40 гарсан ч гэлээ өөрийгөө хойш тавилгүй хувийн амьдралаа зохиож чадсан 12 алдартай эмэгтэй

0

Олон алдартай эмэгтэйчүүд амьдралынхаа туршид хэд хэдэн эртэй харилцаа үүсгэсэн байх бөгөөд 40 гарсан хойноо л жинхэнэ аз жаргалтайгаа учирсан байдаг. Уг нь бол энэ наснаас хойш эмэгтэй хүн нөхөрт гарах магадлал 40 хувьтай л гэж үздэг. 40 гарсан эмэгтэй хүн эрчүүдийг өөр нүдээр харна, тухайн харилцаанаас юу хүсээд байгаагаа сайн ойлгож ухаарсан бөгөөд эрчүүдийг элдэв чимэггүйгээр бодитоор дүгнэж эхэлдэг ажээ.

Залуу насыг ардаа орхисны дараа энэ насныхаа хайрттай учирсан алдартай эмэгтэйчүүдийг бид судалж үзсэн юм.

Хайди Клум

© VALERIE MACON / AFP / East News

Хайди Клум Германд Next Top Model шоу хөтөлж байхдаа Tokio Hotel хамтлагийн гитарчин Том Каулицтэй танилцжээ. Хайди, Том хоёр телевизийн нэгэн нэвтрүүлгийн үеэр бие биенээ үнссэнээс хойш тэдний дунд харилцаа үүссэнийг шүтэн бишрэгчид нь ам уралдан таамаглах болсон. 2018 оны Зул сарын баярын өмнөхөн Том Хайдид гэрлэх санал тавьж, дараа жилийн 2 дугаар сард нь тэд гэр бүлээ нууцаар батлуулжээ. Загвар өмсөгч энэ үед 45 настай байсан юм.

Хайди Клум энэ насныхаа аз жаргалыг олсондоо маш их баярлаж байгаа бөгөөд хайртай залуу нь өөр шиг нь романтик хүн байдагт ихэд сэтгэл хангалуун явна. “Юу хүссэнээ хийхэд минь тусалж дэмждэг ийм сайхан эр дэргэд минь байна. Би урьд нь энэ аз жаргалыг мэдэрч байсангүй” гэж загвар өмсөгч хэлжээ.

 

София Вергара

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

София Вергара, Жо Манганьелло хоёр 2014 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан Цагаан ордны сэтгүүлчдийн нийгэмлэгийн оройн зоогийн үеэр танилцжээ. Жүжигчин бүсгүй тэр үед өөр залуутай сүй тавьсан байсан юм. Гэхдээ 6 дугаар сар гэхэд нөхөрт гараагүй л байсан ба царайлаг Жотой болзож эхэлжээ. 6 сарын дараа гэхэд буюу Зул сарын баярын өмнөхөн Жо түүнд гэрлэх санал тавьсан юм. Вергара, Мангальелло нар 2015 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулж албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. Энэ үед Вергара 43 настай байв.

 

Робин Райт

© Jean Catuffe / Getty Images

Жүжигчин Робин Райт 52 настайдаа 2018 онд нууцаар нөхөрт гарсан юм. Түүний нөхөр 31 настай Клемент Жиро – Ив Сен Лоран загварын ордны гүйцэтгэх захирал. Жүжигчний охин өөрийнхөө сошиал сүлжээнд  байрлуулсан бичлэгээс энэ явдал ил болжээ.

 

Сэм Тейлор-Жонсон

© O’Connor / AFF-USA.com / MEGA / Mega Agency / East News

Жүжигчин, найруулагч Сэм Тейлор-Вуд 45 настайдаа залуу жүжигчин Аарон Жонсонтой гэр бүл болжээ. Одоо Аарон болон Сэм нар давхар овогтой – Тейлор-Жонсон. Нөхөр нь Сэмээс 23 насаар дүү. Тэглээ гээд гэр бүлийн аз жаргалд огт нөлөөлдөггүй. Сэм нөхөртөө хоёр охин бэлэглэжээ.

 

Барбара Стрейзанд

© Kevin Mazur / VF19 / WireImage

Барбара Стрейзанд болон Жеймс Бролин нар анх удаа сохор болзоогоор танилцсан гэдэг. Мэдээж тэд урьд нь бие биенийхээ тухай сонсож байсан ч нүүр нүрээ харалцан хэзээ ч уулзаж явсангүй. Барбара уг нь сахалтай том эр харна гэж бодож байтал мөлийтэл нь самнасан үстэй, ширхэг ч сахалгүй эртэй танилцжээ. Төсөөллөөс нь өөр байсан болохоор эхлээд тоолгүй хажуугаар нь яваад өгч, дараа нь эргэж ирээд: “Чиний үсийг хэн ийм хачин болгосон юм?” гэж асуусан гэдэг. Яг энэ үед л Барбарад дурласан тухайгаа хэзээ хойно нь Бролин дурсан ярьсан байдаг. Дуучныг 56 настай байхад хосууд 1998 онд хуримаа хийжээ.

 

Жоан Коллинз

© Jeffrey Mayer / Broadimage / Broad Image / East News

Жоан Коллинз холливудын продюсер Перси Гибсонтой 68 настайдаа гэрлэсэн юм. Нөхөр нь түүнээс 31 насаар дүү. Хосууд 2000 онд танилцсан, энэ үед жүжигчин Гибсоны удирдлага доор театрчилсан тоглолтонд бэлдэж байжээ. Тэд 2 жилийн дараа гэр бүлээ батлуулсан ба тэр цагаас хойш 20 жил аз жаргалтай амьдарцгааж байна.

 

Ванесса Уильямс

© Bruce Glikas / FilmMagic

Америкийн мисс болж байсан бүсгүй 1984 онд Египетээр аялж байхдаа бизнес эрхлэгч Жим Скриптэй танилцжээ. Жимийн өмссөн футболкны Буффало (Ванессагийн ээжийн төрсөн хотын нэр) гэдэг бичиг Ванессагийн анхаарлыг татсан гэдэг. Тэд нэг хотын угшилтай болохоор элдвийг ярилцаад цугтаа өдрийн хоол идэхээр шийдэцгээжээ. Тэр цагаас хойш хосууд салаагүй юм. 2015 онд хурим хийхэд Ванесса Уильямс 52 настай байжээ.

 

Тина Тернер

© Bruce Glikas / FilmMagic

1986 онд Тина Тернер германы хөгжмийн удирдаач Эрвин Бахтай Дюссельдорф онгоцны буудал дээр танилцжээ. Бах дуучин эмэгтэйг EMI (европын лейбл)-ийн даалгавраар онгоцны буудлаас тосохоор ирсэн нь тэдний анхны уулзалт байлаа. Тина Тернер Эрвинийг хараад л анхны харцаар дурласан гэдэг.

Тэдний харилцаа эхлээд нөхөрсөг түвшинд явж байгаад хэдэн сарын дараа хосууд шиг болзож эхэлжээ. 2013 оны 7 дугаар сард буюу хайр дурлалын харилцаа үүссэнээс хойш 27 жилийн дараа тэд Швейцарьт Кюснахт дахь Цюрих нуурын эрэг дээр хуримаа хийсэн юм. Ингээд  73 настай дуучин өөрөөсөө 16 насаар дүү нөхөртэй болжээ.

 

Калиста Флокхарт

© Invision/Invision / East News

Калиста Фокхарт ирээдүйн нөхөр Харрисон Фордтой 2002 оны 1 дүгээр сард “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дээр танилцаж, тэр цагаас хойш тэдний дунд хайр дурлалын гал дүрэлзэн ассан юм. 8 жилийн дараа гэрлэлтээ албан ёсоор батлуулахад Калиста 45 настай, харин Форд 67 настай байв.

Тэдний бат бөх хайр дурлалын нууц – наргиа. “Харрисон бид хоёр их инээж хөгжилддөг, наргиа – бүгдийг надад зориулдаг” – энэ бол хайр дурлалын харилцааг юу дэмжиж байдаг вэ гэсэн асуултанд Калиста Флокхартын өгсөн хариулт юм.

 

Гвинет Пэлтроу

© RCF / MEGA / Mega Agency / East News

Гвинет Пэлтроу 2014 оноос продюсер Брэд Флэчактай болзож эхэлсэн юм. Тэд 2010 онд “Glee” олон ангит киноны зураг авалтын үеэр танилцсан гэдэг. 2015 оны 4 дүгээр сард харилцаагаа ил болгосон бол 2018 оны 9 дүгээр сард албан ёсоор эхнэр нөхөр болцгоосон юм. Тэр үед жүжигчин 46 настай байжээ. Тэдний харилцаа одоо ч бал сар шигээ романтик хэвээр гэж Пэлтроу нэгэн ярилцлагын үеэр ярьсан байдаг.

 

Жулианна Мур

© Invision / Invision / East News

Жүжигчин 1996 оноос “The Myth of Fingerprints” киноны найруулагч Барт Фрейндлихтэй болзож эхэлсэн юм. Жүжигчин энэ кинонд дүр бүтээжээ. Тэд гэрлэлтээ батлуулахаас өмнө хүү, охинтой болсон. 2003 онд гэрлэхэд Жулиана Мур 42 настай байв.

 

Габриэль Юнион

© CraSH / imageSPACE / MEGA / Mega Agency / East News

Габриэль Юнион NBA-ийн тоглогч Дуэйн Уэйдтой 2007 онд нэгэн тоглолтын дараах үдэшлэг дээр танилцжээ. Ойролцоогоор 4 сарын дараа NBA-ийн од Юнионтой нууцаар болзож байгаа тухай шар мэдээ явж эхэлснийг 2010 онд тэдний цугтаа авахуулсан гэрэл зураг батлаад өгөх шиг л болсон байна. Тэд харилцаагаа албан ёсоор огт зарласангүй. Гэхдээ 2012 оны 1 дүгээр сарын сэтгүүлийн нүүрэн дээр тэдний цугтаа авахуулсан гэрэл зураг гарч Габриэль, Дуэйн хоёр бие биедээ хайртай болсноо хүлээн зөвшөөрч хурим ч хийж магадгүй тухайгаа мэдэгджээ. Тэд хуримаа 2014 онд хийхэд Юнион бараг 42 настай байв.

Таны танил дунд 40 наснаас хойш энэ насныхаа ханьтай учирсан хүн бий юу?

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Өндөр хөгжилтэй оронд ард түмнийх наслах нас өндөр байдаг.Энэ ч утгаараа гэх юм уу ялангуяа Европ.Америк.тивийн орнуудын гэрлэх нас хожуу байдаг нь ерийн л үзэгдэл шүү дээ.Харин Ази.Африк тивийн хөгжил буурай орны ард түмэн их эрт гэрлэж.насжилт нь ч богино байдаг гэдгээрээ ялгаатай.Манай монгол ч ялгаагүй.к

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *