Уушгины үйл ажиллагааг дэмжиж өөрөөр нь цэвэрлэх арга

0

Бусад эрхтнүүдээс илүүтэй уушги гадны хорт нөлөөнд маш ихээр автдаг байна. Бидний амьсгалж буй агаарын бохирдол ямар байгаа билээ, тэр хэмжээгээр уушги мөн бохирдоно.

Уушгины үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

1. Тамхинаас гарах

Үүнд шинэ соргог зүйл огт байхгүй, уушгиа хамгаалахын тулд тамхинаас татгалз. Гэр бүлд хэн нэг нь тамхи татдаг бол хол байхыг хичээ эсвэл гарахыг шаард.

2. Зөв хооллолт

Эрүүлээр хооллож эхлээрэй. Үнэхээр үр дүнтэй. Хоолны цэсэндээ нэрс, брокколи, загас, усан үзэм, ногоон цай, бууцай, амтат төмс нэмээрэй.

3. Багахан идэвхтэй хөдөлгөөн

Уушгийг бүрэн хэмжээгээр ажиллуулахын тулд өдөрт хагас цаг амьсгалын ачааллыг нэмнэ. Долоо хоногтоо 3-4 удаа спортоор хичээллэх, эсвэл 3 удаа 20 минутаар биеийн хүчний дасгал хийх. Ялангуяа амьсгалын дасгал сонгоорой.

4. Эргэн тойрноо сайтар ажиглана

Тасалгааны агаарыг байнга сольж бай. Та ямар ажил хийдэг болон хортой нөхцөлд ажилладаг эсэхийг анхаарна. Хэрвээ та зураач бол цонхоо нээлттэй байлгахыг зөвлөж байна.

5. Зөв амьсгал сураарай

Ихэнх хүмүүс хэрхэн амьсгалахаа мэддэггүй. Одоо яаж амьсгалж байгаагаа анзаарна уу. Шийдэл: гүнзгий амьсгална. Тогтмол гүнзгий амьсгал авах дасгал хийснээр та удахгүй зөв амьсгалж сурна. Ингэснээр таны уушги тэлэхээс гадна стресс багасч, эрч хүчээр сэлбэгдэх болно.

21
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Heegiinee Heegiinee

    Heegiinee Heegiinee

    2017/07/29 at 19:38

    Т. Жавхлант

  2. М. Золжаргал

    М. Золжаргал

    2017/07/29 at 23:12

    Цол Мон

  3. Saraa Saran

    Saraa Saran

    2017/07/30 at 17:07

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *