“Танд амьд явах 7 өдөр үлдлээ…” гэдэг үгээрээ олон хүний сэтгэлийг үймүүлсэн “The Ring” аймшгийн киноны тухай 14 хачирхалтай баримт

1

Хэрвээ та юу юугүй л зурагтын дэлгэцээс гараад ирдэг хар үстэй охиныг санахгүй байгаа бол та жинхнээсээ айж үзээгүй хүн байна. Америкийн “The Ring” киног давтагдашгүй гэж хэлэхгүй ч гэлээ, өөрийн гэсэн сонирхолтой түүх ихтэй бүтээл юм.

“The Ring” 2022 онд 20 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэдгийг танд сануулах хэрэгтэй байх. Энэ бүтээлийн “үйлдвэрийн гал тогоо”-гоор зочлохыг урья.

© The Ring / DreamWorks
  • Зүрх зүсэм энэ түүхийн анхны санаа Японы зохиолч Кодзи Сузукигээс гаралтай. Тэрээр алс холын 1991 онд “The Ring” нэртэй туужаа хэвлүүлсэн нь багагүй амжилт олжээ. Уг номоор 6 дэлгэцийн бүтээл хийсний дараа л холливудынхан анхаарал хандуулжээ.
  • Найруулагч Гор Вербинский “The Ring” киноны япон дэлгэцийн хувилбарыг анх удаа аймшгийн муу чанартай видео хальсаар үзжээ. Түүний хэлснээр, энэ нь уг киног улам оньсого шиг болгосон гэнэ.
  • Гол дүрийг бүтээсэн Наоми Уоттс кино үдшийг илүү бодит уур амьсгалтай болгохын тулд зочид буудлын өрөөний жижиг зурагтаар үзжээ. Тэр нэг ярилцлагадаа японы төдийлөн алдаршаагүй киног Английн зах зээлээс олоход амаргүй байсныг дурсан ярьсан байдаг. Уг киног асуухад худалдагчид мэл гайхаж байсан удаатай гэнэ. Япон хувилбар жүжигчинд үнэхээр таалагдсан төдийгүй муугүй айлгаад авчээ.
© The Ring / DreamWorks
  • Зураг авалтын талбай дээр цаг агаар ч кино бүтээгчдийн талд байжээ. Вашингтон муж тэдэнд дуртай нь аргагүй саарал, бүүдгэр, бороотой улирлаа бэлэглэсэн нь киноны уур амьсгалыг улам хүчтэй болгож өгсөн юм.
  • Найруулагчийн хэлснээр бол хамгийн хүнд даалгаврын нэг – аймшигтай үр дагавартай кассетыг бий болгох ажил байжээ. Зэрвэс харахад ямар ч ач холбогдолгүй боловч харааны харилцаа тогтоох шаардлага зайлшгүй гарсан, энэ нь үйл явдлын цаашдын үргэлжлэлд нэн чухал гэж үзжээ. Гор Вербински японы киноноос чадварлаг ашиглаж чадсан төдийгүй өөрийн айдсыг ч оруулж өгсний ачаар бидний мэдэх кино бүтсэн юм.
  • Киноны гол дүрийн салсан нөхрийн дүрийг бүтээсэн Мартин Хендерсон болон Наоми Уоттс нар бие биедээ дуудлагын ялгааг байнга мэдрүүлж байлаа (жүжигчин залуу Шинэ Зеландынх, жүжигчин бүсгүй Австралийнх). Ингээд зураг авалтын талбай дээр хөгжөөнт тэмцээний уралдаан яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байжээ: тэд өөрийнхөө төрөлх нутаг илүү гэдгийг батлахыг ихэд хичээж байсан юм.
© The Ring / DreamWorks
  • Кинонд гарах ихэнх аймшигтай хэсэг – чадварлаг монтаж, мундаг тусгай эффект болон дуу хөгжмийн ач. Зураг авалтын талбай дээр гол дүрүүд дубль хооронд бие биетэйгээ зүгээр л ярилцана: “Тэн.эг биш юм аа, бараг хүний инээд хүргэхээр юм биш үү?”. Хендерсоны хэлснээр бол тэд өөрсдийнхөө хийж байгаа зүйлд хүмүүс айна гэж зүгээр л сохроор найдаж байжээ.
  • Самара охины нүүр будалт хэдий энгийн хэдий ч 6 цаг гаруй зарцуулдаг байжээ. Ихэнх цагийг охиныг хөдлөхөд биеэс нь дуслах усны эффектийг харуулах төхөөрөмжид зарцуулж байсан юм.
  • Хэрвээ та гудамжаар алхдаг хэсгийг сайтар ажигласан бол жүжигчдийн сүүдэр байхгүй байгааг ойлгоно. Энэ нь киног улам аймшигтай болгохын тулд ашигласан тусгай арга ажээ.
© The Ring / DreamWorks
  • Сурталчилгааны кампанит ажлыг эхлүүлэх үеэр зурагтаар “хaраал идсэн” сурталчилгааг зогсоо зайгүй явуулжээ. Ямар нэгэн тайлбар ч хийгээгүй юм. Энэ үед үзэгчдийн дунд ямар айдас төрж байсныг төсөөлөхөд ч бэрх.
  • Канад болон АНУ-д нээлтээ хийсэн зарим кино театруудын суудал дээр “хaраал идсэн” кассетийг тавьсан байжээ. Энэ нь аймшгийн кинонд дурлагчдын сонирхлыг бүр их татахад нөлөөлсөн юм.
  • Киноны DVD хувилбар дээр нэгэн аймшигтай бонус бий. Дискийг цэсээр орж асаахад та зогсоож эсвэл гүйлгэж чадахгүй. Сурталчилгаа яг дуусахын алдад гэнэт 2 удаа утасны хонх дуугарч дискний цэс цонх дахин нээгдэг.
© The Ring / DreamWorks
  • Аймшигтай Самарагийн дүрийг бүтээсэн охин өөрийгөө киноны нээлт дээрээс хараад үнэхээр их айжээ. Өөрийгөө дэлгэцээр гарч ирэх тоолонд л нүдээ дараад байсан гэдэг. Харин зарим нэг үзэгчид кино үзэж дууссаны дараа охин руу муухай харж байсан тохиолдол ч бий.
  • Кино ремейк хийх хэмжээний орлого цуглуулж чадсан. Видео байдлаар гарсан эхний хоногуудад гэхэд л 2 сая гаруй диск зарсан байв.

Та ямар киноноос хамгийн их айж байсан бэ?

4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *