Хүний хорвоо хачирхалтай сонин үйл явдлаар дүүрэн байдгийн нэгэн жишээ болгож, таван хүүхдийн эх 61 настай эмэгтэйтэй гэрлэсэн 8 настай хүүгийн тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Өмнөд Африкын Цване хотын сургуульд сурдаг 8 настай хүү Санеле Масилела өвөг дээдсийнхээ сүнсний хүсэл тааллаар өөрөөсөө 53 насаар эгч Хелен Шабангу гэгч эмэгтэйтэй гэрлэжээ. Санелегийн гэр бүлийнхэн Хеленд хүүтэй нь гэрлэсний төлөө 500 фунт стерлинг төлсний зэрэгцээ хуримын зардалд 1000 фунт зарцуулсан гэнэ. Хачирхалтай хосуудын зургуудыг тухлан үзэхийг урья.Эрвээхэй зангиа зүүж, бяцхан мөнгөлөг хослолоор гоёсон жаахан хүү 100 гаруй зочдын өмнө урьд нь гэрлэсэн 61 настай эмэгтэйтэй хуримын бөгж солилцон, үнсэлцсэн явдал нийгмийг цочирдуулсан хэдий хүүгийн гэр бүл энэхүү хуримыг өмгөөлөн энэ бол зүгээр л зан үйл гэсэн тайлбарыг хийжээ. Шинэхэн бэрээсээ ч залуухан хүүгийн ээж, 46 настай Патиенсе Масилела хэлэхдээ “Манай гэр бүлд анх удаагаа л ийм явдал тохиолдож байна. Санелегийн өвөг эцэг нас барахаасаа өмнө хэзээ ч цагаан хурим хийж байгаагүй юм. Тэгээд хүүгийн маань нэрийг өгснөөс гадна өөрөө Хеленд хайртай байсан учир өөрийнхөө өмнөөс Санелег түүнтэй гэрлүүлэхээр сонгосон юм. Бид үүнийг өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулахын тулд хийсэн бөгөөд хэрвээ тэр энэ хуримыг хийхгүй бол манай гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдох болно.” гэсэн байна. Санелегийн хувьд энэ хуримыг хийхдээ маш дуртай байсны зэрэгцээ тэсгэл алдан хүлээж байжээ. Хэдийгээр Санеле болон Хелен нар хурим хийсэн ч тэд гэрлэлтийн гэрчилгээнд гарын үсэг зураагүй мөн цаашид цугтаа амьдрахгүй, ердийн амьдралаараа л амьдрах аж. Жаал хүү “Би гэрлэхийг маш их хүсэж байгаагаа ээждээ хэлсэн. Би Хелентэй гэрлэсэндээ маш их баяртай байгаа. Гэхдээ би сургуульд явж, сайн суралцах ёстой. Би том болохоороо өөрийн насны хэн нэгэн эмэгтэйтэй гэрлэх болно.” гэсэн байна. Дахин ашиглалтын төвд ажилладаг Хелений хувьд “Би гэрлэсэн бас таван хүүхэдтэй. Гэхдээ би өвөг дээдсийн хүсэл гэж юу болохыг мэднэ. Тэд одоо баяртай байгаа. Энэ бол зан үйл. Бид зүгээр л тоглож байна. Хэзээ нэгэн өдөр тэр хэн нэгэнтэй жинхэнээр гэрлэх болно.” гэж хэлжээ. Хелений нөхөр 65 настай Алфред “Би болон бидний хүүхдүүд баяртай байгаа.” гэж хэлсэн ба тэрээр Хелентэй гэрлээд 30 жил хамт амьдарч байгаа юм байна.
1
0
0
0
0
0
0
0
Tsogjavhlankblood
2013/03/12 at 14:09
bayan p-a
Зочин
2013/03/12 at 14:24
ymar sonin hurim be ;-)
Зочин
2013/03/12 at 16:54
o_o
Зочин
2013/03/12 at 17:18
soliotoi yum
uniQu3
2013/03/12 at 19:38
ямар сонин юм бэ!! 8 настай хүүхэд учрыг нь мэдэхгүй л байх шиг байнадаа…
ganudav
2013/03/12 at 20:44
ys zanshilaa gej …
Зочин
2013/03/12 at 20:46
шшшшшшшшшшш
jerry-man
2013/03/12 at 20:51
xaxaxa
mobikom
2013/03/12 at 20:52
paaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaah oe bolie ;-)
Зочин
2013/03/12 at 21:25
xaxaxxa
Зочин
2013/03/15 at 18:36
paah ene delhiig ilee *** bolgohod nemer bolood l baihiim daa :(
Зочин
2013/03/15 at 18:40
es zanshil gj amr yum shuu 8han nstai huug -_- tsu3 :||
Зочин
2013/03/18 at 08:09
Зочин
2013/03/18 at 08:10
xaxa unendee sonin yumaa