Сумочид хэрхэн хооллодог вэ? Тэд өдөрт хоёр удаа “тянко-набэ” хэмээх сумочдод зориулсан хоол иддэг ба өдөрт 20,000 калори авдаг гэнэ

0

Бид сумо үзэх дуртай ард түмэн. Сумо бөхийн тамирчид биеийн аварга том үзүүлэлттэй байхын тулд юу ууж, иддэг юм бол? Сумочид их хоол иддэг гэдэг яриа бий, гэхдээ үнэндээ тийм биш юм. Хамгийн гол нь тэд калори ихтэй тослог хоол идээд унтаад өгдөгт л хамаг нууц оршино.

maximonline.ru

Сумочид өдөрт хоёр удаа тянко-набэ иддэг. Тянко-набэ гэдгийг япон хэлнээс орчуулбал сумочдод зориулж тогоонд нь хийсэн хоол юм (“набэ” – тогоо, “тянко” – сумочдод зориулсан хоол). Гэхдээ ихэнх тохиолдолд тянко-набэг зүгээр л “тянка” гэдэг юм.

medaboutme.ru

Сумочид өдөрт 20,000 калори авах ёстой, үүнийгээ хоёр удаагийн хооллолтоор 10,000-аар хувааж авна. Ихэнхдээ өөхтэй мах, шөл, ногоо, дүпү, загас, мөөг байх ажээ.

googleusercontent.com

Тянка нь нэгэн зэрэг шөл болон рагуг санагдуулам.

pinimg.com

Сумочид зүгээр тарган биш үнэхээр бяр чадалтай хүмүүс. Тэмцээнээс өмнө булчингийн масс нэмж дараа нь өөхөн гадаргуу суулгадаг.

disgustingmen.com

Сумочид хоолныхоо араас ихэнхдээ шар aйраг уудаг уламжлалтай – калори ихтэй бас жингээ хадгалахад тустай.

pinimg.com

Бөхчүүдийн дунд сонирхолтой уламжлал ч бий – тэмцээний өмнө малын гаралтай махнаас татгалзаж тахианы мах иддэг. Сумочин хүн дөрөв биш харин шувуу шиг л хоёр хөл дээрээ бат зогсох ёстой юм.

com.ua

Хоолоо идэж дуусангуутаа л шууд унтахаар хэвтэнэ – бие махбод хүлээж авсан калорио өөх болгон боловсруулах хэрэгтэй. Тэд өглөөний 4-5 цагт босож өлөн дээрээ хэдэн цагийн бэлтгэл хийж дуусгасны дараа л өглөөний хоолоо иддэг.

pinimg.com
forfeed.ru

Тянка – японы алдартай хоол. Гэхдээ жирийн ард иргэд бага хэмжээгээр иднэ. Хоолонд ногоо голдуу, мах (гурван төрлөөс сонгоно), мөөг заавал байх ёстой.

pinimg.com
pinimg.com
cloudfront.net

Сумочдын хоолыг эрүүл гэж хэлж болохооргүй. Өндөр калоритой хоол нь нүүрс ус болон өөх тосны агууламж ихтэй. Сумочид энэ хоолыг их хэмжээгээр идэж булчин, өөхний массаа нэмэхийг хичээдэг. Эцэс сүүлд нь өөхлөлтөөр шаналах нь ойлгомжтой.

yandex.net

Харамсалтай нь сумочдын дундаж наслалт 60-65 (япон эрчүүдийн дундаж наснаас 10 жилээр богино). Энэ нь сумочдын амьдралын хэв маягтай нь холбоотой. Буруу хооллолт нь чихрийн шижин, элэг, зүрхний өвчлөл мөн архаг цуcны даралттай болгодог ажээ.

pinimg.com
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *