нь, 2008 онд Токиод зохион байгуулагдсан Олон улсын кино их наадмын нээлтийн арга хэмжээнд, мөн 2014 онд Лос-Анжелес хотод зохион байгуулагдсан “Maleficent” киноны нээлтэд кимоно өмсөн иржээ.

 

Айшвария Рай, Энэтхэг

© Briquet-Hahn-Marechal / ABACA / East News, © East News

Энэтхэгийн загвар өмсөгч, жүжигчин үндэсний хувцсаа чин сэтгэлээсээ хүндлэн дээдэлдэг. Түүний хувцасны шүүгээнд маш олон төрлийн сари, лехенга-чоли байх бөгөөд улаан хивсний ёслолоор эдгээр гоёлуудыг өмсдөг.

© aishwaryaraibachchan_arb / Instagram

Мөн өдөр тутмын амьдралдаа ч тэр, жишээ нь гэр бүлтэйгээ цагийг цуг өнгөрөөж байхдаа Айшвария Рай мөн л үндэсний хувцсаа өмссөн байгаатай олон таарна.

 

Росси де Пальма, Испани

© AlterPhotos / ABACA / Abaca / East News, © MEGA / Mega Agency / East News

Педро Альмодовараар өндрөөр үнэлүүлсэн Росси де Пальма нарлаг Испанид төрсөн юм. Дээдсийн хүлээн авалт зэрэг томоохон арга хэмжээнд хүрэлцэн очихдоо өөрийн төрөлх нутгийн хэв маягийг харуулахыг ихэд хичээдэг нэгэн. Жишээ нь, фламенко хэв маягийн даашинз, толгой дээрээ хатгасан цэцгэн чимэг, тэгээд мэдээж дэвүүр. Эдгээр гоёлууд нь испани соёлд эмэгтэйчүүдийн гоёлын салшгүй хэсэг бөгөөд хайртай залуудаа “нууц илгээмж” илгээх хэрэгсэл ч гэж үздэг.

 

Анна Щербинина, Орос

© Victor Boyko / WireImage / Getty Images, © Marc Piasecki / WireImage / Getty Images

Анна Щербинина – орос болон францын жүжигчин. Екатеринбургэд төрсөн тэрээр одоо Парист ажиллаж, амьдарч байгаа. Тэр орос үндэс угсаагаа мартаагүй. Улаан хивсний ёслол зэрэг томоохон арга хэмжээнүүд дээр очихдоо үндэсний хэв шинжийг агуулсан гоёлтой ирдэг ажээ.

Алдартай бүсгүйчүүдийн хэнийх нь гоёл улаан хивсний ёслолд илүү зохимжтой санагдав?

12
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Гаамаа Дэчин

    Гаамаа Дэчин

    2022/01/11 at 19:27

    Үндэсний хувцаснууд бүгд гоё бна

  2. Dariima Sandiv

    Dariima Sandiv

    2022/01/11 at 20:09

    Ок

  3. Narantuya Ld

    Narantuya Ld

    2022/01/11 at 20:33

    Монгол байхгүй юм уу

  4. Narantuya Ld

    Narantuya Ld

    2022/01/11 at 20:33

    Манай үндэсний хувцас гоё ш дээ

  5. Enkh Maa

    Enkh Maa

    2022/01/12 at 04:08

    Morocco. 😜

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *