Гэрийнхээ сөрөг энергийг арилгамаар байна уу? Өрөөндөө давстай, уксустай ус тавиарай!

0

Айлд зочилж очоод л энэ тэнд устай стакан тавьсан байхыг харлаа … Яасан ч замбараагүй юм бэ дээ гэж бодогдоод өнгөрсөн юм. Харин маш учир утгатай болохыг нь саяхан л мэдсэн бөгөөд зүгээр ч нэг ус биш уксус, давстай ус байжээ.

Гэрийнхээ энергийг цэвэрлэх гэсэн зорилготой. Амархан ядрах, гунихрах, эргэн тойрондоо бухимдах зэрэг нь таны гэрт сөрөг энерги хуримтлагдсаныг илэрхийлж болох юм. Гэрт тань зочлохоор ирж байгаа хүн болгон танд сайн сайхныг хүсэхгүй нь ойлгомжтой. Бид энэ тухай өгүүлэхээр шийдлээ.

Давс сөрөг энергийн эсрэг

Орц:

  • 1 стакан ус
  • 1 х.х уксус
  • 1 ц.х давс

Бэлдэх болон хэрэглэх арга:

1. Бүх орцуудыг стаканд хийж хутгана. Давсыг уусгалгүй орхино.

2. Илүү их цаг өнгөрөөдөг газраа стакантай усаа байрлуулна. Жишээ нь, унтлагын өрөө, зочны өрөө… Тавих газар болгондоо шинэ ус бэлтгэж тавиарай.

3. 24 цагийн дараа давс хөвж гарч ирсэн эсэхийг шалгана. Хөвсөн бол стаканаа угааж дахин шинэ ус хийж тавина.

4. Давсыг хөвж гарч ирэхгүй болтол энэ аргыг хэрэглэсээр байна. Хөвж гарч ирэхгүй болсон цагт гэрээ сөрөг энергиэс цэвэрлэж чадлаа гэж үзнэ.

Энэ аргад шинжлэх ухааны тайлбар бий. Давс нь эсрэг ионоор агаарыг цэнэглэж, эерэг чичирхийлэл бий болгодог. Энэ нь гэрийг энергийн түвшинд цэвэрлэх бүрэн боломжтойг тайлбарлах ажээ.

Бусад зөвлөгөө

Гэрийг сөрөг энергиэс ариутгах бас нэгэн арга бол үнэр юм. Үүнээс гадна амьд энерги байх ёстой – ургамал, амьтан.

Та сөрөг энерги байдаг эсэхэд итгэдэг тухайгаа сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцана уу. Мөн найз нөхөдтэйгөө сонирхолтой мэдээллээ хуваалцаарай.

31
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Densmaa Agbaan

    Densmaa Agbaan

    2017/07/29 at 15:02

    Ингх хэрэггуй ээ!!! Зугээр л ганга уугиулчих

  2. Tseesoo Baria

    Tseesoo Baria

    2017/07/29 at 16:45

    24 цаг болоход яах ч үгүй байсан тэгэхээр цааш нь үргэлжлүүлээд удаан тавих байсан юм уу

  3. Oyunchimeg Misheg

    Oyunchimeg Misheg

    2017/07/29 at 23:07

    Za bas yan yanziin yum bichihiim teriig huuhed ni avaad uuchival yana muu inergi arilgah gesen bish bur muu zuil bolvl yana

  4. Будсүрэн Э.

    Будсүрэн Э.

    2017/07/30 at 09:47

    Ss

  5. Injir Tsoodol

    Injir Tsoodol

    2017/08/01 at 21:39

    Үнэн шүү. Монголын олон зууны турш нотлогдсон арга

  6. Oyun Ch

    Oyun Ch

    2017/08/02 at 00:40

    Kkk. Uksus ni ch yub dee.

  7. Oyun Ch

    Oyun Ch

    2017/08/02 at 00:41

    Arts ni deer bhaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *