Угжаар хооллож өссөн хүүхэд xөхөөр хооллож өссөн хүүхдээс ялгаагүй оюуны чадамжтай болж өсдөг нь судалгаагаар батлагджээ

0

Хувийн болон бусад шалтгаануудын улмаас эх хүн бүр хүүхдээ хөxөөр хооллох боломжтой байдаггүй. Иймээс ч хүүхдээ хөxөөр хооллож, шаардлагатай амин дэмээр бүрэн хангаж чадаагүйдээ сэтгэл эмзэглэж явдаг эхчүүд олон бий. Харин саяхан ийнхүү эмзэглэх шаардлагагүй гэдгийг батлах нэгэн судалгаа хийгджээ. Уг судалгаагаар хөxөөр хооллож өслөө гээд угжаар хооллож өссөн хүүхдээс эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд давуу байна гэдэг нь ташаа ойлголт гэдгийг нотолжээ.

Хөxөөр хооллож өссөн хүүхэд бага насандаа л өндөр оюуны чадамжтай байдаг

© missmayim / Instagram

Судалгаагаар 3 буюу түүнээс дээш сараар хөxөөр хооллож байсан хүүхдийн сэтгэх чадвар угжаар хооллож өссөн хүүхдээс нас тус бүрт 6.5 оноогоор өндөр байдаг нь ажиглагджээ. Ийнхүү харьцангуй удаан хөxөөр хооллосон хүүхдүүдийн сэтгэх чадварын оноо бусдаасаа 7.9 оноогоор илүү байжээ.

 

Гэвч томрох тусам хөxөөр хооллож өссөн хүүхдийн танин мэдэхүйн давуу байдал арилдаг

© staceysolomon / Instagram, © staceysolomon / Instagram

Уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг 16 нас хүрэх үед нь дахин судалгаанд хамруулж, аман болон аман бус байдлаар нийт 14 тест авчээ.

© kimkardashian / Instagram

Уг судалгааны үр дүнд хөxөөр хооллож өссөн хүүхдүүдийн бага насанд илэрч байсан танин мэдэхүйн давуу талууд үгүй болсон нь ажиглагджээ. Харин хөxөөр хооллож өссөн хүүхдүүд аман судалгаан дээр угжаар хооллож өссөн хүүхдүүдээс үл ялиг илүү буюу 2.5 оноогоор илүү оноо авсан байв.

 

Орчны xүчин зүйлс хүүхдийн оюун ухаанд том нөлөө үзүүлдэг

© amyschumer / Instagram

Судалгаагаар биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй, орлого өндөртэй гэр бүлд өсч буй, боловсролын түвшин өндөр эцэг эхтэй хүүхдүүд илүү өндөр оюуны чадамжтай байгаа нь ажиглагдсан байдаг. Энэ нь хүүхдийн өсч торниж буй орчин хүүхдийн оюун ухаанд нөлөө үзүүлж байдгийн тод илрэл билээ.

 

Хүүхдээ хөxөөр хооллохгүй байх шийдвэр гаргасан эхчүүд хүүхдийнхээ өмнө буруутай мэт бодол тээх учиргүй

© sleepinthegardn / Instagram, © LIFE IN VIEW/Science Photo Library/East News

Нэгэн ээж хүүхдээ хөxөөр хооллох үедээ төдийлөн таатай мэдрэмж авдаггүй, бусад ээжүүдийн ярьдаг шиг хүүхэдтэйгээ онцгой байдлаар холбоо үүсгэж байгаа мэт санагддаггүй хэмээжээ. Түүний хувьд хүүхэд хөxүүлнэ гэдэг ядаргаатай, уур хүрмээр, тун тухгүй мэдрэмж төрүүлэм зүйл байсан аж.

© millajovovich / Instagram, © LECA / BSIP/BSIP/East News

Энэ тухайгаа тэрээр нэгэн удаа хүүхдийн эмчид хэлэх үед эмч түүнд, “Хэрэв таалагдахгүй, таагүй мэдрэмж төрүүлээд байгаа бол хөxүүлэхгүй байж болно. Хүүхдийн найруулдаг сүүгээр хооллож өссөн хүүхэд, эхийнхээ хөxөөр хооллож өссөн хүүхэд хоёрын хооронд ямар ч ялгаа байдаггүй. Харин эрүүл аз жаргалтай ээжтэй байх нь л хүүхдэд чухал” хэмээн зөвлөсөн гэжээ.

Үүний дараа тэр хүүхдээ хөxөөр хооллохоо зогсоосон бөгөөд энэ тухайд тэрбээр, “Би сэтгэл хангалуун байх болсноос гадна охин маань ч өсөлт нь хэвийн хэвээр байгаа. Эмч маань ч охиныг маань гайхалтай эрүүл саруул торниж байна гэсэн. Хүүхдэдээ чадах бүхнээ зориул. Сайн ээж байхын төлөө бүхнийг хий” хэмээжээ.

Та хөxөөр хооллож хүүхдээ өсгөхийг хүсдэг үү? Хэрэв тийм бол хөxөөр хооллох нь хүүхдийг илүү ухаалаг болгоно гэдэг та итгэдэг үү?

3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *